Categories
Чөлөөт

Энэ залууд талархаад алдаршуулая. Солонгос улсад анх удаа очсон элэг нэгтэй залуусдаа зав чөлөөгөөрөө туслаж байдаг сайхан сэтгэлтэн гэнэ дээ💕💕💕

Энэ залууг Өсөхөө гэдэг. Солонгос улсад анх удаа очсон элэг нэгтэй залуусаа зав чөлөөгөөрөө онгоцны буудлаас тосож авч, ажил олж өгч тусалдаг. Би анх Солонгос улсад очиход намайг дагуулж явж ажилд оруулж өгөөд явж билээ. Надаас бүр хүний урманд 1000 вон ч аваагүй шүү ккк. Найдвартай сайн газар очсон болохоор тогтмол сайхан ажиллаад байрныхаа урьдчилгааг хийчихээд байж байна өө. Хэхэ. Би саяхан баярын амралтаар баярласнаа илэрхийлэх гээд сөүлд гэрт нь очтол өрөөгөөрөө дүүрэн ковидын эмнүүд өрчихсөн сууж байдаг юм. Энэ олон эмээр яах гэж байгаан, Монгол руу тэгбэдэх гэж байгаам уу гэтэл, үгүй ээ эмнэлэгт хэвтэж чадахгүй байгаа хараар байгаа монголчуудад дөхүүлж өгдөг юм гээд инээгээд хэлж билээ. Өөрт огт наалдацгүй зүйл дээр хүний гэлгүй тусалж явдаг, элэг нэгтнээ хайрлаж явдаг энэ залуугаар үнэхээр бахархаж байна. Өөрт нь энэ талархал хүртэл шэйрлээд өгөөрэй Монголчуудаа . Иргэн Н. Анхаар!! ХООЛЛОХДОО ЭДГЭЭР ЦАГУУДАД ТААРУУЛЖ ЧАДВАЛ ТАРГАЛАХГҮЙ өвчин ороохгүй эрч хүчтэй болноУламжлалт анагаах ухаанд хоногийн 24 цагийг гурав хуваагаад Өглөөний 03:40-07:40, 15:40-19:40-ийг хийн цаг гэж үзэн энэ цагуудад шингэхдээ амархан халуун, бүлээн шөлтэй хоол идэх, 11:40-15:40-ийг шарын цаг гэж үзэн энэ цагуудад буюу өдрийн цагаар удаан шингэдэг махан хоол хүнсийг илүүтэй хэрэглэх, 07:40-11:40, 19:40-23:40 бадганы цаг тул ходоодыг амраан өлөн байх хэрэгтэй, 23:40-03:40 хүртэлх цагт сарны хүч дэлгэрдэг тул унтаж амрах ёстой гэж тэмдэглэсэн байдаг. Монголчууд ийнхүү сарны хүч дэлгэрсэн шарын цагаар унтаж амарчихаад хийн цагаар буюу үүрээр 04:00 цаг гэхэд л босдог байж. Гэхдээ одоо энэ цагт босно гэвэл дасах хүртлээ хямрах тул ядаж 05:00 цаг гэхэд босоод 07:40 -өөс өмнө өглөөнийхөө цайг уувал сайн. Өглөөний цайндаа хий дарах халуун цай, өрөм, ааруул, өөхний тосонд хайрсан боорцог зэргийг идэж болно. Харин бадганы цаг буюу 07:40-11:40-ийн хооронд хоол унд идэхгүй байвал сайн. Энэ цагт хоол идвэл бадганыг аривдуулан таргалалт үүсгэхээс гадна залхуу хүрэх, бие хүндрэх, оюун ухаан ажиллахаа болино, ажлын чадварыг муутгана. Мөн энэ цагт идсэн хоол хүний биед муугаар нөлөөлнө. Тиймээс өглөөний 07:40-өөс өмнө хоол идэх хэрэгтэй бөгөөд өглөө идсэн хоол биед жинхэнэ тэжээл болдог юм. Бадганы цагт хоол идэхгүй ходоодыг амраачихаад тухайн өдрийнхөө үндсэн хоолыг 11:40-15:40-ийн хооронд идэж, гол тэжээлээ авах ёстой. Үүний дараа 15:40-19:40 цагуудад хийн цаг учраас хийн бэлгэ чанар хямарч, өдрийн идсэн хоол бүрэн шингэдэг учраас өлсөх мэдрэмж төрнө. Хийн цагт өлсөх нь хийн бэлгэ чанарыг улам бүр хямраах нөхцөл болох учраас энэ үед юу ч идэхгүй байж болохгүй. Тиймээс энэ цагт буюу оройн 19:40-өөс өмнө шингэц сайтай хоол идэх хэрэгтэй. Тэгээд 19:40-23:40 цагийн хооронд буюу бадганы цагт дээр хэлсэнчлэн ходоодыг амраах хэрэгтэй. Түгжигдсэн орлогын үүдийг нээж. Бузар дэв арилгагч ОЧИРВААНЬ Бурханд даатгаж залбирвал та 9-н үеийн жаргал ирэх болно…..Хурай хурай хурай Их чадал хүчээр тотгорын өмгийг хоцроолгүй дарагч Тоолшгүй хувилгаанаар Ялгуусан зохионгуйг бүтээгч Хамаг Түүнчлэн ирэгсэдийн нууцын санг баригчИх ягчисын аймгийн ноён өнөд тэтгэн сахигтун. Индранилаан уул мэт маш бадрангуй Эрдэнийн Сүмбэр уул мэт жавхлантай Эвдрэхгүй цагийн галын өмөгчлөн гэрэлтэйИх чадал хүний эзэн тан дор мөргөмүйБаруун уулын орой дахь завсрын залуу  үүлэн мэтУлбар шар үсээ овойлгосон, догшин хилэнтХурын зузаан үүлсийн дундах гилбэлгээн адилГурван мэлмийгээ хялайсан, хилэнгийн атираатад мөргөмүй. Охор бүдүүн агаад бахим чийрэг лагшинтайЛуугийн дуу мэт маштодорхой зарлигтай Огторгуйн төвчлөн үзэхүйеэ бэрх таалалтайНомхотгохуйяа бэрхийг номхотгогч дор мөргөмүй.Болшгүй хэрцгийсийг айлгагч дөрвөн соёог Сайтар ярзайлган тотгорын сүнсийг зайлуулагч Гуа бус хөмсөг сахлаа бадруулснаас Галын очис хаялсанд мөргөмүй Сэтгэлийг булаагч эрдэнэсийн чимгээр хээлэн Хорт лусын чуулгадаар үе гишүүнээ чимэгчМаш бадрангуй дүрэлзсэн галын төвд Аймшигт дүрс байдлаар оршсонд мөргөмүй.Огторгуй дүүртэл инээхийн хүрхрэл хийгээд Гурван газрыг хотолзуулагч өлмийгөөр Шулмас хийгээд буруу удирдагч бүгдийг гэсгээгч Нууцын эзэн амьтаны аврал дор мөргөмүй.Нууцын эзэнийг сэтгэлдээ санаад Лагшин, зарлиг, тааллын магтаал үүгээр магтваасНүгэл хилэнц бүхэн хоцроолгүй арилж Гурван зовлонгийн эвэршээл арилах болтугай.Нас буян, цог усрал, яруу алдар хийгээд Самади лугаа дээд бэлгэ билэг тэргүүтэй бүхнийг Шинийн саран мэт арвитган зохиогоод Лагшин, зарлиг, тааллын шид бүтээл хайрлагтун

Leave a Reply

Your email address will not be published.