Categories
Чөлөөт

ХҮНИЙ ГАДНА ТӨРХӨНД БИШ, ДОТООД СЭТГЭЛД НЬ ДУРЛАДАГ ҮНЭНЧ ЗУРХАЙН 5 ОРД

Зарим нэг нь магадгүй хүнийг хайрлахад гадаад дүр төрх тэгтлээ чухал биш гэж хэлэх байх, гэхдээ орчин цагт ингэж чадах хүмүүс өдрийн од шиг ховор болсон. Яагаад гэвэл анхны сэтгэгдэл чухал байр суурь эзэлдэг, тэр тусмаа сэтгэл санааны хувьд илүү ач холбогдолтой. Энэ бол гадаад төрхийн үндэс байж ч мэдэх юм. Гэсэн хэдий ч үнэн хэрэгтээ гадаад төрх тийм ч чухал биш. Бид та бүхэнд хүний гадаад төрх бус, дотоод сэтгэлд нь дурлаж, хувиршгүй сэтгэлээр хайрладаг зурхайн ордуудын талаар хүргэхээр бэлдлээ.Загас Загаснууд эргэн тойрон дахь бүх зүйлээс гоо сайхныг мэдэрч чаддаг. Тийм ч учраас тэдэнд дотоод гоо үзэсгэлэн юу юунаас илүү чухал – үргэлж бусдын дотоод сэтгэл рүү өнгийхийг илүүд үздэг. Хэрэв сайхан санагдвал, тэд хүний дотоод сэтгэлийн гоо үзэсгэлэнд татагдана. Тэднийг ямар зан чанар илүү ихээр татдаг вэ? Сайхан сэтгэл, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх эргэцүүлэл, амархан ойлголцол болон урлагийн мэдрэмж зэргийг дурдаж болно. Дээрээс нь загаснуудын сонгосон хүнд дараах шинж тэмдгүүдийн аль нэг нь заавал байдаг – гоо сайхны бүтээгдэхүүний сонголтонд чухал ач холбогдол өгдөг, спортоор хичээллэдэг гэх мэт.Нум Нумуудыг харахад, өнгөцхөн бас ил задгай нэгэн юм шиг санагддаг ч үнэн хэрэгтээ тийм биш. Тэд өөрийн хамтрагч болох хүнийхээ гадаад төрхөнд онцгойлон анхаарал хандуулдаг, гэхдээ нийгмийн идэвхтэй байдал, хөгжилтэй зан чанар, өөртөө итгэх итгэл, хүчтэй дотоод мэдрэмж болон аялал зугаалганд дуртай эсэхэд нь илүү их ач холбогдол өгдөг гэхэд буруудахгүй. Эдгээр чадваруудыг эзэмшсэн бол тэд хамтрагчаа ямар ч нөхцөлд уучилдаг, гадаад төрх нь ямар байх нь үүнд огтхон ч хамаагүй. Гэсэн хэдий ч нумууд үргэлж аз жаргалтай байхыг хүсдэг гэдгийг мартаж болохгүй. Хумх Хумхууд хэтэрхий ухаалаг бас анхны сэтгэгдэл тэдний хувьд чухал зүйл. Тэд гоо үзэсгэлэнтэй гадаад төрх аз жаргалтай харилцааны үндэс гэдэгт итгэдэггүй. Магадгүй эдгээр эрхэм чанаруудаараа тэд бусдын харааг булаадаг байж мэднэ. Түүнчлэн хумхуудад эхлээд тухайн хүнийг ямар үзэл бодолтой болохыг олж мэдэх нь чухал байдаг. Мөн тэд итгэж болохоор хүн гэж бодсон үеэсээ эхлэн сэтгэлийн жолоогоо алдаж эхэлдэг байна. Мэлхий Мэлхийнүүд хүмүүсийн гадаад төрхөнд ач холбогдол өгдөггүй. Тэд харин хүмүүсийн дотоод мөн чанарт юу байгаа бол гэж боддог. Тусархаг байдал, бусдын оронд өөрийгөө тавих үзэл, хүнтэй зөв болсон ярих, ямар үед юу гэж хэлэхээ мэддэг байх зэрэг нь тэдний тогтоодог хэмжүүр гэхэд болно. Өөр юу ч тэдэнд тийм чухал биш. Түүгээр ч зогсохгүй мэлхийнүүд сэтгэл татам хүмүүсээс эмээдэг, яагаад гэвэл тэд гадаад гоо сайхан цаг зуурынх байдаг гэдэгт дэндүү их итгэдэг. Гэхдээ зарим үед тэдний үзэл бодол өөрчлөгдөхийг ч үгүйсгэхгүй.Охин Охин ордынхон хүний дотоод мөн чанарыг таньж мэднэ гэдэг ямар чухал зүйл болохыг ойлгодог. Тийм ч учир тэд бусдын худал дүр эсгэж буй байдал болон нүүрэндээ зүүсэн маскыг амархан олж хардаг. Тэд хүний гадаад төрхөнд ач холбогдол өгдөггүй, харин бодол санаа, ертөнцийг үзэх үзэлд нь анхаардаг. Түүнчлэн энэ ордынхон бусдыг таньж мэдэхийн тулд, эхний уулзсан өдрөөсөө авахуулаад олон төрлийн сэдвээр ярилцахыг эрхэмлэдэг ба хэрэв таны асуултанд хариулж байгаа байдал нь таалагдах юм бол тэр сэтгэлдээ таныг бага багаар оруулж ирэх болно. Харин бусад ордуудын хувьд тэд дээрх 5 зурхайн ордоос арай илүү бусдын гадаад төрхөнд анхаарал хандуулдаг гэсэн үг. Гэхдээ дотоод мөн чанарыг үл ойшоодог гэж ойлгож болохгүйг санаарай. МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан. ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.