Categories
Чөлөөт

Хайран сайхан бөөрийг яйран болгодог 15 муу зуршил ХАМГААЛАХ АРГА ХАДГАЛААД АВААРАЙ

БӨӨРИЙГ МУУТГАДАГ 15 БУРУУ ДАДАЛ Хэрвээ та бөөрөө эрүүл байлгая гэвэл дараах дадал зуршлаасаа салаарай.1. Чихрийн агууламж өндөртэй хийжүүлсэн ундаа уух Японы Осакогийн их сургуулийн судлаачид дараах судалгааг хийсэн байна. Тэд хийжүүлсэн ундааг ердийн болон 2 дахин илүү гэсэн хэмжээгээр хэрэглүүлсэн бөгөөд бөөрөнд хэрхэн нөлөө үзүүлэхийг судлахыг зорьсон байна. Судалгаанд 12,000 хүн оролцсон бөгөөд хийжүүлсэн ундааг их хэрэглэсэн хүмүүсийн бөөр илүү их өвчилсөн байна. 2. Тамхи татах Тамхи татах зуршил нь атеросклерозтой холбоотой. Тамхи татвал судасны хана хатуурч, биеийн амин чухал эрхтнүүдэд хор нөлөө учруулдаг. Clinical Pharmacology and Therapeutics сэтгүүлд гарсан судалгаанд өдөрт 2 ширхэг тамхи татах нь хангалттай байдаг бөгөөд цусан дахь эндотел эсийн тоог нэмэгдүүлдэг сөрөг талтай, мөн артерийн судсыг гэмтээдэг гэж тэмдэглэжээ. Clinical Journal of the American Society of Nephrology сэтгүүлд бичсэнээр 2003 оноос хойш явуулсан судалгааны үр дүнд тамхи татах нь бөөрний үйл ажиллагааг муутгадаг болохыг баталсан байна. 3. B6 аминдэмийн дутагдал Эрүүл зөв хооллох нь эрүүл мэндэд тустай. Мэрилэндийн их сургуулийн анагаах ухааны төвийн гаргасан судалгаагаар хүний биед B6 аминдэм дутагдах нь бөөрний чулуутай болох эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үзсэн байна. Тиймээс хүн өдөрт 1,3 мг B6 аминдэм хэрэглэх шаардлагатай. B6 аминдэмээр баялаг хоол хүнс бол загас, вандуй, үхрийн элэг, төмс, цардуул ихтэй хүнсний ногоо, жимс, тэр дундаа цитрусын төрлийн жимснүүд ордог. 4. Дасгал хөдөлгөөний дутагдал Дасгал хөдөлгөөн бол бөөрийг эрүүл байлгахад нэн тустай. Journal of the American Society of Nephrology сэтгүүлийн судлаачид эмэгтэй хүн дасгал хөдөлгөөн хийснээр бөөрний чулуужилт өвчнөөр өвчлөх магадлал 31%-иар буурдаг болохыг олж тогтоожээ. 5. Магни дутагдах Хэрвээ та хангалттай хэмжээний магни авч чадахгүй байгаа бол хүний бие кальцийг зөв шингээж авч чаддаггүй ба бөөрөнд хэт ачаалал өгч, бөөр чулууждаг. Хүнсний ногоо, ургамлын үр, самар зэргийг идэж магниг нөхөж болдог. Авокадо бол магнигаар хамгийн баялаг жимс юм. 6. Нойргүйдэл Бид бүгд шөнө тав тухтай унтахыг хүсдэг. Бөөр ч мөн адил. Science Daily америкийн мэдээний агентлаг нойргүйдэл нь бөөрийг өвчлүүлдэг гэж үзсэн байна. Торонтогийн их сургуулийн анагаахын болон сэтгэл судлалын тэнхимийн доктор Майкл Сола хэлэхдээ шөнийн цагаар бөөр шинэчлэгдэж байдаг бөгөөд нойргүйдэл нь энэ эрхтнийг өвчлүүлдэг гэсэн байдаг. 7. Хангалттай ус уухгүй байх Бөөр өөрийн үүргээ гүйцэтгэхийн тулд ханггалттай ус авах хэрэгтэй. Бид хангалттай их ус ууж чадахгүй байвал бөөр шингэний дутагдалд орж цусанд хорт бодис хуримтлагддаг. АНУ-ын бөөрний үндэсний төв нь хүн өдөрт хамгийн багадаа 12 аяга ус уух хэрэгтэй гэж зөвлөсөн байдаг. Хэрвээ та хангалттай хэмжээний ус ууж байгаа эсэхээ мэдэхийг хүсвэл шээснийхээ өнгийг ажиглаарай. 8. Давсагаа тогтмол суллахгүй байх Шээсээ удаан барих нь муу. Хэрвээ үргэлж давсаг чинэрдэг бол энэ нь бөөрний үйл ажиллагааг муутгадаг. 9. Давс их хэрэглэх Давс хүний биед хэрэгтэй хэдий ч хязгаарлах хэрэгтэй. Давс хэт их хэрэглэх нь цусны даралтыг нэмэгдүүлж, бөөрөнд ачаалал өгдөг. Өдөрт 5,8 гр давс хэрэглэх ёстой. 10. Кофеин хэт их хэрэглэх Бид хэвийн хэмжээнээсээ хамаагүй их кофеин хэрэглэдэг. Хийжүүлсэн ундаа болон бусад төрлийн ундаанд кофеины агууламж өндөр байдаг тул цусны даралтыг ихэсгэж бөөрийг өвчлүүлдэг. 11. Өвчин намдаах эм их хэрэглэх Бид юуны түрүүнд эм уухыг урьтал болгодог. Ямар нэгэн зүйл өвдөж эхлэхэд өвчин намдаах эмийг уудаг. Өвчин намдаах эм элдэв гаж нөлөө үзүүлдэг ба тэр нь бөөрөнд шууд очдог. Гэхдээ хэрэглэж болдог эм гэж бий. 12. Зайлшгүй уух эм Цусны даралт өндөр байх, чихрийн шижингийн 2-р үе зэрэг нь ихэвчлэн хоолны буруу дэглэмээс болдог. Хэрвээ та аль хэдийн уг хоёр өвчнөөр өвдсөн бол бөөрөнд муу эмийг хэрэглэлгүй, эмчийн заасан эмийг хэрэглээрэй. 13. Хэт их уураг хэрэглэх Харвардын их сургууль хэт их уураг хэрэглэх нь бөөрийг өвчлүүлдэг гэж баталсан. Уураг ихтэй хоол хүнс, аммиак хэрэглэх нь бөөрөнд хортой. Хэр их уураг хэрэглэж байна тэр хэмжээгээр таны бөөрний үйл ажиллагаа муудна. 14. Нийтлэг өвчлөл тэдгээрийн дутуу эмчилгээ Хүн бүр ханиад, хоолойн өвчнөөр өвддөг. Энэ нь хүний дархлааг муутгадаг ба ингэснээр бөөрний үйл ажиллагаа доголдож эхэлдэг. Ихэнх хүмүүс амралгүйгээр мөн дутуу эмчилснээс болж бөөр өвчлөхөд хүргэдэг байна. 15. Согтууруулах ундаа хэт их хэрэглэх Согтууруулах ундаанд бидний бөөр, элгийг гэмтээх хорт бодис агуулагдаж байдаг. Kidney Health Australia байгууллага болон Америкийн бөөрний сан бөөрний өвчлөлөөс салах арга бол согтууруулах ундаанаас татгалзах хэрэгтэй гэж үзсэн байна. Д.Золзаяа

МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан. ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.