Categories
Чөлөөт

ЗОХИСГҮЙ ЗАН ТӨЛӨВ ҮЗҮҮЛЖ БУЙ СУРАГЧИЙГ ХЭРХЭХ ВЭ? ЗАГНАХ, ЗОДОХООС ӨӨР АРГА БИЙ ЮУ?

Зохисгүй зан авир үзүүлж буй сурагчийг загнаж, зодохоос өөрөөр хэрхэн шийтгэж, алдааг нь ухамсарлуулж болох талаарх шаталсан аргуудыг хуваалцаж байна. Зан авирын төлөв байдлаас хамааран 4 категорит хувааж үзсэн байна. Багш нарт маань хэрэгтэй мэдээлэл байсан гэдэгт итгэлтэй байна. Эх сурвалж: Tungalag Dondogdulam

Аргын тооллын 2023 оны хоёрдугаар сарын 22, билгийн тооллын XVII жарны харагчин усан туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 2-ны Балжиннямтай энэ билэгт сайн өдөр өндөр настан Ц.Лхаажав, Б.Жаалхүү нарын 60 жил ханилсны “Очир эрдэнийн хурим”-ын ёслол Гэрлэх ёслолын ордонд боллоо. Нас 80 гарч буй буурлууд 60 жилийн тэртээ гал голомтоо бадрааж, ууган охиноо өлгийдөн авч байсан үеэ эргэн дурсаж үр хүүхдүүд, ач зээ нарынхаа өмнө хаан бугуйвч, хатан сүйх бөгжөө дахин нэг солилцов. Гэрлэх ёслолын ордон шинээр гэр бүл болж буй залуу хосын гэрлэлтийг баталгаажуулахаас гадна 1991 оноос эхлэн олон жил ханилсан ахмад, буурлуудын Мөнгө, Алт, Сувд, Очир эрдэнийн хуримыг зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Олон жил ханилж, үр хүүхдүүдийнхээ өмөг түшиг, үлгэр дуурайл болсон хосын залуу насны гэгээн дурсамжийг сэргээж, хойч үеийнхэнд бат бөх гэр бүл үүсгэхийг уриалсан энэхүү ёслолын дурсгал болгож хосууд Гэрлэх ёслолын ордны Хүндэт дэвтэр дурсамжаа үлдээж, гарын үсэг зурдаг уламжлал аж. Өндөр настан Ц.Лхаажав, Б.Жаалхүү нар 1991 онд нээсэн уг Хүндэт дэвтэрт гарын үсгээ зурав. Эв найртай, бат бөх гэр бүл оршихын үлгэр жишээг үр, ач нартаа үзүүлж нэгэн жарныг хамтдаа туулж буй азай буурлууд бие биенээ талархан, хүндэтгэж нэгнээ үнэрлэн үнсэх дулаахан мөчийг үр ач нар нь баяр хүргэн хуваалцаж, гэрэл зургийн хальснаа буулган авлаа. Б.ЖААЛХҮҮ: БИЕ БИЕЭ ХҮНДЭЛЖ, ҮРГЭЛЖ ДЭМЖИЖ ЯВААРАЙ ГЭЖ ЗАХЬЯ ДАА Өндөр настай Б.Жаалхүү, Өвгөн жил хоёр 1963 онд айл болсон. Тухайн үед хурим найр хийгээгүй, чемоданаа бариад л нийлсэн хоёр. Үр хүүхдүүдтэйгээ өнөөдөр Хуримын ордонд орж үзлээ, надад их сонирхолтой сайхан байна. Энэ арга хэмжээг санаачилсан үр хүүхдүүд, хуримыг зохион байгуулсан Гэрлэх ёслолын ордны хамт олонд их баярлаж байна. Манайх долоон хүүхэдтэй, одоо ач зээтэйгээ нийт 30-40-үүлээ өнөр өтгөн айл болсон. Хүний амьдралд жаргал, зовлон ээлжилж байдаг. Үргэлжийн инээд баясалтай, жаргалтай амьдрал гэж хаана ч байхгүй дээ. Жаргал үедээ ташуурч ханиа бүү гомдоогоорой, хүүхдүүд минь. Бие биеэ хүндэлж, дэмжиж, аливаад хүлээцтэй хандаж яваарай гэж захья даа. -Та залуудаа ямар ажил хийж байв? -Би багш мэргэжилтэй. Манай гэр бүлийн хүн хилийн цэргийн офицер. Цэргийн хүн нутаггүй гэгчээр гэр бүлээ дагаад хилийн цэргийн застав, аймаг, сумын сургуульд томилогдсон газарт нь таарсан ажлаа л хийсэн дээ. Цэргийн гал тогоонд ч ажиллаж байлаа. Зүүн гар талаас нэгдүгээрт том охин Зүүн гар талаас нэгдүгээрт том охин Том охин, Миний аав ээж хоёр 60 жил ханилж байна. Би ууган охин нь одоо жаран настай. Жаран жил ханилна гэдэг ховор сайхан хувь тавилан юм. Жаран нас хүртлээ ижий, аавтайгаа амьдарч зэрэг хөгширч байна гэдэг бас л сайхан юм. Гэрлэх ёслолын ордонд “Очир эрдэнийн хурим” хийдэг гэж дуулаад дүү нартайгаа ярилцаад энэ сайхан хуримын ёслолыг санаачилж, ээж аавыгаа анх удаа Гэрлэх ёслолын ордонд орууллаа. Энэ бол бидний үр хүүхдүүд эмээ, өвөөгийнхөө адилаар бат бөх гэр бүл болж, аз жаргалтай амьдраасай гэсэн хүсэл юм. Ээж аав минь урт насалж, удаан жаргаарай. Үр хүүхэд биднийхээ дэргэд эрүүл энх олон жил амьдраарай гэж ерөөе дөө. Б.АМГАЛАН: ҮР ХҮҮХДҮҮД НЬ ААВ, ЭЭЖИЙНХЭЭ АМЬДРАЛЫН ЗАМНАЛААР БАХАРХАЖ, АЛТ, ОЧИР ЭРДЭНИЙН ХУРИМЫГ ХИЙДЭГ Гэрлэх ёслолын ордны ёслол үйлчилгээний менежер, ёслол удирдагч Б.Амгалан, Харагчин усан туулай жилийн шинийн 2-ны энэ билэгт сайн өдөр Гэрлэх ёслолын ордонд нэг залуу хос, 60 жил ханилсан азай буурлууд Очир эрдэнийн хуримаа хийлээ. 60 буюу түүнээс дээш жил амьдарсан хосууд Очир эрдэнийн хурим хийдэг. Манай байгууллага жилд 1000 орчим хурим зохион байгуулдгийн 1-2 хувь нь Очир эрдэнийн болон Алтан хурим эзэлдэг. 50 жил ханилсан хос Алтан хурим хийдэг юм. Үр хүүхдүүд нь аав, ээжийнхээ амьдралын замналаар бахархаж, ариун нандин хайрыг дээдэлж, үр хойчдоо үлгэр дуурайл болоосой гэж хүсэж, тэднийхээ залуу сайхан насны дурсамжийг эргэн сэргээх зорилгоор Алт, Очир эрдэнийн хуримыг санаачлан хийдэг хуримын маш сайхан ёслол. Мөн жаран жилийн тэртээ зүүсэн Хаан бугуйвч, Хатан сүйх бөгжөө дахин нэг солилцоход ахмад буурлууд бие биеэ хайрын харцаар дахин нэг хардаг. Хайр хэзээ ч хөгширдөггүй сайхан зүйл гэдгийг Очир эрдэнийн болон Алтан хуримаас харах боломжтой гэв. Гэрлэх ёслолын ордон 1991 оноос эхлэн: 60-аас дээш жил ханилсан бол Очир эрдэнийн хурим 50-59 жил ханилсан бол Алтан хурим 40 жил ханилсан бол Сувдан хурим 25-39 жил ханилсан бол Мөнгөн хуримыг зохион байгуулдаг ажээ. МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан. ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.