О.Билгүүн цахим хуудаснаа: Хүлээж чадахгүй бол үхвэл үх өөрсдөө мэд гэнээ‼️ Төр иргэддээ ийм харгис хатуу юм гэж үү Урд шөнө хол замд явсан найз маань замдаа зогсоод бие засах гэж буугаад замаар явсан машинд дайруулан тархи нь цууралттай ухаангүй Даланзадгадын эмнэлэгт хүргэгджээ. Бид чинь сандралдаж шоконд ороод яаж авчрах уу гэж хамаг байдаг аргаа хэрэглэн таньдаг мэддэг хүн рүүгээ залгаж аргаа ядан пост хүртэл бичиж тусламж эрлээ. Туслах сэтгэлтэй олон сайхан хүмүүсийн буянд оновчтой гаргалгаа гаргаж аваад арга хэмжээ авах гэтэл… 1. Албан бичиг хурдан гаргуулаад Онцгой байдлын ерөнхий газар луу өгүүл гэхэд эмнэлгүүд өглөө эмч нар цуглаж хуралдахыг хүлээ гэнэ дээ. Эмчийн буруу гэж байхгүй ч ямар нэг шууд арга хэмжээ авах боломжгүйгээр үхэхгүйгээр өглөө болтол хүлээж байгаарай гэх нь арай дэндүү санагдлаа. Үүнд ямар нэг арга хэмжээ авч болдоггүй юм уу? 2. Тэр холоос тархины гэмтэлтэй хүн машинаар ирэх эрсдэлтэй тул заавал онгоцоор авчрах шаардлага гарна гэхээр нь мэдээж гэмтэлд нэг онгоц ирлээ гэж дуулдаад байсан тэр байгаа юу гэтэл тийм зүйл байхгүй л гэж байна. Мэдээж эмнэлэг онгоц арчлаад сууна
гэж байхгүй тул тэр нь ОНЦГОЙД байдаг юм гэнээ. Гэтэл орой учраас өглөө л холбогдож арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд орж хүлээхээр шийдлээ. Бас амандаа орсон тоогоо л хэлдэг гэж байна бурхан минь 3. Уул нь хувийн онгоц түрээслээд явах боломжтой ч тэнэг үнэтэй буюу 20-35 сая болохоор юм байна. Гэвч улсаас хувийн онгоцыг шөнө нисгэх хориотой байдаг юм гэнээ. Яагаад гэвэл орон нутаг сайн хөгжөөгүй учраас гэрэтлтүүлэг муу болохоор ослын буулт хийж чадахгүй байх эрсдэлтэй гэж байна. Гэтэл Германд нэг муу мотоцикл эвдрэхэд даатгалаас нь нисдэг тэрэгтэй ирээд засаад өгдөг гэж байгаа.
Хаана амьдраад байнаа нээрээ. Одоо тэгээд яах вэ??? Найзыгаа алгадаж сэрээгээд битгий үхээрэй тэсээрэй! Найзууд нь хэдэн албан бичиг бичүүлээд хэдэн даргаар гарын үсэг зуруулаад бүтээх талаас нь ярьж байгаад чадвал яваад очноо гэж хэлэх үү? Төр түмэндээ төмөр нүүрээ энэ мэтээр л харуулах юм даа новш гэж‼️ Энэ мэт ямар олон хүн тусламж авч чадалгүй бурхан болсон бол гэж бодохоор яс хавталзаж байна.Та нар минь дараа дараагийн боломжийг нээхийн тулд, энэ заваан тогтолцоог анхааруулж халахын тулд сайн түгээгээд өгөөрэй. Одоо яг яах вэ
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Хүлээж чадахгүй бол үхвэл үх өөрсдөө мэд гэнээ‼️ Төр иргэддээ ийм харгис хатуу юм гэж үү?????
