Categories
Чөлөөт

Хайртай Бэр охиноосоо ээж нь үнэхээр уучлалт хүсмээр байна

Хайртай ганц Бэр охин Учралаасаа уучлалт хүсэх гэсэн юм. 2008 онд 19хөн настай дэрвэж дэгдсэн хүү охин хоёр минь манай гэрийн хаалгийг татан орж ирж билээ. Хүү минь найз охиноо анх удаа хөтлөсөөр орж ирсэн тэр өдрийг одоо ч тод санадаг юм би ч сэтгэл өндөр байсан. Хоёр нялх юм учраа мэдэхгүй хамтдаа амьдарч, шинэхэн бэр охин минь гэрт минь нүүж ирсэн. Бичиг цаасны ажил ихтэй хоол хийхдээ тааруухан бас дургүй би чинь нялх бэртэй болсон цагаасаа хийж үзээгүй хоолоо их хийсэн, олон ч удаа хоол хаясан, гоё гоё хоол хүү бэр хоёртоо бэлдэж ер нь хадам байх маш дуртай байсан. Би ч залуухан байж Хүү бэр хоёртоо амьдралаа үнэхээр сайхан дурсамжтай эхлүүлээсэй хожим дурсах санах хайрлах цаг хугацаа ихтэй байгаасай гэж бодоод цалингийн зээл аваад тэр хоёрыгоо аялалд явуулж байсан. Ямар их мөнгө вэ ээж авахгүй ээ аялахаа болилоо харин хувцас авчихья гэхэд зүгээр л дуугүй яваад ир та хоёр хувцас дурсамж хадгалж үлдэхгүй л бол уу дуугүй л яв гээд хүчээр шахуу анхны аялалыг нь хийж өгч байлаа. Үнэхээр л аялал тэдэнд минь зорилготой болох шинэ санаа нээх өөрийгөө олоход нь тусалсан байх. Ирсэн даруйдаа бэр маань хэл сурч эхэлж билээ. Сургуулиа ч төгсөөгүй хоёр юмыг ажил, хариуцлага гэж стресст оруулахгүй юмсан, амьдралд эрт гутрахгүй юмсан гэхдээ аль болох өөрсөддөө цаг гарга, гадуур яв болз, нэгнийгээ хайрла гээд л халамжлах гэж хичээдэг ээж байлаа. Зүгээр хадам ээж байх надад маш сайхан байсан юм шиг. Тэднийгээ төгсдөг жил хүүгийнхээ аавтай яриад хүүхдүүддээ байр авч өгөн тусад нь гаргав. Миний мөрөөдөл гэх үү төлөвлөгөө гэх үү бэр охиныгоо төрөх үед хамт ороод түүний анхны үрийн,өөрийнхөө анхны ачийн зургийг дараад гэр бүлийнхээ гэрэл зургийн ном хэвлүүлэх байсан. Хүүгээ дэндүү эрх танхи өсгөсөн нь нөхөр бид хоёрын буруу байж дээ. Хүн хүүхдийнхээ л талд ордог гэдэг. Бид тийм байгаагүй юм шүү охин минь. Чамайг ирэхэд, хошуугаа унжуулаад утсаар ярихад хүүдээ хүү минь айлын сайхан охиныг хичнээн шөнө ганцааранг нь хонуулсанг би мэднэ.Хичнээн өглөө дарсны үнэр нь арилаагүй гэртээ орж ирсэнг нь бас мэднэ. Охин минь чи минь одоо ч 19-хэн настай тайрмал үстэй шоотой цамцтай орж ирсэн тэр өдөр шигээ харагдаж байна лээ. Ээж нь хааяа орж хардаг юм аа. Энэ жил миний охины 33жил орно төрсөн ээжийгээ баярлуулж дом хийдэг жил нь шүү. Хэдийгээр ээж охин биш болоод 8 жил болж байгаа ч миний зүрхэнд үргэлж манай хаалгийг нээж орсон жижигхэн цагаан охин миний охин хэвээр шүү. Хүүгээ хайртай бэрийг минь гэрт нь хүргээд үүрд салсан тэр өдрөөс хойш одоог хүртэл бэрээ санасаар л байна. Хайрт бэр охиндоо ээж нь одооч хайртай анхны ачийг минь төрүүлж өгсөн ачтан билээ охин үр минь чи ❤️ Эх сурвалж : Ub Live page

МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан. ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.