Categories
Чөлөөт

​​Б.Байгал: Элэгний хатуурлыг эрт эмчлэхгүй бол гурван том хүндрэлийг дагуулдаг

Улаанбаатар Сонгдо эмнэлгийн Ходоод гэдэс,элэг цөсний эмч Б.Байгал өнгөрсөн амралтын өдөр В, С вирус,элэгний хатуурал,эдгээрийг хэрхэн оношлох талаар иргэдэд үнэ төлбөргүй лекц тавилаа.Иргэдийн эрүүл мэндийн мэдлэгт хувь нэмэр оруулах үүднээс Б.Байгал эмчийн зөвлөгөөг тоймлон хүргэж байна. Элэг гэмтэхэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ Элэг нь өвддөггүй эрхтэн бөгөөд гэмтэж, өвчилсөн ч шинж тэмдэг илрэхгүй байх магадлал өндөр байдаг.Элгэнд том хэмжээний хавдар үүссэн байхад ч ямар нэгэн зовиур биед илэрдэггүй байх талтай.Тийм учраас иргэд биед нь ямар нэгэн шинж тэмдэг илрэхийг хүлээхгүйгээр урьдчилан сэргийлэх үүднээс жилд нэг удаа мэргэжлийн эмчид элгээ үзүүлж,хэвлийн эход харуулж байх хэрэгтэй.В,С вирустэй хүн л элгэний өвчнөөр өвчилнө гэдэг үе өнгөрсөн.В,С вирусээс гадна ар.хи да.рсны зохисгүй хэрэглээ,хэвлийн таргалалт, эмийн зохисгүй хэрэглээ өндөр байгаагаас элэгний өвчлөл нэмэгдэх хандлагатай болсон.Элэг нь нийлэгжүүлэх буюу хоол тэжээлээр авсан өөх тос,нүүрс усыг биед хэрэгтэй энерги болгон хувиргаад бидний өдрийн турш бодох сэтгэх,хөдлөх гээд бүх зүйлд зарцуулах үүрэгтэй эрхтэн учраас элэг гэмтэж эхлэхэд бие организм сульдаж, ядрах шинж хамгийн түрүүнд илэрдэг. Үдээс хойш ажлын ачаалал буурах,нозоорох байдал мэдрэгдэж эхэлдэг.Элэг үрэвсэж эхлэхээр нийт хэмжээгээрээ элэг томордог.Томрох тусам баруун хавирганы нум хүндүүрлэх,гэдэс дүүрэх зовиур илэрнэ. Үүнийгээ мэдэлгүй удаан хугацаанд явснаас болж элгэнд том хэмжээний хавдар үүссэх эрсдэлтэй байдаг. Тэгэхээр В,С вирусийн халдвартай ч, халдваргүй байлаа ч элгээ жил бүр үзүүлэхэд буруутах зүйлгүй.
Маникюр,педикюр хийлгэж байгаад вирусийн халдвар авах эрсдэл өндөр байна Сүүлийн үед эмнэлгийн бохир багаж хэрэгслээс гадна найдваргүй газар маникюр,педикюр хийлгэж байгаад вирусийн халдвар авах эрсдэл нэмэгдэж байгаа учраас жилдээ нэг удаа вирусийн шинжилгээг өгөх нь зөв юм.Хэвлийн хөндий эхо нь дан ганц элэг гэлтгүй дотор эрхтэнг шалгах маш чухал шинжилгээнд ордог.Хэрвээ шинжилгээгээр элэг гэмтсэн, вирустэй гарвал вирусийн идэвжлээ тогтоолгох ёстой.В,С вирусийн халдварыг эмчлэх боломж илүү сайжирч байна Вирусийн идэвжлээ үзүүлэхэд С вирус нэг миллметр цусанд 1000- дээш бол өндөр идэвхжилтэй бөгөөд вирусийн эсрэг эмчилгээг хийлгэх асуудал яригдана.В вирусийн хувьд 2000-20.000 хооронд хэлбэлзэж байвал тухайн хүний биеийн онцлогоос хамаарч вирусийн эсрэг эмчилгээнд хамруулна.Манай улсын хувьд С вирусийн эсрэг дөрвөн төрлийн эм нэвтэрсэн.Монголд гэлтгүй дэлхий нийтэд эдгээр эмийн эмчилгээ харьцангуй үр дүн сайтай байгаа.Мөн В вирусийн эсрэг эмийн эмчилгээ Монголд нэвтэрсэн.Өөрөөр хэлбэл,В,С вирусийн эмчилгээний асуудал шийдэгдэж байна.Элэгний хавдраар өвчилж байгаа хүмүүсийн дийлэнх нь В вирусээс үүдэлтэй байгаа.В вирусийн халдвар С-г бодвол элэгний үйл ажиллагаанаас гадна бүтцэд амархан өөрчлөлт оруулж, залуу хүмүүст элэгний хатуурлын төвшинд хурдтай хүргэж байна.С вирустэй харьцуулахад В вирусийн эмчилгээ удаан үргэлжилдэг.Хамгийн багадаа 5-8 жил. Дээр нь В вирус элгэнд хорон чанартай нөлөөлж байгаа учраас В вирустэй иргэд маань аль болох эрт эмчилгээнд хамрагдах хэрэгтэй юм.
