Ходоод гэдсэнд хорт бодис дүүрч гадагшлуулж чадахгүй удвал нүүрний арьс харлаж сэвхтэхээс гадна юм гардаг. Та хэрвээ торгон зөөлөн өнгөлөг арьстай байхыг хүсвэл ходоодоо угааж байх хэрэгтэй. Үүний тулд Нэг. Мацаг барих: Сүү, уснаас өөр шингэн зүйлээр хэрэглэхгүйгээр эхний хоёр хоног мацаг барина. Хоёр хоногийн дараа ходоод бүрмөсөн цэвэршинэ. Хоёр. Ходоодоо угаах: Үүний тулд хоёр литр буцалсан бүлээн усыг аяганд хийж тавина. Ингээд хоёр хөлөө салгаж өвдгөө нугалан хагас сууна. Бэлтгэсэн усаа том балгаж, зогсолтгүй залгилан огиж гаргатлаа ууна. Дараа нь хөлөө нийлүүлэн зогсож 90 хэмийн өнцөг үүсгэн тонгойно. Зүүн гараар ходоодоо хөнгөн дарж, баруун гарын долоовор, дунд, ядам хурууг амандаа хийж хэлний угт хүргэж бөөлжүүлнэ. This image has an empty alt attribute; its file name is 1-348-1024×538.png Бөөлжих үед хуруугаа авч усыг чөлөөтэй гаргана. Ус гарч дуусахад гашуун шүлс, ялимгүй шар ногоон өнгөтөй шингэн гарч болно. Энэ үед 1-3 удаа ус балгаж дахин бөөлжүүлнэ. Үүнийг өлөн үедээ долоо хоногт 1-2 удаа хийнэ. Алимаар гэдэс ходоодоо цэвэрлэх нь хамгийн эрүүл арга юм. Шинжлэх ухаанаар нотлогдсон энэхүү аргыг эмч нар хэрэгжүүлэхийг зөвлөж байна. This image has an empty alt attribute; its file name is 1-348-1024×538.png Энэ аргыг намар, хаврын улиралд хэрэглэх нь тохиромжтой бөгөөд жилд 2 удаа хэрэгжүүлээрэй. Алимны энэхүү дэглэмийг бариад 7 хоногт 6 кг турсан хүн байдаг. Цэвэрлэгээг 3, 5, 7 хоногоор барьдаг бөгөөд хэд хоног барьснаасаа шалтгаалан маргааш нь гэртээ амарч өнжих хэрэгтэй. Учир нь энэ өдөр угаалга хийдэг юм. Дараах зааврыг сайтар тогтоон аваарай. Өглөө шүдээ угаахгүйгээр өлгөн элгэн дээрээ бүлээвтэр ус уу. Хамгийн багадаа 500 гр ус уух хэрэгтэй. Болвол 1 литр ус бага багаар уувал тустай бөгөөд өмнөх өдрийн идсэн хоолны үлдэгдэлийг цэвэрлэх болно. Ингээд усаа уусны дараа өглөөний 3 ширхэг алимаа идээрэй. Алимыг хазаж идэх нь амны хөндийг цэвэрлэх ач холбогдолтой юм шүү. Үүний дараа өдрийн 3 ширхэг алимаа иднэ.
2 литр алимны жүүсийг өдрийн турш бага багаар уух хэрэгтэй бөгөөд цай заавал уух шаардлагатай бол өтгөн цай ууж болно. Ингээд 19 цагаас өмнө оройн 3 ширхэг алимаа идээрэй. Жүүсээ ч мөн 19 цагаас хэтрүүлэх хэрэггүй. Ерөнхийдөө бол та өдөрт 9 ширхэг алим идэх хэрэгтэй бөгөөд нэгийг ч үлдээхгүй байх шаардлагатай. Ингээд 3 эсвэл 5, 7 хоног энэ дэглэмийг барих бөгөөд дэглэмээ дуусах өдөр цөсөө эход харуулах хэрэгтэй. Учир нь таны цөс чулуутай бол цэвэрлэгээ хийж болохгүй. This image has an empty alt attribute; its file name is 1-348-1024×538.png Хэрвээ таны цөс чулуугүй бол сүүлийн өдрийн орой 150 грамм лимоны шүүс /4 ширхэг лимоныг шахаж гаргана/, 150 грамм оливын тостой миксердээд хамраа чимхэж байгаад амтыг нь мэдрэхгүй ууна.
