Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бид аливааг монголчлох тун дуртай төдийгүй түүндээ ч их авьяастай улс. Уг нь “Степпе Арена” гэдэг албан ёсны нэршилтэй ч нийслэлчүүд хэдийнэ “Мөсөн өргөө” гээд нэрлэчихсэн, Монголд анх удаа дээвэртэйгээр баригдсан энэ мөсөн ордон цэвэр агаараас холдсон биднийг цэнгүүлж баясгадаг гол газар болоод байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн баасан гаргийн орой энд шайбтай хоккейн УАШТ болж, өрсөлдөгчдийн хөлс хүч, дэмжигчдийн уухайн түрлэг дор юм юм л болж өндөрлөлөө. Тэгэхээс ч аргагүй биз. Яагаад гэвэл шайбтай хоккейн Үндэсний лигийн XXIY улирлын тоглолтын аварга тодрох мөч байсан болохоор тэр. Ажлын сүүлчийн өдөр буюу баасан гаригт товлогдсон ёсоор хүрэл медалийн төлөөх тоглолт Багануур-Билэгтхүү хоёр багийн хооронд болох байсан. Үүний дараа лигийн аваргын төлөө “Шарын гол”, “Отгон Од Бласт” багууд өрсөлдөх байв. Аль баг нь аваргаар тодрох бол гэдэг сэтгэл догдлуулсан мөчөөс дутуугүй үзэгчдийг чилээсэн нэг асуудал бол хэрхэн Мөсөн өргөө рүү хурдхан очих вэ гэдэг л баасан гарагийн гол проблем байсан нь нууц биш. Бидний хувьд бүтэн гурван цагийг замын түгжрэлд өнгөрүүлж, байж сая нэг Степпе Аренагийн үүдэнд очсон юм. Тэнд харьцангуй автомашин цөөн, зогсоол элбэг байсан. Дотогш нэвтрэн ороход хүрэл медалийн төлөө өрсөлдсөн “Багануур” баг, нийслэлийн БГД-ийн “Билэгтхүү” багт 9:2-ын харьцаагаар хожигдож,
энэ удаагийн лигийн тэмцээний медалиас мултарч байлаа. Одоогоос олон жилийн өмнө нийслэлийн БГД-т буюу IY хороололд “Билэгтхүү” нэртэй мөсөн талбай байгуулагдаж, хүүхэд залуучуудыг соронздон татаж байсан үе бий. Тэр үед мөсөн талбай буюу каток гэдэг зүйл үнэхээр нүдний гэм байсан юм. Харин тэр цагаас хойш өдийг хүртэл нэрээ хадгалж яваа “Билэгтхүү”-гийнхэнд талархахаас яахав. Алтан медалийн төлөөх тоглолт буюу эхний үе Энэ удаагийн Лигийн аваргын төлөө Нийслэлийн БЗД-ийн “Отгон Од” клубын “Бласт” болон “Шарын гол” багууд өрсөлдсөн. Өрсөлдөөн ч үнэхээр ширүүн. Хоёр баг хоёулаа хоёр хоёр легионер тоглогчтой. Монгол тамирчдын ихэнх нь ОУХМ цолтой. Үнэхээр л шилдгүүд өөр хоорондоо үзэлцсэн хэрэг. Амжилтын хувьд “Отгон Од Бласт” нь лигийн зургаан удаагийн аварга бол, алдарт “Шарын гол” баг лигийн хоёр удаагийн аварга, найман удаагийн дэд байрын шагналтай. Ийм хоёр баг өөр хоорондоо тулсан.