Дельта вирусийн эсрэг эмчилгээний талаар сайн мэдээ дуулдаж магадгүй Монголчуудын хувьд В болон дельта вирусийн хавсарсан халдварын гаралтай элэгний хатуурал, хатуурлын хүндрэлүүд, хавдар өндөр төвшинд байгаа.С вирустэй харьцуулахад В болон дельта вирусийн хавсарсан халдвар нь элгийг илүү хүнд гэмтээхээс гадна давшингуу явцтай байдаг.В вирусийн гадаргуу дельта вирустэй ижилхэн байдаг гэдэг утгаараа хавсран хавдар үүсгэдэг.В вирусийн халдвартай өвчтөнүүдийн 56 хувь дельта вирусийн хавсарсан халдвартай бөгөөд манай улс энэ өвчлөлөөр дэлхийд номер нэгд явж байна.Дэлхийн нийтэд одоог хүртэл дельта вирусийн эмчилгээ шийдэгдээгүй, судалгааны шатанд байна.Магадгүй он гаргаад дельта вирусийн эмчилгээний талаар сайн мэдээ дуулдахыг үгүйсгэхгүй.Учир нь,клиникийн судалгааны ажил дуусах шатандаа байгааг мэдээлж байна.Тэгэхээр өнөөгийн нөхцөлд В вирусийн эсрэг эмийг хэрэглэвэл В болон дельта вирусийн хавсарсан халдвар элгэнд хүчтэй нөлөөлөхөөс тодорхой хэмжээгээр хамгаална.Тиймээс В вирусийн эсрэг эмийг эмчийн зааврын дагуу хэрэглээд явах ёстой.Сүүлийн үед В болон дельта вирусийн халдвар залуу хүмүүст элбэг байгаа учраас эмийн эмчилгээг заавал хийлгэж, өөрийгөө хамгаалахыг зөвлөж байгаа.
Элэгний хатуурлыг тоохгүй, хайнга орхисноос болж гурван том хүндрэлийг дагуулдаг Монголчуудын дунд элэгний хатуурал их байна.Гэхдээ хатууралтай хүмүүс өвчиндөө хэнэггүй хандаж,өвчнөө хүндрүүлж, гэнэтийн шоконд орох эрсдэл гарах болсон.Элэгний хатуурал ийм шатандаа явна,ингэж хянах ёстой гэж эмч хэлдэг хэдий ч өөрт нь мэдрэгдэж, байнгын өвдөх зовиур байдаггүйгээс болж гэнэт өвдөхөөр нь эмчилгээ хийлгээд яваад байдаг.Элэгний хатуурлыг нэг төвшинд барих,гэнэтийн хүндрэлээс сэргийлэх хамгийн чухал.Хэдий өвчтөнд өвдөх, хүндүүрлэх зовиур илрэхгүй байгаа ч элэгний хатуурлын хүндрэл нь хүнийг ү.хэлд хүргэх аюултай.Элэгний хатуурал гурван хүндрэлийг дагуулдаг.Элэг нь судсаар баялаг эрхтэн.Элэгнээс гарч байгаа судас нь ходоод болон улаан хоолой, дэлүү рүү холбоос үүсгэсэн байдаг. Элэг хатуурч, үйл ажиллагаагаа ганцаараа зохицуулж явсаар сүүлдээ зохицуулж чадахаа больж холбоотой байгаа судаснууд руу ачааллаа өгч эхэлдэг.Тэгэхээр эхлээд улаан хоолойн венийн судас ачааллыг хүлээн авч, тодорхой хугацааны дараа өргөсдөг.Үүний дараа дэлүү рүү ачаалал өгснөөс болж дэлүүний хэвийн хэмжээ томордог.
