Урдаа цар дүүрэн бор чихэр өрж тавьсан энэ хүнийг Х.Тамара гэдэг. Тэрбээр 1967 онд Хүнсний Техник Мэргэжлийн Сургуулийг төгсөөд, 17 наснаасаа ажлын гараагаа эхэлж, Хүнсний үйлдвэрт 36 жил ажиллажээ. Түүний үйлдвэрлэж байсан чихрүүдээс хамгийн ихээр олонд танигдсан нь “Сармай дээлт” юм. Арваад хоногийн өмнөөс 20 орчим жилийн өмнө хийж байсан ааруулан чихрийн бизнесээ дахин хийхээр болжээ. Учир нь түүнд зүгээр суух дэндүү хайран байдаг гэнэ. Хүүхдүүд нь ч “Бизнесээ хийгээрэй” гээд үйлдвэрлэлд нь зориулж тусгай байр гаргаж өгсөн гэлээ. Ховд аймгийн Чандмань сумын багачуул түүнийг “Ааруулан чихэр хийдэг эмээ” гэж дуудах нь бий. Залуучууд нь дэмнэж, дэлгүүртэй нэгэн чихрийг нь зарж өгдөг аж. СУРСАН ЭРДЭМ ГЭДЭГ НАСАН ТУРШИЙН БАЯЛАГ МӨН Түүний амьдралд чихэр хийх болсон нь олон талаараа өгөөжөө өгсөн гэнэ. Энэ тухай хэлэхдээ, “Чихэр хийхэд давуу тал олон. Адаглаад үр хүүхдүүд маань чихэр хийх чадварт сурсан. Хүнсний технологийг ойлгож мэднэ гэдэг бас л нэг эрдэм шүү дээ. Баяр, наадам болохоор тавгийн чихрээ өөрсдөө хийчихнэ. Хэмнэлт, давуу тал их. Хажуу хөршийнхөө тавгийн чихрийг ч дүүргэчихнэ. Бас бэлэг болгоод гар цайлчихна. Зарим айл руу ороход миний хийсэн чихэр тавган дээр нь алаглаад байж байдаг. Энэ нь надад их сайхан санагдаж, сэтгэл дүүргэдэг юм. Сурсан эрдэм гэдэг хүний насан туршийн баялаг” гэлээ. МИНИЙ ЧИХЭР
ХИЙХ ТЕХНОЛОГИЙН ТУХАЙД: Би аарц, бал бурам, арвайг чихэртээ орц болгон ашигладаг. Энэ нь эрүүл, байгалийн болон малын гаралтай бүтээгдэхүүнүүд юм. Ямар нэг химийн найрлага оруулахгүй байх нь давуу байдал маань мөн. Олон жил хүнсний үйлдвэрт ажилласан учраас технологи ашиглан яг стандартын дагуу хийнэ. Тэгэхгүй нүдэн баримжаа таамгаар хийвэл солонгорсон, өөр өөр амттай болчихно. Тамарагийн чихэрний амт байна гэдгийг мэдүүлэхийн тулд нэг л амтаараа байх ёстой. Ингэхийн тулд орц, жор болгон маань томьёолсон хэмжээтэй байдаг. Ямартай ч чихрээ хийе гэж зүтгээд түүхий эдээ цуглуулсан. Бүх орц маань үнэд орсон байна лээ. Зарим нэг нь тасарсан учраас орлуулахад зарлага их гаргаж байгаа.
Тийм болохоор одоогоор өөртөө ашиг хүртээхгүй байгаа. Надаас яагаад заавал гоё өнгийн, онцгой үнэртэй чихэр хийж болоогүй юм бэ гэж асуувал хүнд хоргүй байхыг тулд дээрх органик түүхий эдийг ашигладаг гэж хэлнэ. Ааруулан чихрээ хийж байгаад нэг хэсэг завсардаж, сүүлийн хэд хоногоос энэ бизнесээ эрчимтэй эхлүүлж байгаа Х.Тамара ирээдүйнхээ талаар “Цаашид улам өргөжүүлж, бусад аймаг, хот руу түгээх зорилготой байгаа. Хүүхдүүдийнхээ бэлэглэсэн байрандаа техник, хэрэгсэл авна. Монгол улсдаа өөрийн хийсэн чихрээ “Сармай дээлт” чихэр шигээ таниулах зорилготой байгаа” хэмээв. Тэрбээр залуус гэлгүй бүх насныханд “Хийе гэсэн хүнд арга олддог, хийхгүй гэсэн хүнд шалтаг мундахгүй” гэдэг үгийг эл ярианыхаа төгсгөлд хэлж байлаа.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр
хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ.
2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг.
Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
70 насандаа ааруулан чихрийн бизнес эхлүүлсэн “Догь” эмээ…