Аливаа уралдаан тэмцээн болоод тоглолт цагтаа эхлэхээ больсон жишигт хэдийнэ нийслэлчүүд маань дассан байдаг бол энд байдал огт өөр. Тэмцээн яг цагтаа эхэлсэн. Төрийн дуулал эгшиглэхэд өргөөнд ирсэн үзэгчид бүгд босч зогсон хүндэтгэл үзүүлэх нь цаанаа л сүрдэм. Шүгэл үлээснээс хойш эхний 13 секундэд анхны гоолыг “Шарын гол” багийн 86 дугаартай легионер тамирчин оруулснаар тоглолтын жаврыг хагалав. Гэвч төд удалгүй ердөө хэдхэн хормын дараа “Отгон Од Бласт”-ын 87 дугаартай тоглогч хариуг барьж оноог тэнцүүлсэн юм. 20 минутаар гурван үе тоглодог дүрэмтэй ч, энэ хооронд жижиг сажиг асуудал ер тасрахгүй. Тамирчид санаатай санаандгүй мөргөлдөнө. Шайбны хойноос тэмцэл хийж явахдаа бэртэж гэмтэнэ. Ер нь янз бүр л болдог хоккейн спортын жишиг энд ч адилхан. Тиймдээ ч хоккейн спортыг үеийн үедээ эр зоригийн спорт гэж нэрийдсээр ирсэн биз ээ. Энэ удаа ч гэсэн өрсөлдөгч хоёр багийн тамирчид өөр хоорондоо мөргөлдөж, нэгнийхээ хөмсгийн тэс цохисны төлөө 5 хормын шийтгэл аваад амжсан. Тухайн тамирчинд хэдэн минутын шийтгэл өгөхөөс хамаарч тэр баг нь хүний тоогоор дутуу тоглоно гэсэн үг. Алдаа гаргасан “Отгон Од Бласт”-ын тамирчинг
5 хором шийтгэлийн сандалд сууж байх хооронд “Шарын гол” багт гоол оруулах сайхан боломж гарсан ч ашиглаж чадаагүй. Харин хүн дутуу “Отгон Од”-ынхон идэвхтэй довтолж өрсөлдөгчийнхөө хаалганд удаа дараа гоол оруулснаар нэгдүгээр үеийн тоглолт 6:2 -оор өндөрлөсөн юм. Хоёрдугаар үе буюу 9:3 оноо Дараачийн үеийн тоглолт эхлэхийн өмнө мөсөн талбайгаа дандаа цэвэрлэнэ. Цэвэрлэгээ явагдах хооронд хөгжөөн дэмжигчид түр амсхийнэ. Тусгай зориулалтын машин мөсөн талбайг цэвэрлэж байх хооронд хоёр талын хаалгыг ийш тийш зөөвөрлөх бөгөөд мөсийг жигд цэвэрлэсний дараа дахин тогтоох юм билээ. Цахилгаан дрилл шиг юм гартаа барьсан ажилтан гарч ирээд нөгөөх шайб орохоос хамгаалдаг “нандин” хаалгыг хоёр талд нь өрөмдөж байгаа харагдсан. Түүний дараа дахин шалгана. Ер нь мөс цэвэрлэгч машин явсны дараа 3-5 минутын хооронд талбай тэр чигээрээ жигд хатчих шиг болоод байсан шүү. Тэгээд л тэмцээн эхэлнэ дээ. Хоёрдугаар үеийн тоглолт мөн л “Шарын гол” багийн авсан оноогоор эхэлсэн. Мөн л нөгөө 86 дугаартай легионер тоглогч. Гэсэн хэдий ч тэднийх дахиж оноо авч чадаагүй. Үүх түүх сөхвөл “Шарын гол” баг мөсөн дээр наадагч хоккейн спортод
Монголдоо нэртэй. Монголд орос мэргэжилтнүүд ажиллаж, амьдарч байсан үеэс Дарханы Шарын голд хоккейн эхлэл тавигдсан байдаг. Тэдний дэргэд “Отгон Од Бласт” нэн залуу. Тэгвэл энэ харьцангуй залуу багийн 87 дугаартай, легионер Д.Бату гэдэг буриад тоглогч энэ өдрийн жинхэнэ од байж чадсан. Зөвхөн тэр л довтолж, түүнийгээ дагасан багийнхан нь урагшаа ахихаас ухарч няцах гэсэн ойлголтгүй байсаар тэмцээн дууссан нь үнэн. Түүний тоглолтыг харсан үзэгчид өөр хоорондоо “Зааландаа аймаар гэсэн үнэн л юм байна” гэлцэж байв. Хоёрдугаар үе 9:3 харьцаатай, “Отгон Од Бласт-ын илүүрхлээр дууссан. Сүүлчийн үед “Бласт”-ынхан од болж цойлсон Тоглолтын сүүлчийн үе онцын сонирхолгүй, нам жим болсон. Урьд хоёр үеэс ялгаатай нь энэ үед Шарын голынхон эхний гоолыг хийж чадаагүй. Гэсэн ч бас мөчөөгөө өгөлгүй 48 дахь минутад 86 дугаартай легионер тоглогч Константин нэг оноо авсан нь “Шарын гол” багийн сүүлчийн оноо болж үлдсэн. Харин “Отгон Од Бласт”-ын 87 дугаартай легионер тоглогч Д.Бату 10 дахь оноогоо багтаа авчирч алтан медалийг нь автоматаар зүүж өгсөн гэхэд хэтрүүлэг болохгүй болов уу. Ингээд 11:4 гэсэн харьцаагаар, “Бласт” багийн илт давамгайллаар энэ удаагийн УАШТ өндөрлөж, “Отгон Одын”-хон долоо дахь удаагаа Лигийн аварга баг болох нь тэр.
