Categories
Чөлөөт

Агуу зөнч Нострадамусын тоон мэргээр өөрийгөө сонжоорой. Яг таардаг сонжоо шүү

Мишель Нострадамус бол францын яруу найрагч, эмч, алхимич, одон орон судлаач, зөн билэгтэн хүн юм. Олон жилийн турш түүний цифрлэсэн мэдээллүүд тодорхойгүй хэвээр үлдсэн бөгөөд үүний нууц саяхан тайлагдсан билээ. Нострадамусын тойргийг таах гээд оролдоод үз. Үүнийг таах маш энгийн бөгөөд ямар нэгэн тусгай сургалт шаардлагагүй. Нүдээ аниад, асуултаа бодох ба ямар нэгэн зүйлийг тойрог дээр унагаана (бөгж эсвэл үнэт чулуу). Тоо бол таны асуултын хариулт юм. Хариултууд: 1) Тийм. Та бол хүнд хэцүү нөхцөлд тэнцвэрээ алддаггүй хүн юм. Асуудлаас халшрах хэрэггүй. Танд хангалттай тэвчээр бас хүч чадал бий. Таныг амжилт хүлээж байна. Өөртөө болон бусдад итгээрэй. 2) Тийм. Гэхдээ өнөөдөр юм уу маргааш биш. Хэн нэгэн саад болно. Хүндээр хүлээж авах хэрэггүй. Аль ашигтай талыг илүү тооц. 3) Тийм. Ойрын хугацаанд болох үйл явдлууд, таны бодсоноос илүү байна. Хүч чадал, хичээл зүтгэлээ зөв ашиглавал бүх зүйл таны талд байх болно. Өөртөө болон бусдад тэвчээртэй ханд. 4) Тийм. Яг одоо амжилт таны гарт байна. Эргэлзэх хэрэггүй. Амжилт таныг удаан дагах ба үүнийг үр дүнтэй ашигла. 5) Яг тийм. Одоогийн байдлар та бусдын бодол санаанд илүү анхаарал тавиад боломжийг өнгөрөөгөөд байна. Удаан хүлээх хэрэггүй. Тайлан тавих цаг байдгийг ойлгуул. 6) Таны хүсэж буй зүйл бодож байгаагаас тань илүү төвөгтэй байна. Бусдын бодол өөр. Ойр дотны хүнээс зөвлөгөө ав. 7) Асуудал одоохондоо шийдэгдээгүй байна. Өөртөө хугацаа өгч, дэмий бодлуудаар тархиа дүүргэх хэрэггүй. Өнөөдрөөрөө амьдар. Цаг нь болоогүй байна. 8.) Болгоомжил. Бусдын хэлж буй зүйлд итгэх хэрэггүй. Зайгаа барих хэрэгтэй. Танд ашигтай мэт харагдаж байгаа зүйлс үнэн биш. Дараа нь харамсахгүйн тулд одоо болгоомжтой бай. 9) Эргэлзэх хэрэггүй, бүтнэ. Гэхдээ танд хэн нэгний тусламж хэрэгтэй. Түүнд таны асуудал сонин биш бөгөөд өөр өнцгөөс харж үнэтэй зөвлөгөө өгнө. 10) Тийм. Гэхдээ өөрийгөө төөрөлдүүлэх хэрэггүй. Өөртөө итгэ. Тэгвэл таны хүссэн зүйл бүтнэ. Зөвхөн өөрийгөө л сонс. Дараа нь та харамсахгүй. 11) Асуултыг хэтэрхий эрт тавьж байна. Хараахан боловсроогүй байгаа тул цаг хугацаа хэрэгтэй. Буулт хий. Тэгвэл таныг үнэлэх болно. 12) Тун магадлалтай. Бүх зүйлс таны бодсоноос илүү түргэн, нааштай явагдаж байна. Сонирхолоо идэвхжүүл. Мөн хэн нэгэн тантай нөхөрлөхийг чин сэтгэлээсээ хүсч буйг анхааралгүй бүү орхиорой. 13) Бүх зүйлс таны төлөвлөсний дагуу явахгүй нь. Та итгэлгүй байгаа учраас бусдыг эргэлзүүлээд байна. Энэ нь ашиггүй. Энэ байдлаа өөрчил. 14) Сайн. Идэвх зүтгэл тань талаар өнгөрөхгүй. Бүх зүйл нээлттэй харин удаашруулж болохгүй. Санаачлагыг гартаа авбал бүгдийг гайхашруулж болохоор байна. 15) Аз жаргалдаа итгэлтэй байж болно. Санаанд ч ороогүй сайхан зүйлс таныг хүлээж байна. Зөвхөн хүлээ. Яарч хэрэггүй. 16) Бүх хүсэл тань биелнэ. Гэхдээ таны бодсоноор бус. Туйлшралгүй санаанд оромгүй тэрхүү өөрчлөлтүүдэд бэлэн бай. Ямар ч зүйлийг уян хатнаар хүлээн аваарай. 17) Шийдэгдээгүй байна. Хүсч буй зүйлээ дахин сайн бодож нягтал. Гадны маш их хамааралтай. Ойрын өдрүүдэд бүх юм хуучнаараа байна. Гэхдээ нэг азтай тохиолдол гарна. Өөрийнхөө зөн совинг сонсоорой. 18) Хүндрэл гарч болзошгүй. Хямрах магадлалтай. Гэхдээ бүх зүйл муу гэсэн үг биш. Эерэг зүйлс болох хугацаа өг. Найз нөхдийн хүрээ тэлэх бөгөөд илүү сайн тогтвортой хүрээлэл бий болно. 19) Муу зүйлс таниас хол байна. Эргэлзээ болон болгоомжлолоосоо салахгүй бол буруу зүйл болж мэднэ. Танд азгүй явдал учирвал өөрийнхөө итгэлгүй, санаачлагагүй байдлаа буруутгаарай. Бусадтай нээлттэй, нөхөрсөг харилцаа тогтоо. 20) Тийм. Аз хийморь таны гарт байна. Бүтэх эсэхэд эргэлзэх хэрэггүй. Энэ аз урт удаан байх болно. 21) Тийм. Зорилгодоо хүрэхийн тулд жаахан л зүтгэх үлдсэн. Сүүлчийн удаа хүчээ гарга, тэгээд бүх зүйл бүтнэ. Эргэн тойрондоо болж буй зүйлст анхаарал хандуул. Энгийн тохиолдол гэж байдаггүйг сана.Шэйр хийж аваад мрэгэлж байгаарай

МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан. ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.