Categories
Чөлөөт

МУГЖ , Уртын дуучин Г.Хонгорзул: Эхнэр нөхөр хоёр салсанаар төрүүлсэн үрдээ сэтгэлийн эмгэг үлдээж байгаагаа ойлгоосой. Энэ бол нүгэл

МУГЖ , Уртын дуучин Г.Хонгорзул: Эхнэр нөхөр хоёр салсанаар төрүүлсэн үрдээ сэтгэлийн эмгэг үлдээж байгаагаа ойлгоосой. Энэ бол нүгэл “TV6 Mongolia” телевизийн “Хөндлөн утга” нэвтрүүлэгт МУГЖ , Уртын дуучин Г.Хонгорзул оролцжээ. Түүний ярианаас дараах хэсгийг онцолъё Сэтгүүлч: Орчин цагийн Монголын гэр бүлийн харилцааг харахаар ямар асуудал түгээмэл байна вэ гэхээр , эхнэр нөхөр хоёр маань хоорондоо их зөрчилдөөд байна л даа. Үл ойлголцол маш их байна , салалт их байна. Тэр нь нөхөр нь эхнэрээ ойлгодоггүй , эхнэр нь нөхрөө хүндэлдэггүй , дээрээс нь хардалт , сэрдэлт , архидалт гээд яваад байна. Тэгээд би сайн жишээ олон байгаасай гэж хүсдэг юм. Ялангуяа энэ олны танил хүмүүс маань энэ сайхан жишээгээ ярьдаг байгаасай. Одоо ингээд таны өгүүлж байгааг харсан чиг , логикоор нь бодсон чиг тэр сайхан хүмүүсийн үр удам болоод ингээд сайхан явж байгааг бодсон чинь та бол гэр бүлийнхээ дотоод уур амьсгалыг бүгдийг нандигнадаг , хир халдаахгүйг хичээдэг хүн байх тийм ээ? МУГЖ Г.Хонгорзул: “Нандигналгүй яахав. Ер нь бол овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав дээ гэж сайхан үг байдаг шүү дээ. Мэдээж амьдралд алдаа оноо, саад тотгор зөндөө гарч ирдэг. Тэгэхдээ хүн хамгийн гол нь эр нь ч тэр эм нь ч тэр ханилсан ханиа алдаатай нь хамт хайрлаад , уучилж чаддаг сэтгэлтэй л байх ёстой гэж би боддог юм.” МУГЖ Г.Хонгорзул: “Ер нь энэ гэр бүлийн амьдралаас нийгмийн амьдрал шалтгаалж байгаа гэж би бас хардаг. Энэ гэр бүлийн үнэ цэнэ таны хэлдэгээр үнэхээр үнэ цэнэгүй болчихсон , салалт маш их байгаад байна. Яахав ээ эр эм хоёр салж болно л доо. Дунд нь тэр үр хүүхэд гээд нэг хөөрхөн амьтад төрчихөөд байж байдаг. Тэд нарыг одоо тийм сэтгэлийн эмгэгтэй өсгөнө гэдэг чинь нүгэл байхгүйюу. Эхнэр нөхөр хоёр салсанаар төрүүлсэн үрдээ сэтгэлийн эмгэг үлдээж байгаагаа ойлгоосой. Энэ бол нүгэл. Өрөөсөн хөлгүйтэй адил , өрөөсөн гаргүйтэй адил , өрөөсөн нүд чихгүйтэй адилхан өсгөж байгаа. Тэгэхээр алдаатай ч оноотой ч аав ижий хоёр цуг байж үр хүүхдээ өсгөх нь бол энэ амьдралын жам юм.” МУГЖ Г.Хонгорзул: “Залуу хүмүүс сэтгэлийн хөөрлөөр бие биенээ ч сайн танихгүй , удам судраа ч сайн судлаагүй байж байж сэтгэлийн хөөрлөөр суучихдаг. Өнөөдөр дурлалцаад , инээлдээд , хөтлөлцөөд , үнсэлцээд гүйж яваатайгаа амьдралыг тэгж ойлгоод явдаг л даа. Амьдрал дээр гараад шал өөр юм шүү дээ. Амьдрал дээр гараад тэр хайр гэдэг зүйл чинь бол бөхөж болно , унтарч болно. Хариуцлага гэдэг зүйлийг нэг номерт тавих ёстой.” МУГЖ Г.Хонгорзул: “Хайртай дуртай болоод сууж болно. Тэгэхдээ амьдрал нэгэнт эхэлчихсэн байхад бол хайраас илүү хариуцлага , итгэл , зүтгэл , тэвчээр энэ амьдралыг мөнхөлж үлддэг юм шүү л гэж хэлмээр байна.” гэлээ. Эх сурвалж: TV6 Mongolia телевизийн “Хөндлөн утга” нэвтрүүлэг МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан. ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.