Дараа нь халуун бүлээн бигнүүр бэлдээд баруун тийш хараад баруун хөлөө нугалж хэвтээд бигнүүрээ хавирганыхаа орчимд дороо тавина. 10 минут орчим хэвтэхэд үйлчилгээ нь мэдэгдэнэ. Өглөө нь 06 цагт босох учир эрт унтаарай. Ингээд маргааш өглөө нь босоод бүлээн усанд бага зэрэг давсыг үлбэгэр болтол нь хийгээд суурин дээр нь шууд уугаарай. Гэдэс чинь хэчнээн цүдийсэн ч тэвчээд уугаарай. Энэ нь цэвэрлэгээ хийж байгаа хэрэг. 3-4 литр усны дараа усаараа гүйлгэдэг гэж ярьдаг. Зарим бохирдол багатай хүн 2 литр орчмыг ууж гүйлгэсний дараа бүрэн цэвэрлэгддэг тохиолдол бий. Ингээд хамгийн сүүлд бараг усаараа гүйлгэсний дараа цэвэрлэгээ дууссан гэсэн үг. Шууд мах идэж болохгүй. Сүүтэй будаа, бантан гэх мэт хөнгөн хоолыг 2-3 хоног хэрэглэх хэрэгтэй. Хүн 40 нас хүрэхэд бүдүүн гэдсэнд өтгөний чулуу маш ихээр хуримтлагддаг.
Үүнээс болж янз бүрийн өвчин үүсдэг. Тиймээс та сард, улиралд 1-2 удаа ходоод гэдэс, цөсөө угааж байгаарай. Ингэснээр та зөвхөн хоол боловсруулах замаа цэвэрлээд зогсохгүй амьсгал цэвэр болох, нойр сайжрах, нүүр болон биеэр гарсан тууралт арилж таатай өөрчлөлтийг мэдэрнэ. Бүдүүн гэдэсний өдөөгч чанар хэвийн болсноор бидний амьдрах чадвар дээшилж биеийн дархлаа хэвийн болно. Гэдсээ цэвэрлэхийн өмнө орой 19:00 цагаас хойш хөнгөн хооллож, өглөө өлөн байна. Өглөө 06:00-07:00 цагийн хооронд угаахад зохимжтой. Гэдэс цэвэрлэхэд 1-1,5 литр буцалсан бүлээн ус, 15-20грамм хоолны давс (жамц давс байвал бүр сайн) хэрэгтэй. Саванд буцалсан бүлээн ус хийж усаа бага зэрэг шорвогдуу болгоно. Эхлээд уснаасаа ууж чадах хэмжээгээрээ уугаад 5 төрлийн дасгалыг дарааллаар нь хийж дахин уснаасаа ууж дасгалаа
хийснээр доошоо гүйлгэж гэдэс цэвэрлэгдэнэ. Гэдэс базалж эхэлвэл дасгалаа зогсоогоод ариун цэврийн өрөө ороорой. Үргэлжлүүлж чадахаар бол 3 удаа давтаж хийхийг хичээгээрэй. ДАСГАЛ-1 Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч 90 градусаар тонгойж 2 гараа зөрүүлээд дээш өргөж амьсгалаа хамараараа авч өлмий дээрээ зогсоод амаараа амьсгалаа гаргана. (Амьсгалыг дасгал 10 удаа хийнэ) ДАСГАЛ-2 2 гараа ташаандаа аваад цээжээ баруун тийш нь эргүүлэхдээ баруун талын хөлөө өвдөгөөр нь нугалаад зүүн тийш болгох, цээжээ зүүн тийш нь эргүүлэхдээ зүүн хөлөө өвдөгөөр нь нугалаад баруун тийш нь болгох.(Гэдэс мушгих дасгал тус бүр 10 удаа хийнэ) ДАСГАЛ-3 Дээш харан хэвтээд гараа толгой дээрээ аваад хөлийн өлмийрүүгээ гараа хүргэх гэж оролдох.(Гэдэсний дасгал 10 удаа хийнэ)
ДАСГАЛ-4 Доошоо харж хэвтээд усны давалгаа шиг хөдлөх, чадхаар байвал могой шиг хөдлөх. 10 удаа ДАСГАЛ-5 Доошоо явган суугаад өрөөний 1 захаас нөгөө захруу галуун цуваагаар алхах. Дасгал бүрийн хооронд усаа уувал илүү үр дүнтэй. Гэдэс цэвэрлэгдэж дуусмагц давсгүй ус бага зэрэг ууна. This image has an empty alt attribute; its file name is 1-348-1024×538.png Харин бүдүүн гэдэсний үрэвсэл, ходоодны шарх, дотор эрхтэний хавдар зэрэг өвчтэй хүмүүс энэ аргыг хэрэглэж болохгүй. Харин өглөө сэрээд шүдээ угаагаагүй ямар 1 үйлдэл хийхээсээ өмнө 2 аяга буцалсан бүлээн усыг том том балгаж ууна. Ингэж хэвшвэл өтгөн өдөр болгон гадагшладаг болно. Хэрэв өглөө сэрээд ус уухад дотор муухайрах огих шинж тэмдэг илэрвэл бага багаар ууж дасгаарай.
Categories
Та долоо хоногт 1-2 удаа ходоодоо цэвэрлэж байгаарай. Гэрийн нөхцөлд ходоод цэвэрлэх аргаа ХАДГАЛААД АВААРАЙ
