Categories
Чөлөөт

Ж.Энхцэцэг: “Би чинь өөрөө их хүнд төрдөг хүн. 6 төрөөд 3 хүүхэдтэй хүншүүдээ. Төрөхийн хүндрэлийн зовлонг

Ж.Энхцэцэг: “Би чинь өөрөө их хүнд төрдөг хүн. 6 төрөөд 3 хүүхэдтэй хүншүүдээ. Төрөхийн хүндрэлийн зовлонг өөрийн биеэр мэдэрч явсан хүний хувьд хүний төлөө хоёргүй сэтгэлээр хандаж явсан Анагаах ухааны доктор , профессор , Эх барих , эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Ж.Энхцэцэг дараах ярилцлагыг өгчээ: “Би Хүний их эмч мэргэжилтэй , Анагаах ухааны дээд сургуулийг 1990 онд төгссөн. Эх барих, эмэгтэйчүүдийн эмч гэдэг энэ сайхан хүндтэй мэргэжлийг эзэмшсэн. Тухайн үеийн бодлогоор анагаахын сургуулийн багш болох хүн хөдөө орон нутагруу явж ажилладаг байсан. Тэр утгаараа сүүлийн 6-р курсын дадлагаа Дархан хотод хийсэн. Сургууль төгссөнийхөө дараа Архангай аймагт Нэгдсэн эмнэлэг болон Архангай аймгийн Хайрхан сумын эмнэлэгт бүтэн нэг жил ажилласан. Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн Эх барих, эмэгтэйчүүдийн танхимд багшаар ажиллаж байгаад , сүүлийн 1-р амаржих газар Захиралаар ирэхээс өмнө 2 жил Монгол , Японы эмнэлэг гээд анагаахын шинжлэх ухааны сургуулийн эмнэлэг байдаг түүнд эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгчээр 2 жил ажилласан. Ж.Энхцэцэг: “Аав ээж маань ажилчин ангийн хүмүүс л дээ. Миний охин эмч болвол халаад их гоё зохино доо гээд л ер нь эмч болгох бүх л юмыг яриад л байдаг байсан. Миний охин эмч болчихвол их гоё юмаа гээд ярихаар нь ээж аавынхаа ачийг хариулах гээд тэдэн дундаа их чухал хүн болно доо гэж бодоод ер нь энэ мэргэжлийг анх сонгосон доо. Миний аав Архангай аймгийн Ихтамир сумын хүн байдаг юм. Миний аавын хувьд эмч охинтой болно гэдэг бол хамгийн том баяр нь байсан. Тэгэхдээ эмч охиноороо эмчлүүлж үзээгүй. Нэг харамсал байдаг нь миний аав 8 хүүхэд өсгөсөн , 8 хүүхдээ мэргэжилтэй болгосон. Тухайн үед жирийн жолооч хүн 8 хүүхдээ дээд боловсролтой болгосон. Манай аав сэтгэлийн хөдөлгөөн их багатай нээх баярлаад байгаа нь мэдэгддэггүй , дуу цөөтэй хүн байсан юм. Тэгсэн намайг анагаахын дээд сургуульд төгссөн өдөр чигтэйхэн их баярлаж билээ. Намайг хөдөө ажиллахаар явахад нулимс унагаад их сонин байсан. Уйлахад нь би залуу хүн байсан болохоор “яасан сүртэй юм” гэж хэлж байсан. Тухайн үед утас байхгүй. Одоо үеийнх шиг өдөр бүр утасдаад видьёокалл хийгээд байхгүй. Харамсалтай нь тэр өдрөөс хойш аавтайгаа дахиж уулзаагүй. Миний ээж одоо 85 настай настай сайхан буурал байна. Аавдаа охиных нь эмч хүний хүчийг үзүүлж чадаагүй учраас ээжийгээ одоо тултал нь ачилж явна даа . Ээждээ Өргөө амаржих дээр тийм юм болоо, ийм юм боллоо гэсэн сөрөг зүйлийг сонсгохгүй явах юмсан гэж боддог байлаа. Саяны Өргөө амаржих дээр болсон зүйлийн талаар сонсвол ээжийн маань даралт ихсэнэ шүү дээ. Тиймээс би ээждээ хэлээгүй л яваа. ” Ж.Энхцэцэг: “Эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажиллачихаад өнөөдөр ийм байдалтай байна , та гомдолтой байна уу гэж асууж байна. Би түрүүн хэлсэн , энэ амьдрал гэдэг том далай дотор өнөөдрийн болсон зүйл бол үнэхээр жижигхэн. Би энэ амаржих газартаа жижүүр хийгээд , хичээлээ заагаад энэ дотор амьдарсан. Хүн амьдралынхаа туршид байнга дарга байна гэж байхгүй шүү дээ. Ямарч үед , эмч байхдаа , багш байхдаа , жижүүр хийж байхдаа , хичээл зааж байх үедээ , хүнийг эмчилж байхдаа ер нь хаа ч ямар ч ажил хийсэн хүн хүнээрээ л байх ёстой. Эрүүл эмэгтэй ирээд , эрүүл хэвийн амаржаад , тэгээд эрүүл хүүхдээ тэврээд гарах шиг сайхан юм байхгүй. Энэ л үйл ажиллагаа явагддаг газрыг төрөх газар , амаржих газар гэдэг.” Ж.