Олон улсын наадмуудад амжилт үзүүлж, дэлхийн элит буюу А зэрэглэлийн топ хоёр наадмаас шагнал хүртсэн “ТРИО” уран сайхны киноны нээлтээс шууд дамжуулж байна. Сонирхуулахад, Төрийн соёрхолт Зундуйн Хангал агсны “Бодол” аязыг уг киноны дуу болгож, МУГЖ Самандын Жавхлан амилуулжээ. Хөгжмийн найруулгыг УГЗ Дэлгэрсайханы Түвшинсайхан хийсэн байна. Дууны хоолойг алдарт “The Beatles” хамтлаг бичлэгт ордог байсан “London Abbey road studio”-д хийсэн аж. Энэ кино дөрвөн тивийн долоон наадмаас шагнал хүртсэн юм. Жүжигчин Д.Баттөмөрийн бага насны дүрийг бүтээсэн Т.Тэлмүүний ээж: Энэ кино хоёр жилийн дараа нээлтээ хийж байна.
Миний хүү 13 настай, одоо зургаадугаар ангид сурдаг. Анх киноны саналыг аваад сандарсан, миний хүүд кинонд тоглох туршлага байгаагүй. Кино багийнхантай уулзаад хүүгээ тоглуулахаар болсон. Хүүд маань жүжиглэх шаардлага байгаагүй, өөрөөрөө л энэ кинонд тоглолоо. Энэ киногоор дамжуулан тусгай хэрэгцээт хүүхдүүдийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулсанд их баяртай байна. Хүү маань кинонд тоглох үед ямар нэг хүндрэл гараагүй. Жүжигчин, найруулагч Д.Баттөмөр: ТРИО киноны Монгол дахь албан ёсны нээлтэд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Энэ кинонд хүн байгаль, Буддын шашин, дауны хам шинж гэсэн гурван сэдвийг хөндсөн. Варшавын олон улсын наадмаас Үзэгчдийн таашаалд хүрсэн кино шагналыг хүртсэн.
Мөн Улаанбаатар кино наадмаас “Шилдэг продюсер” шагналыг хүртсэн. Жигжид, Бунтар найруулагчдын хамтын бүтээл “Эх бүрдийн домог” Чехийн кино наадмаас шагнал хүрсэн түүхтэй. Үүнээс 46 жилийн дараа ТРИО кино олон улсын, нэр хүндтэй шагнал хүртлээ. Дэлхий олон хэлээр ярьдаг ч бидэнд хайр хэмээх нэг л хэл байдаг. Варшавын кино наадмын хэлэлцүүлгээр Азиуд анх удаа дауны хам шинж гэсэн сэдвийг сонгосон нь онцлог байсныг онцолсон. Нүүдэлчид талийгчаа ил оршуулдаг зан үйл одоо ч бий гэж биднээс асууж байв. Хүн бүрд үхэл хагацал тохиодог. Би энэ киног ижийдээ зориулан хийсэн. Гавьяат жүжигчин Т.Борхүү: Д.Баттөмөр надад ээжийн дүрд тоглох санал тавьсан юм.
Ээжүүд олон янз байдаг. Харин энэ киноны ээж бол тусгай хэрэгцээт хүүхэдтэйгээ амьдардаг ээж. Би ийм хүүхэдтэй тулж байгаагүй. Өмнө нь Д.Баттөмөр бид хоёр нэг уран бүтээлд хамт тоглосон юм. Д.Баттөмөр их авьяастай жүжигчин. Энэ кинонд дүр бүтээхэд их хэцүү байв, байсгээд л уйлж байв. Д.Баттөмөрийн ээж өнгөрөөд удаагүй байхад зураг авалт эхэлсэн тул Батаа маань дотроо ээжийгээ бодож тоглосон болов уу. Би 1940-өөд оны хүн учраас хөдөөгийн амьдралыг сайн мэднэ. Тухайн үеийн, гэр доторх жижиг хэрэглэлүүдийг олоход олон хүн тусалсан. Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ: Энэ кино хүн байгалийн хүйн холбоо, бид хэнийг ч ардаа үлдээх ёсгүй, хүн хэмээх эрхэм нэрийг авч төрсөн хүн бүр нэг нэгнийхээ гараас атгах ёстой гэсэн хөндсөн. Мөн Буддын шашны мартагдсан өв соёлыг харуулсан киног ТРИО гэж нэрлэсэн.
Би лам хувраг хүний дүрийг бүтээсэн. Өөрийгөө нээх зорилготой, буян үйлдэж явдаг лам хүн байгаа юм. Мөн энэ кинонд дауны хам шинжтэй хүү тоглосноороо онцлог. Энэ кино их цөөн дүртэй. Жүжигчин Нармандах Борхүү эгчийн залуугийн дүрийг бүтээсэн. ONDO компанийн Маркетингийн захирал Б.Мандуул: Цөөнхийн асуудлыг хөндсөн, манай нийгэмд тэгш бус байдал бий болсон тул бид энэ компанитай хамтран ажиллав. Энэ кино нь арилжааны төрлийн кино биш. Кино уран бүтээлчдэд маш их баярлалаа. Та бүхэн киног үзээд өөр өөрийнхөө дүгнэлтийг хийгээрэй.
Categories
Д.Баттөмөр: Би “ТРИО” киног ижийдээ зориулан хийсэн
