Categories
Чөлөөт

Яг нэг ижил он, сар , өдөрт төрсөн , ижил нэртэй хос

Хэн нэгэн хос өөрсдийгөө ижил онд , ижил сард тэр тусмаа ижил нэг өдөр төрөөд тэгээд бүр адилхан нэртэй гээд танилцуулвал уншигч та итгэх үү. Үгүй байлгүйдээ гээд итгэхгүй хүн олон байх болов уу. Ер нь та ийм ховор тохиолдлын эзэдтэй өмнө нь учирч байсан уу. Тэгвэл ийм ховор хувь заяаны эзэд Увс аймгийн Тэс суманд амьдарч байна. 1948.05.03-нд төрсөн тэднийг Даваагийн Мягмар, Жамаагийн Мягмар гэдэг. 2020 оны байдлаар Монгол Улсад ижил нэртэй 360, нэг өдөр төрсөн 1996 хос байдаг гэсэн судалгаа бий. Харин яг тэдэн шиг ийм ижилхэн он, сар, өдөрт төрсөн, адилхан нэртэй хос хуруу дарам гэнэ. Өдгөө 74 настай буурлууд маань гал голомтоо бадраагаад 57 жил ханилан амьдарчээ. Бага наснаасаа бие биедээ ижилдэн дасаж, олон жилийг хамтдаа элээж яваа тэднийг жинхэнэ заяаны ханиуд гэлтэй. Тэд багадаа нэг ангид сурдаг байсны сацуу саахалт айлын хүүхдүүд байжээ. Хамтдаа хичээлдээ явж, хамтдаа хонь, хургаа хариулж явсан гэнэ. 17 насандаа гал голомтоо бадраасан хос маань 12 хүүхэд төрүүлж өсгөжээ. Долоон хүү, таван охин төрүүлсний отгон хоёр нь ихэр охид гэнэ. Түүнчлэн анхны ач нь ихэр охидтой нь нас чацуу гэнэ шүү. Бас л ховорхон тохиол шүү. Үр, ач олонтой өнөр өтгөн буурлууд маань одоо өсөж, төрсөн өлгий нутаг Увс аймгийн Тэс суманд малаа маллан сайхан амьдарч байна. Ийнхүү ховорхон заяаны эзэн Даваагийн Мягмар гуайтай eguur.mn сайт 2020 онд ийнхүү яриа хийж байжээ. Ижилхэн нэртэйгээс гадна адилхан жил, сар, өдөр төрсөн нь та хоёрт онцгой санагддаг уу? Эсвэл энгийн зүйл гэж хүлээж авдаг уу? Багаасаа л нэг нэгнээ мэддэг байсан учир бид хоёр нэг их онцгой гэж бодож байсангүй. Гэхдээ бас энгийн явдал биш байх шүү. Хувь тавилан гэдэг л энэ байх даа.(инээв) Та хоёр шиг адилхан жил, сар, өдөрт төрсөн өөр хос байдаг болов уу? Манай нутагт өмнө нь ижил нэртэй хоёр хөгшин байсан. Гэхдээ нэг он, сар, өдөр төрсөн эсэхийг нь мэдэхгүй юм. Их л ховор байдах байх даа. Сонирхож байгаагүй юм байна шүү. Адилхан нэртэй, ижилхэн он, сар, өдөр төрснийг нь хүмүүс их гайхдаг байх. Санаанаас тань гардаггүй хөгжилтэй үйл явдлаас хуваалцахгүй юу? Залуу байхад хөгтэй явдал их болно оо. Айл саахалтын хүмүүс “Мягмар гуай” гээд л дуудахад нэр нэгтийн чих нэг гэгчээр хөгшин бид хоёр хоёулаа эргэж хардаг. Ах аа, эгч ээ гэж ялгаж дуудаж бай гэж их хэлдэг юм. Одоо ч нас өндөр болсон тул өвөө, эмээ гэж дуудах нь элбэг болж. Хүмүүст тэр болгон ижил он, сар, өдөр төрсөн гэж хэлээд байдаггүй. Гэр бүл, үр хүүхдүүд минь л мэднэ дээ. Үр хүүхдүүд тань хаана амьдардаг вэ. Та хоёр хэн , хэнтэйгээ хамт амьдарч байна? Хүүхдүүдийн маань ихэнх нь Улаанбаатарт ажиллаж, амьдарч байна. Отгон хүү маань гэр бүлийн хамт хөгшин бид хоёртой хамт амьдардаг юм. Хүүхдүүд маань амралт, баяр ёслолоор нутагтаа ирчихээд буцдаг даа. Хүүхдүүддээ юу гэж захиж, сургадаг вэ? Хүн хамгийн чухал нь эрүүл энх явах. Эрүүл энх байваас бүх зүйл сайхан болно шүү дээ. Мөн ажилсаг, хичээнгүй байж олондоо тустай яваарай гэж үр хүүхдүүддээ захидаг даа. ЭХ СУРВАЛЖ: eguur.mn МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан. ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.