Энхцэцэг: “Хүн төрөхийн тулд , хүн эмчлүүлэхийн тулд төлбөр авдаг тухай ярьж байна тиймээ. Төрөх дөхөхөөрөө, эмчид очиж мэс засал хийлгэхийнхээ өмнө өгөхгүйл бол болохгүй , эмчид нь өгөхгүй бол тэгнэ, сувилагчид нь өгөхгүй бол тэгнэ гээд хоорондоо бүр ярьчихсан. Өөрсдөө бүр өгөөгүй юмчинь яаанаа гэх мэт бодолтой болчихсон. Энийг зогсоохын тулд ард түмэн буюу үйлчлүүлэгч нарын дотор мөнгө өгч чадахгүй зөндөө хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүсийг өгөөгүйшдээ гэж чичирч зогсоохгүйн төлөө би явсан. Үүнийгээ ч би биелүүлсэн. Би олон удаа ажил аваад, ажил өгөөд байсан хүн биш. Тэгэхдээ яг надаас миний ажлыг авах үйл явц бол намайг их эмзэглүүлсэн. Би бол хүний төлөө л шаардлага тавьсан шүү дээ. Би бол багш хүн, надад онолын мэдлэг байна . 26 настай хүний савыг авчихсан зүйл дээр би “даанч дээ та нар, энэ охин дахиад эх хүн болохгүйшдээ ” гээд загнаж байгааг бичлэг болгож авчихаад ажлын байрны дарамт үзүүллээ гэж байгаа байхгүйюу. Энэ дарамт уу? Үнэхээр би юу хийж байсан бэ? , юуны төлөө тэмцэж байсан бэ? , гэдгээ ил болгохын төлөө л явж байгаа болохоос биш би л энэ ажлыг хийх ёстой гэж хандаж байгаа зүйл биш.” Ж.Энхцэцэг: “Доктор , магистер , профессор хамгааллаа гэх мэт амьдралд сайхан сайхан баярламаар зөндөө үеүүд байдаг ч хүүхдээ төрүүлчихээд энгэр дээрээ тавиулах бол юутай ч харьцуулашгүй сайхан мэдрэмж. Би чинь тэгэхдээ их хүнд төрдөг хүн. 6 төрөөд 3 хүүхэдтэй хүншүүдээ. Төрөхийн хүндрэлийн зовлонг өөрийн биеэр мэдэрч явсан хүний хувьд хүний төлөө хоёргүй сэтгэлээр хандах энэ сэтгэлд нөлөөлсөн болов уу. Бас нэг зүйлийг хэлмээр байна. Үйлчлүүлэгчийн гарыг хараад байдаг эмч нар цөөхөн. Харин үйлчлүүлэгчийн баярлалаа гэх үгийг сонсох л эмч нарт хангалттай байдаг гэдгийг ард түмэн ойлгоосой гэж бодож байна.” Ж.Энхцэцэг: “Төрийн байгууллага шат шатандаа хариуцлагатай байгаасай гэж боддог. Хариуцлага ярьж байгаа хүнийг, шаардлага тавьж байгаа хүнийг дарамт гэж битгий ойлгоосой. Эмнэлэгийн тусламж үйлчилгээ чанартай байгаасай гэж ярьдаг. Тэр нь 2 талтай юм. Нэг нь үйлчлүүлэгч таниас хамаарна , нөгөө нь нөгөө талаас эмч эмнэлэгийн ажилтан биднээс хамаардаг юм. Эхийн эндэгдэл гэж улс орны хөгжлийг илэрхийлдэг маш том ойлголт . Эхгүй болно, айл ээжгүй болно гэдэг маш том асуудал. Болж өгвөл энэ айхтар юм битгий гараасай. Маш том хөгжилтэй орнуудад ч эхийн эндэгдэл байж л байдаг. Тэрэнд давагдашгүй хүчин зүйлүүд гэж байдаг. Өөрөө зүрх муутай, элэг бөөр муутай ч юмуу өөрөө үзүүлж харуулаагүй ч юмуу , эрхтэн тогтолцоо нь дийлээгүй гэх мэт олон шалтгаан байдаг. Тэгэхдээ мэргэжлийн хувьд хамгийн том мөрөөдөл бол эхийн эндэгдэл битгий гараасай , хүндрэлгүй төрөөсэй , эмнэлэгийн байгууллага нь тусламж үйлчилгээгээ чанартай үзүүлээсэй , үйлчлүүлж байгаа иргэд эмчлүүлэгчид нь өөрсдөө хариуцлагатай хандаасай гэж боддог. Зөвхөн эмнэлэгийн байгууллага дээр ирээд хариуцлага яриад байхгүй , иргэн өөрөө эрүүл мэнддээ хариуцлагатай ханддаг байгаасай гэж их мөрөөддөг дөө ” хэмээн zogii.mn сайтад ярилцлага өгчээ. Эх сурвалж: zogii.mn МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан. ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.