Үзмэрчид хүнийг төрөхөөс өмнө дээд тэнгэрт тухайн хүний нэр, хувь тавилан нь зурагдсан байдаг гэж нотлохыг хичээдэг. Үнэхээр бидний хувь заяа цаанаасаа зурагдсан байдаг бол ингэтлээ хичээж хэдэн бор төгрөгийн араас зовж амьдармааргүй. Гэтэл “эзэн хичээвэл заяа” хичээнэ гэсэн сайхан үг бас бий. Бид өөрсдийнхөө хувь тавилангийн эзэн мөн үү. Зураг төөргөө өөрчилж болох уу гэсэн мөнхийн санал зөрөлдөөнтэй асуултад хүний хамгийн анхны нь хувийн өмч нэрээс эхлэн хариулт олохыг зорьсон эрдэмтэд, судлаачдын ажлаас эхлэн сонирхъё. Хүн хар нялхаасаа өөрийн нэрийг “Би” гэж өмчилдөг. Бага насны хүүхдэд анхны гэсэн тодотголтой бүх зүйлийн ой тогтоолтын механизм маш хүчтэй хөгжсөн байдгийг судлаачид ярьж байна. Тиймээс нялх хүүхэд өөрийнхөө нэрийг ярьдаггүй байхдаа ч хэдийнэ тогтоосон байдаг. Нэг төрлийн код гэж болох нэр нь тархины янз бүрийн хэсэгт ямар нэг хэмжээний “цохилттойгоор” нөлөөлдөг байна. Чухам нэрэн дэх эгшиг авиа, гийгүүлэгч хатуу, зөөлөн хэр зэрэг сонсогддогоос ухамсар, санаа бодлоос ангид хүний зан төлөв бүрэлдэж байдаг гэнэ. Хүний зан араншингаас хувь тавилан ямар их хамааралтай билээ. Бас нэг зүйлийг анзаарсан бол ижил нэртэй амьдайнууд бие биедээ нэг л эерэг таатай ханддаг. Тэд өөрсдөөс нь хамааралгүй ямар нэг зүйлээр холбоотойгоо мэдэрч амьдайгаа нас барсныг сонсвол хэзээ ч уулзаж байгаагүй ч бусдаас арай илүү эмзэг хүлээж авдаг.Нэрээ өөрчлөн амжилтад хүрсэн жишээ Хүн эцэг, эхээс заяасан нэрээ тодорхой зорилготойгоор өөрчилдөг. Орчин үед нэр өөрчлөх нь олон арван бичиг, баримт эрх зүйн асуудал үүсгэдгээс тэр бүр хүсээд байх зүйл биш. Хувь тавилангаа дахин өөрчлөх зорилготой нь хэд, санамсаргүй аз таарсан нь хэд билээ.
Нэрийг зайлшгүй өөрчлөх хэд хэдэн тохиолдол бий. Тухайлбал, сүмийн гэлэнмаа зайлшгүй өөр нэр авдаг. Тэд өөр амьдралд өөр нэртэй орох учиртай. Мөн сүмогийн бөхчүүд хаанаас ирсэн хэн ч бай япон нэр авдгийг бид мэднэ. Магадгүй хувь тавиланд нь томоохон өөрчлөлт гарсан гадаадын олон бөх байдгийг ч анзаарахад хэцүү биш.Та хэн нэгэн сайн танил бус хүнтэй уулзахдаа нэрээ хэлмээргүй санагдаж байсан тохиолдлыг санаж байна уу. Энэ нь бидний сэтгэлийн мухарт байдаг өөрийгөө хамгаалах гени үйлчилж байгаагийн илрэл юм. Танд таалагдаагүй хүн таны төлөө сайн зүйл хийхгүйг мэдэрдгээс нэрээ хэлэхээс татгалздаг аж. Тиймээс ч Азербайжан, Туркмен, Африкийн ихэнх оронд жинхэнэ нэрийнхээ оронд хуурамч нэр хэлэх заншил өнөө хүртэл байдаг гэнэ. Африкчууд хүүхэддээ “маргааш үхнэ”, “үхлийн олдвор” зэрэг нэр өгдөг хэвээр.Хөл хүндтэй бүсгүй гурав дахь сараас эхлэн хүүхдээ чагнаж эхлэх ёстой гэнэ. Эх өдөр дунд ганцаараа тайван нөхцөлд хэвтэж байхдаа янз бүрийн нэр хэлэхэд нэрийн хатуу, зөөлөн авианы цохилт бүрт ураг хариу дохио өгдөг бөгөөд чухамхүү өөрийнх нь заяаныхаа
нэрийг дуудахад цуурай мэт дуулдаж хөдөлгөөн нь хүчтэй болбол хувь тавилан нь ирж байгаа хэрэг гэж оросууд үздэг аж.Хүүхдийг нас барсан хамаатныхаа нэрээр нэрлэхээс зайлхий. Тэдний азгүй хувь тавиланг давтаж болно. Харин жинхэнэ сурвалжит гаралтай ихэс дээдэс, баячууд, одуудын хувьд өөр хэрэг. Мөн л тэдний баян тансаг, тэнгэрлиг тавилан нь өв хөрөнгө мэт үлдсэн тохиолдол цөөнгүй. Асрамжийн газраас хүүхэд өргөж авбал нэрийг нь өөрчлөхийг судлаачид зөвлөж байна.Хүүхдийн жинхэнэ эцэг, эх нь хувь тавиланг нь нэгэнт сонгочихсон шүү дээ. Нэгэнт та өөрийн хүүхэд болгох гэж шийдсэн бол мөн л нэрийг нь өөрчлөх ёстой. Элтон Жон-Режинальда Дуайт Британийн нэрт дуучин, төгөлдөр хуурч Элтон Жоныг өнөөдөр хүн бүхэн мэдэх боловч Режинальда Дуайт нэрээр нь мэдэх хүн бараг байхгүй. Богино хуруу, жижигхэн гартай түүнийг төгөлдөр хуурч болно гэхэд хэн ч хүлээж авдаггүй байж. Харин Элтон Жон гэж өөрийгөө нэрлэх болсноор өдгөө тэрбээр хэрхэн амьдарч байгаа билээ. Иймэрхүү хувь заяаны эрс өөрчлөлтийг