Хэдхэн мөчийн өмнө хоорондоо мөргөлдөж, гар зөрүүлж байсан хоёр багийнхан их спортын жаягаар тэврэлдээд л салсан. Хамгийн их хөөрөлтэй үзэгчид Шарын голынхон Үнэндээ Мөсөн өргөө үзэгчдээр дүүрээгүй. Гэхдээ өргөө дүүрсний дайтай тийм сэтгэлийн хөөрөлтэй хөгжөөн дэмжигчид тэнд ирсэн байсан. Спортынхоо төрлөөс хамаарч хөгжөөн дэмжигчид янз бүрийн илэрхийлэл гаргадаг нь байдаг л үзэгдэл. Хоккейн хувьд хөгжөөн дэмжигчид нь нэр бүхий өмсгөлийг нь өмсөх нь элбэг юм билээ. Бүр нялх дэмжигчээс эхлээд настай нь хүртэл тийм өмсгөлөөр “гоёсон” нь анзаарагдсан. Энэ удаагийн тэмцээнийг үзэж сонирхсон, хөгжөөн дэмжигчид А6, А7 гэсэн зэрэгцээ суудалд эгнэж сууцгаагаад өөр хоорондоо үзэж тарсан даа. Өөрөөр хэлбэл, “Шарын гол”-“Отгон Од Бласт”-ынхан холоос бус ойроос яг зэрэгцэж сууж байгаад л хашгирч гардаг юм билээ. Тамирчид хоорондоо шөргөөцөлдөхөд тэдний баярлаж байгаа гэж жигтэйхэн. Битгий зодолд, холд гэж байгаа хүн огт байгаагүй шүү. Харин ч “Зод зод” гэж дэмжиж байх жишээтэй. Тоглолтын тасалбар 30 мянган
төгрөгийн үнэтэй байсан. Хөгжөөн дэмжигчид бүгд тасалбар авч орж ирснээ ярьж байв. Багаа дэмжихийн тулд Шарын голоос нялх гурван хүүгээ дагуулаад ирсэн аав, ээж 2 ч тэнд байсан. Тэмцээн дуусангуут шууд машиндаа суугаад гэрийн зүг хөдөлнө гэдгээ хэлж байв. Үнэндээ хамгийн их хөөрөлтэй нь Шарын голынхон байсан. Бөмбөр нижигнүүлээд л, алга ташиж, шүгэлдээд л үнэхээр сайн дэмжсэн ч баг нь яалт ч үгүй хожигдсон. “Жаахан л юм дутаад байна даа” гэсэн өмөөрөл харууслын үг хэлж байсан тэдгээр хөгжөөн дэмжигчид сүүлдээ цөхрөнгөө бараад “Ядахад гоол оруулдаггүй юм аа гэхэд хаалгандаа алдмааргүй байна” гэчихсэн сууж байхав дээ. Хүний сэтгэлд цэнгэл өгөгч спорт ийм л байдаг. Шагналын тавцанд зогссон шилдгүүд Нүдний хурд гүйцэмгүй завсаргүй өрсөлдөөн дунд болсон тэмцээн 21.30 орчимд өндөрлөж шилдгүүдээ зарласан. Энэ удаагийн УАШТ-д ОУХМ Г.Тамир ахлагчтай “Отгон Од Бласт” баг алтан медаль хүртсэнээр долоо дахь удаагаа лигийн аварга багаар тодорч, 5 сая төгрөгөөр шагнуулсан бол, ОУХМ Ч.Пүрэв-Очир ахлагчтай
“Шарын гол” баг удаалж, 9 дэх мөнгөн медалиа зүүж, 4 сая төгрөгөөр шагнагдлаа. Харин спортын мастер З.Саруул ахлагчтай “Билэгтхүү” баг анх удаа лигийн хүрэл медаль хүртэж, 3 сая төгрөгийн эзэд болов. Тэмцээний шилдэг довтлогчоор “Отгон Од Бласт” багийн 87 дугаартай легионер тоглогч Д.Бату, шилдэг хамгаалагчаар “Билэгтхүү” багийн 21 дугаартай тоглогч спортын мастер Э.Энхсүх, шилдэг хаалгачаар “Отгон од Бласт” багийн хаалгач, 1 дугаартай тоглогч Б.