ҮНЭНИЙ ТӨЛӨӨ МОНГОЛ ТҮМНИЙ ДУУ ХООЛОЙ БОЛЖ ЯВСАН ДАВААГИЙН МӨНХ-ЭРДЭНИЙГ НЭН ДАРУЙ СУЛЛА Үнэн хэлсэн хүнд хүн өшөөтэй Төр бол хүмүүс юм.Төрд ажиллаж байсан,ажиллаж байгаа,төрд шууд болон шууд бусаар хамааралтай ,ард түмний татварын орлого,эх орны байгалийн баялгийг дур мэдэн шууд өөрсдийн эрх мэдэлдээ захиран зарцуулж,эд хөрөнгө, мөнгө төгрөгөөр зохиомол хүрээлэл үүсгэж ,дан хувьдаа завшин улс нийгэм,ард түмэнд үлэмж их хэмжээний хохирол учруулж,эх орны ирээдүйн хөгжлийг хэдэн арван жилээр ухраан гацааж,үндэсний эрх ашгийг маш аймшигтайгаар зөрчиж,гашуун хар түүх бүтээж байгаа маш том бүлэглэлийн эсрэг Ард түмний чин шударга тууштай дуу хоолой болж явсан Даваагийн Мөнх-Эрдэнийг баривчлан хорилоо. Бүх зүйлийг баримт нотолгоонд тулгуурлан ярьж,Монгол түмний ирээдүйг хорлосон хулгайчуудыг хөл гишгэх ,нүүр хийх газаргүй болтол нь шударга шүүмжлэн хэлдэг түүнд маш олон хорт
могой мэт дайснууд бий болсон нь ойлгомжтой. Эхлээд түүнийг жирийн иргэд Ц.Элбэгдоржийн хамаарал бүхий хүн гэж хардаг байсан ч тэр эргэлзээг тайлж Элбэгдоржийн бузар булхайг шүүмжилж,дахин бусармаг зүйлүүдийг нь дэлгэн тавихаа зарлан мэдэгдэж байсан юм. Түүний тэмцэлд хэлэгддэг хурц үг,хааяа гаргадаг ёс зүйн доголдолтой гэмээр авир нь эх орон ард түмнийг дооглон доромжилж, долоон үеэрээ идэх хөрөнгөө улсаас хулгайлж байгаа хулгайч нарт бол юу ч биш зүйл юм. Мөнх-Эрдэнийг том,дунд,жижиг гарын бүх л хулгайч нар жигшин зэвүүцэж, ялангуяа Хятадын гар хөл болсон этгээдүүд тэндээсээ үндэсний тэмцэгч залуугийн дуу
хоолой ,үзэл бодлыг хааж хавчиж,хорин цагдах даалгавар авсан байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Ядарсан Монголчуудынхаа өмнөөс өөрийгөө золиослон байж дуу хоолой болж явсан Даваагийн Мөнх-Эрдэнэ -ийг үтэр түргэн суллахыг шаардаж байна. Түүнийг мохооно гэвэл Монгол түмнийг нь бүгдийг хоморголон устгахаас нааш үнэний дуу хоолой хэзээ ч тасрахгүй ээ. Тив дэлхийгээр тархан суусан Монголчууд ч түүнийг дэмжиж үзэл бодол,дуу хоолойгоо нэгтгэн хүргэдэг юм шүү. ДАВАРСАН ХУЛГАЙЧУУД АА ДАВААГИЙН МӨНХ-ЭРДЭНИЙГ НЭН ДАРУЙ СУЛЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА. МОНГОЛОО гэсэн сэтгэлтэй эх орны хүүхдүүд share хийн түгээгээрэй!!!
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр
хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ.
2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг.
Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Үнэний төлөө Монгол түмний дуу хоолой Д.Мөнх-Эрдэнийг суллахыг дэмжиж байвал САНАЛАА БИЧЭЭД ТҮГЭЭ
