Ялж, ялагдаж чаддаг байхыг заах Бага насны хүүхдүүдэд найзуудаас нь гадна төрөл бүрийн тоглоомоор өрсөлддөг цорын ганц хүн бол аав нь юм. Үүнийг ашиглан аав нар хүүдээ эр хүний зөв шинж чанарыг зааж өгөх хэрэгтэй. Энэхүү төрөл бүрийн тоглоом, тэмцээнээр хүүхдэд ямар их хүч хөдөлмөр, чармайлтаар хожил авдгийг зааж хожигдол гэдэг нь аливаа тоглоом, тэмцээний нэгэн хэсэг гэдгийг ойлгуулах нь зүйтэй. Ингэснээр хүүхэд хожигдол амссан ч бууж өгөлгүй дахин тэмцэлдэж сурна. Эмэгтэй хүний талаар зөв хандлагатай болгох Ээж нар хүүдээ эмэгтэй хүнийг хүндлэх, хайрлах талаар зааж өгч болох ч аавууд үүнийг өөрийн үлгэр дуурайлаар илүү сайн зааж өгч чадна. Хүүхдүүд эмэгтэй хүний тухай найзууд болон интернетээс мэдээлэл авахаас илүү өөрийн эцгээс авах нь зүйтэй. Энэ нь хүүхдийн бага насны хүмүүжилд маш чухал ач холбогдолтой юм. Ээжид нь цэцэг авч өгөхөөр явахдаа хүүгээ дагуулаад яв.
Дэлгүүр гарахдаа дагуулж очин кассчин эмэгтэйтэй нөхөрсөг байдлаар харьц. Энэ бүх зүйлсээс таны хүү эмэгтэй хүнтэй хэрхэн харьцах мөн тэднийг хүндлэхийг суралцана. Хайр дурлалын талаар ярилцах Цаг нь ирэхэд аав нар хүүтэйгээ хайр дурлалын талаар ярилцаж хүүгээ энэ тал дээр зөв чиг хандлагатай болгох хэрэгтэй. Өсвөр насны хүү хайр дурлал, анхны болзоо, анхны хайрын талаар аавтайгаа ярилцаж, ойлголт авах нь түүний насан туршдаа хадгалах амьдралын үнэ цэнэтэй сургамж болдог. Энэ сэдвээр хүүхдүүдтэйгээ ярилцсанаар хоёр биенээ илүү ойлгож, аав хүү хоёрын хооронд харилцан итгэлцэл бий болно. Өөрийнхөө төлөө тэмцэж сургах Хүүгийн аав бол түүнд
өөрийнхөө төлөө тэмцэхийг зааж өгч чадах цорын ганц хүн юм. Өөрийн бодолдоо үнэнч байж, зөв гэж бодсон зүйлийнхээ төлөө тэмцэхийг аав нар хүүдээ зааж өгснөөр нас бие гүйцсэний дараа ямар үед өөрийнхөө төлөө тэмцэх, ямар үед чимээгүй өнгөрөх хэрэгтэйг мэддэг болно. Мөн хүний сайн зан чанар бол сул тал биш юм гэдгийг сайтар ойлгуулах хэрэгтэй. Ертөнцийг өөрийн нүдээр хардаг болгох Хүүхдийг ертөнцийг өөрийн нүдээр хардаг болгоход эцэг эхчүүд тийм ч их зүйл хийгээд байх шаардлагагүй. Түүнд хэрэгтэй үед нь хажууд нь бай. Энэ ертөнцөд зөвхөн ээжийн шаардлага, хүлээлтээр амьдрах биш, өөрийн гэсэн шаардлага, хүлээлттэй байх
нь хүүхдэд биеэ даахад чухал ач холбогдолтой. Эцэг эхчүүд ч мөн хүүхдийн өөрийн гэсэн үзэл бодолд нь нээлттэй байж, хүн бүр өөрөөр бодож сэтгэдэг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Шинэлэг зүйлс хийлгэж, шинэ мэдрэмжүүдийг төрүүлэх Хүүгээ багаас нь эхлээд шинэ зүйлд нээлттэй байхад суралцуулах хэрэгтэй. Ээжүүд хүүгээ хайр халамжаар энхрийлж өсгөдөг бол аавууд илүү хөдөлгөөнтэй арга хэмжээ хамтдаа хийж өсгөдөг. Хөдөлгөөнтэй зүйлс багаасаа хийснээр хүүхдийн харах, сонсох, мэдрэх, орон зайн баримжаа зэрэг мэдрэмжүүд сайжирдаг байна. Эр хүний ур чадваруудыг заах Гал асаах, хадаас хадах, машин янзлах зэрэг зарим эрчүүдийн хийж чаддаг зүйлс нь эмэгтэй хүний нүдэнд ид шид мэт харагддаг. Тиймээс эрчүүдийн эмэгтэй хүнээс илүү хийж
чаддаг зүйлсийг багаас нь зааж өгөх нь хүүдээ эр хүний зөв шинж чанаруудыг суулгахад хэрэгтэй. Хэдий хотод амьдардаг байсан ч хүүд чинь гал асаах шаардлага хэзээ нэгэн цагт гарна. Тиймээс шаардлагагүй гэлтгүй хүүдээ эдгээр ур чадваруудыг бага насанд нь заагаарай. Гэр ахуйн ажилд сургах Хүүдээ зангиа зүүх, сахлаа авах, цамцаа индүүдэх зэрэг ажлыг заах цорын ганц хүн бол аав нь байдаг. Мэдээлэл технологийн эрин үед эдгээр зүйлсийг интернетээс суралцаж болох ч хүүхдүүд ааваасаа суралцах нь илүү үр дүнтэй байдаг. Мөн эрэгтэй хүн хоол хийж, гэрээ цэвэрлэж болдгийг хүүдээ харуулж чадах ганц хүн бол мөн эцэг нь юм.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр
хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ.
2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг.
Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Эцэг хүн хүүхдүүддээ зааж өгөх ёстой найман хичээл ХАДГАЛААД АВААРАЙ