Мэрилин Монро, Мадонна, Максим Горький зэрэг алдартнуудаар жишээ татаж болно. Нэрт боксчин Мохамммед Али, Кассиус Клеи нэртэй байхдаа ямар ч амжилт гаргаагүй гэдэг.Нэг зүйлд тун хариуцлагатай, анхааралтай хандах хэрэгтэй. Хэрвээ зөв нэрээ олоогүй бол та хэн нэгний аймшигт тавиланг өөрийнх болгон дуудаж болох юм шүү. Дашрамд дурьдахад эл нийтлэлийг гаргасан Оросын “Комсомольская правда” сонин нэрээ солих дээрээ тулсан ч нэгэн үзмэрчийн ачаар хэвээр үлдээн өнөөдөр хүртэл хуучинсаг, хэтрүүлэн хэлсэн хүнд коммунист нэрээрээ хамгийн их уншигчтай сониныг тэргүүлсээр байна. 1990-ээд оны үед тухайн үеийн бараг л бүх хэвлэл нэрээ өөрчилж уншигчид нь ч “та нарыг ямар комсомольчууд” гэдэг юм гэж бухимдаж байжээ. Харин редакци энэ асуудалд ултай хандаж Татьяна Шубина хэмээх үзмэрчид хандан хүсэлт тавьсан аж. 1990 оны есдүгээр сарын 23-ны дугаарт “Хэрвээ та нар нэрээ соливол бусад сонин шиг дампуурна.
Сонины нэрийг солиход сонин үхдэг. Та бүхэнд нэрээ солихыг зөвлөмөөргүй байна “ гэсэн үгтэй ярилцлага гарч байж. Давтагдсан тавилан Аливаа нэг зүйлийн нэртэй холбоотой олон арван жишээ дурдаж болно. Тухайлбал тэгээр төгссөн онд сонгогдсон АНУ-ын Ерөнхийлөгчдөд таагүй тохиолдол байнга учирч байж. 1860 онд сонгогдон А.Линкольн, Харвильд /1880/, Маккинли /1900/, Кеннеди /1960/ нар бусдын гарт амь үрэгдсэн бол Рузвельт /1940/ полимиелит, Хардинг /1920/ зүрхний шигдээсээр өөд болсон юм. 1980 онд Рейганы амь насанд халдахыг завдсан, 2000 онд Жорж Буш Цагаан ордны эзэн болсон ч Америкийн түүхэнд гарсан есдүгээр сарын 11-ний аймшигт алан хядлага түүнийг төр барих хугацаанд дэлхийн түүхэнд бичигдсэн билээ. Хоёр Ерөнхийлөгч-нэг тавилан Авраам Линкольн 1846 онд, Жон Кеннеди 1946 онд Конгрессийн гишүүн болж байв. Мөн тэд Цагаан ордонд ирэхээс өмнө хүүхдээ алдаж, ирснийхээ дараа ч мөн бас нэг нэг хүүхэд нь нас барсан юм. А.Линкольн Фордын театрт, Ж.Кеннеди “Форд” фирмийн “Линкольн” машинд амиа алдсан.
Тэдний залгамжийг дэд Ерөнхийлөгчид нь авсан бөгөөд мөн л хоёул Жонсон нэртэй байсан гэдэг. Эндрю Жонсон 1808, Линдон Жонсон 1908 онд нас барсан. Авраам Линкольны хувийн нарийн бичгийн даргыг Кеннеди, Кеннедигийнх Линкольн нэртэй байв.А.Линкольн 1860, Ж.Кеннеди 1960 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэд баасан гаригт эхнэрийнхээ дэргэд ар дагзандаа буудуулан амиа алдсан. А.Линкольнийг хороосон алуурчин Жон Бут 1839, Кеннедийг хороосон ли Харви 1939 онд төрж аль аль нь шүүхийн шийдвэргүйгээр хороогджээ. Жон Бут Линкольнийг театрт буудаж агуулахаас баригдаж, харин Освальд агуулахаас буудаж театрт баривчлагдаж байсан. Энэ бүхнээс гадна Линкольн нас барахаасаа өмнөхөн Мэриленд мужийн Монро хотод ирж, Кеннеди Мэрилин Монротой нэр холбогдож байв. Энд Ерөнхийлөгчдийн нэр салшгүй холбоотой байгааг анзаарахгүй байхын аргагүй. Дуудах нэрийг эцэг, эх өгдөг гэдэг. Тэд бас хувь заяаг нь өгч байгаагаа хэр их мэддэг бол. Д.Баясгалан
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр
хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ.
2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг.
Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
ХҮНИЙ НЭРЭНД ХУВЬ ТАВИЛАН НЬ БАЙДАГ НЭРЭЭРЭЭ ӨӨРИЙГӨӨ ШИНЖЭЭРЭЙ
