Categories
Чөлөөт

Дэлгэцийн хэрэглээг хориглох биш зөв хэрэглэх дадал зуршил бий болгох чухал ХАДГАЛААД АВААРАЙ

Та дараах 3 алдааг гаргадаг уу? Хоол идүүлэхийн тулд юм үзүүлэх. Үр дүнд нь өөрийнхөө биеийг сонсож сурахгүй, ходоод гэдэсний асуудлууд, жингийн асуудал гэх мэт. “Хүүхэд өөрөөр хоол идэхгүй байна”гээд бараг 6 сартайгаас эхлээд юм үзүүлж идүүлдэг. Гэхдээ хоол идэхийн өмнө: хоолоо хараад шүлс, ходоодны хүчил ялгарч хоолыг боловсруулахад бэлэн болдог. “Миний хүүхэд хоол идсэн” гэж өөрийнхөө сэтгэл санааг тайвшруулахаас илүүтэйгээр хооллох зөв дадал хэвшилтэй хүүхэд бий болгох нь чухал. Хоол идэх бол ХЭРЭГЦЭЭ. Хүүхэд өлсөхөөрөө танаас нэхэж хоол иднэ. Мэдээж та өөрөө янз бүрийн чихэр боов өгөөгүй бол шүү дээ. Хүүхэд янз бүрийн шалтгаанаас болоод их бага иддэг үе байдаг. Жишээ: хөгжлийн үеэс шалтгаалан хоолоо бага идэх. Энэ үе ямар их гэж санана. Хүүхдийг тайвшруулахын тулд юм үзүүлэх. Үр дүнд нь хүүхэд өөрийнхөө сэтгэл хөдлөлөө таньж мэдэн удирдаж сурахгүй ба өөрийнхөө сэтгэл хөдлөлөөс зугтаж сурдаг. Хэцүү санагдлаа тоглоомоос салахаа болих, тамхи татах, архи уух…. Хүүхдийн мэдрэлийн тогтолцоонд улам их ачаалал үүсгэдэг. Хэсэг хугацааны дараа улам илүү ааштай хүүхэд бий болох, мэдрэлийн ядаргаа, өвөрмөц үйлдлүүд гаргаж эхлэх. Бүх л сэтгэл хөдлөлийг нь нэрлэж хүлээн зөвшөөрөх, илэрхийлэх боломжийг олгох. Утасны оронд та өөрийнхөө тэврэлтийг санал болгож болно. Цэцэрлэг, сургууль дээр хэн ч таны хүүхдэд утас өгөхгүй. Тэгэхээр таны хүүхэд сэтгэл хөдлөлдөө автсан үедээ яахаа мэдэхгүй учир сөрөг байдлаар илэрхийлэх нь их. Мөн илүү түрэмгий үйлдлүүд ажиглагдах болно. Хүүхдийг уйдаахгүйн тулд юм үзүүлэх. Үр дүнд нь ямар нэг сонирхолтой зүйлийг хийж санаачлахгүй. Улмаар зорилгогүй болох талтай. Уйтгар өөрөө хэрэгтэй сэтгэл хөдлөл. Хүүхдэд уйдах боломжийг олгох юм бол бүтээлч сэтгэхүй хөгжинө гээд олон давуу талтай. Таны хүүхэд уйдах юм бол та муу аав эсвэл муу ээж гэсэн үг биш. Та алиалагч шиг хөгжөөн баясгах үүрэггүй. Дэлгэцийн хэрэглээг хориглох биш зөв хэрэглэх дадал зуршил бий болгох чухал. Сэтгэл зүйч Г.Хулан МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан. ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.