Мөнхболд, тэгш тоглогчоор “Шарын гол” багийн 25 дугаартай тоглогч Н.Мишигсүрэн нар шалгарлаа. Мөн УАШТ-ий үеэр уламжлал болгон олгодог, хоккейн ууган мастер З.Очирбат агсны нэрэмжит шагналыг энэ удаа “Билэгтхүү” багийн тамирчин, 44 дугаартай тоглогч Б.Батбаясгалан хүртсэн юм. Аваргын алтан медаль хүртсэн, “Отгон Од Бласт” багийн ахлагч, ОУХМ Г.Тамирыг шилжин явах цомоо гардсаны дараа сэтгэгдлийг нь сонсоход “Баг хамт олныхоо өмнөөс үнэхээр баярлаж байгаагаа хэлмээр байна. Бид өнгөрсөн жил Эрдэнэтэд болсон Бүх ард түмний спартакиадаар мөнгөн медаль авсан. Харин өнөөдөр алтан медаль авч, Лигийн долоо дахь удаагийн аварга болж, амжилтаараа тасарч байгаадаа баяртай байна.
Мэдээж хэрэг, манай баг хамт олны энэ амжилтын үндэс бол багш дасгалжуулагчийн гавьяа. Мөн биднийг үргэлж дэмжиж байдаг “Бласт” компанийн хамт олны тус дэм юм шүү” гэсэн. Түүнчлэн энэ өдрийн од байж, хөгжөөн дэмжигчдийн уухайн дуун дор амжилтаа үнэлүүлсэн легионер тоглогч Д.Бату ““Отгон Од” клубээс надад анх санал тавьж, намайг урьж ийм сайхан хамт олонтой нэгдэж нэг баг тоглож байгаадаа үнэхээр баяртай байгаа. Өнөөдөр аварга болж алтан медаль авсандаа маш их баяртай байна. Манай багийнхан үнэхээр сайн залуус шүү” гэсэн юм. Тэрбээр өмнө нь ОХУ-ын “ЦСКА” багт тоглож байсан бөгөөд Монголын урилгаар энд ирж тоглоод зогсохгүй монгол иргэншил аваад байгаа гэнэ шүү. Эхний гурван байрт шалгарсан багуудаас 30 тоглогчийг шалгаруулж, тэднээсээ 20-ийг нь шигшиж Монголын шигшээ багийг бүрдүүлж, улмаар ирэх гуравдугаар сард болох залуучуудын ААШТ болон ДАШТ-д өрсөлдөх тамирчдаа сонгох юм байна.
Сонгогдсон шигшээ багийхан цагаан сарын дараа бэлтгэлдээ яаравчлан орно гэдгийг ч албаныхан хэлсэн. Тэмцээний хаалт дээр МХХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлангийн хэлсэнчлэн “Маш том тэмцээнд Монгол Улсынхаа нэр төрийг авч гарах хариуцлагатай үе” тэдний өмнө тулж ирээд байна. Мөн тэрбээр “Монголын Хоккейн холбооны нэн шинэ түүхийг бүтээлцэхэд үнэхээр их хувь нэмэр оруулсан хүн бол яах аргагүй ноён П.Цагаан” гэж тодорхойлсон нь зүгээр ч нэг үг биш. Яагаад гэвэл түүний бүтээн босгосон Мөсөн өргөөнд Хоккейн түүхийн шинэ хуудсууд бичигдэж эхэлсэн болохоор тэр болов уу. Цаашдаа бид энэ мөсөн өргөөнд нүд хужирлаж, сэтгэл баясгах олон олон үйл явдалтай учран золгох биз ээ.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
“Отгон Од”-ынхон долоо дахь удаагаа лигийн аваргаар тодров ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ 🎉🥇
