Хүүхэд өсгөнө гэдэг чинь хувцаслаад хооллохыг хэлдэггүйм байна өө. Эхлээд ээж өөрөө эрүүл саруул сэтгэл зүйтэй байх, үр хүүхэд өсгөх талаар судалгаанд суурилсан олон зүйлс олж уншдаг байх зэргээр маш нарийн нандин юм их байдын байна 🥰 Сонирхвол хааяа хааяа хүүхэд хүмүүжлийн арга туршлагаасаа та бүхэнтэй хуваалцаж болно шүү 🫰 Жишээ нь: миний нэг уншиж буй япон номонд “хэрэв та хүүхдээ гаднаас орж ирэхдээ гутлаа эвтэйхэн үүдэнд тавиулдаг болгохыг хүсвэл.., 14 хоногийн турш уурлаж уцаарлаж, үглэлгүйгээр яг 14 хоног гаднаас орж ирэхдээ гутлаа эвлүүлж тавиарай гэж хэлэхэд хангалттай. Тэгж хэлээд эвлүүлээд тэр хүүхэд тавихгүй байсан ч та тавиад өгчиж байгаарай. Тэгээд 15 дахь хоногоос хэлэхээ болих, тэр үед хүүхэд “ээж гутлаа эвлүүлж тавь” гэж яагаад хэлсэнгүй вэ гэж өөрөөрөө бодож 🤔 эхлэх ба тэрхэн үеэс өөрийн эрхгүй өөрөө гутлаа эвлүүлж тавьдаг болдын гэнэ.
Өөрөөр нь бодуулна гэдэг нь хамгийн чухал пойнт юм билээ шүү. Яг энэ үйлдлийг нь анаж байгаад маш сайн магтаж, сайшааж, урамшуулах…” гэж бичсэн байсан. Үүнийг хэрэгжүүлсэн яг л болдог юм билээ. Гол нь 14 хоног уурлаж уцаарлалгүй, алхсалгүй марталгүй үргэлжлүүлж хэлэх ээж, аав ховор байдаг гэнэ л дээ. Амархан юм шиг атлаа тэрүүхэндээ бас хорон байгааз дээ. Аливааг тогтмол үргэлжлүүлнэ гэдэг өөрөө их хэцүү зүйл. Тийм байсан бол дэлхийн бүх хүн амжилтад хүрчилгүй дээ
. Одоо энэ аргаар зөвхөн гутал биш тоглоомыг нь хураалгах, шүдийг нь угаалгах, хувцсыг нь эвхүүлэх, даалгаврыг нь хийлгэх зэргээр өөр бусад зүйлсийг нь ч өөрөөр нь хийлгэдэг болгож байна. Ачаалал ч гэсэн хөөрхөн багасаж байна. Өдөр тутмын хамгийн
амархан зүйлсээс эхлэх нь нэн ач тустай гэсэн шүү 👏 Заа тэгээд авах гээхийн ухаанаар уншаарай мундгууд минь 🙏 Доорх зураг “хүүхэддээ зааж өгөх амьдралын чадварууд” гэжээ. Хүүхдэд юм заана гэдэг чинь өөрөө их философи шаардсан эд байдын байнаа л гэх гээд 😅
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр
хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ.
2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг.
Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Хүнээр хүн хийнэ гэдэг эрхлүүлэх биш ХҮҮХЭДДЭЭ ЗААЖ ӨГӨХ АМЬДАРЛЫН ЧАДВАРУУД 👇👇👇