Элэг сорвижож, жижгэрч, хатуурахын хэрээр цөсний сувгууд дарагдаж цөсны замын дутмагшил үүсэх хүндрэл үүсдэг.Улаан хоолойн вений судасны үрэвсэл гэдэг нь элэгний хатууралтай өвчин амь на.саа а.лдаж болох хамгийн том эрсдэл юм.Иргэдийн дунд элгээрээ бөөлжөөд на.с ба.рсан гэх яриа байдаг. Гэтэл тэр нь элгээрээ бөөлжсөн юм биш.Харин улаан хоолой өргөсч, судас ачааллаа даахаа болиод ирэхээс цус алдаж амь на.саа а.лддаг. Дэлүү нь дотоод эрхтэнг хамгаалах үүрэгтэйгээс гадна цус бүлгэнэх эсүүд дэлүү дээр задардаг.Тэгэхээр дэлүү томрох тусам цус бүлгэнэх эсүүд олноороо очиж задарснаар цусны бүлгэнэл буурдаг.Элэгний хатууралтай өвчтөний хамраас цус гарах, цус шүүрэх нь дэлүү томорч байгаатай холбоотой.Ийм хүндрэлд орохгүйн тулд яах ёстой вэ Элэгний хатууралтай өвчтөнг үнэлж, аль шатандаа байгаа,хүндрэлийн зэргийг нь тодорхойлсны дараагаар эмчилгээ хийх ёстой. Элэгний хатуурлын нэг болон хоёрдугаар шатанд байгаа өвчтөнд вирусийн эсрэг эмчилгээ хийнэ.Ингэснээр элэгний өвчлөлийн идэвжлийг цааш нь даамжруулахгүй байх боломжтой.Элгийг гэмтээж байгаа гол шалтгааныг бууруулж чадсанаараа дахин гэмтэх эрсдэлээс хамгаална
Дараагийн ээлжинд хүндрэл үүссэн тохиолдолд хүндрэлийн эсрэг зөв менежментээр эмчилгээ хийх ёстой. Элэгний хатууралтай өвчтөн зовиуртай ч бай,зовиургүй ч бай жилдээ нэг удаа ходоод болон улаан хоолойгоо дурандуулах ёстой.Үүгээр улаан хоолойн венийн судас өргөссөн эсэхийг хянадаг.Эхний ээлжид тодрол үүсч эхэлсэн байхад тоохгүй, эсвэл мэдэхгүй өнгөрвөл хүндрэл үүснэ.Тэгэхээр улаан хоолойнд тодрол үүсч эхлэхэд эмийн эмчилгээ хийх ёстой.Хүндрэхээс нь өмнө мэдвэл эмийн эмчилгээ хийж, мэргэжлийн эмч хянаад явах боломжтой.Харин улаан хоолой нэлээд өргөссөн тохиолдолд өргөссөн судаснуудыг боох арга хэмжээ авдаг.Боох арга амжилттай болбол хоёр сарын дараагаас улаан хоолойн үрэвссэн хэсгүүд эдгэх боломжтой байдаг.Мөн улаан хоолойн судас өргөснийг дагаж ходоодны ероолны судас өргөсдөг.Энэ тохиолдолд тариа тарьж, тухайн өргөссөн хэсгийг түлж сорвижуулаад дахин өргөсөхгүй болгодог.Энэ чиглэлийн эмчилгээг өвчтөн, эмч аль аль нь зөв менежментээр хийвэл хэвийн амьдрах хугацаа уртсах боломж байгаа.Сонгдо эмнэлгийн эмч нар улаан хоолойн өргөссөн хэсгийг боох мэс ажилбар болон ходоодны ероолны судасны өргөссөн хэсэгт тариа тарих эмчилгээг амжилттай хийж байгаа.Эдгээр эмчилгээ хийснээр элэгний хатуурлаас үүдэлтэй венийн судаснаас цус а.лдаж на.с ба.рах эрсдэлийг бууруулах боломжтой байгаа Мөн дэлүүний тэжээгч цусыг бөглөх ажилбарыг хийж байна. Эдгээр эмчилгээг хийлгэсний дараа эмчийн хяналт маш чухал үүрэгтэй байдаг.Өвчтөн, эмч хоёр маш сайн хяналттай байвал элэгний хатуурлыг хавдар болгохгүй байх боломжууд бий .
Элэгний хатууралтай өвчтөн 6 сар тутам эход харуулж эрт үеийн элэгний хавдарт шилжихээс сэргийлэх боломжтой гэж олон улсад үздэг.Гэтэл Монголд энэ боломж алдагдсан.Хяналт эмчилгээ аль, аль талдаа алдагдсанаас болж өвчлөл хүндэрч хавдар үүссэн байх нь элбэг байна.Тиймээс өвчтөнд элэгний хатуурал гэдэг онош тавигдсан л бол гурван сар тутам элэгний эмчийн хяналтад орж, эмчилгээгээ хийлгэж, хэвлийн эхо, элэгний хавдрын маркер гэдэг зүйлийг үзүүлэх ёстой. Жил бүр ходоодоо дурандуулж, томографи хийлгэх хэрэгтэй.Учир нь хэвлий эхогоор харагдахгүй нэвчилтэд хавдрууд байдаг.Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс жилдээ нэг удаа томографи хийлгэх хэрэгтэй байдаг.Элэгний хатууралтай өвчтөн дээрх хяналтын зарчмаар эмчилгээг хийлгэх хэрэгтэй.Элэгний хавдарыг эрт оношилвол өвчтөний амьдрах хугацааг уртасгах боломжтой Өдөрт дөрвөн Монгол хүн элэгний хавдраар на.с ба.рч байгааг Хавдар судлалын үндэсний төвөөс мэдээлж байгаа.Огт үзүүлэхгүй явж байгаад элэгний хавдар оношлогдож, эсвэл элэгний хатуурлаа зөв хянаагүй, эмчлээгүйгээс хавдар руу шилжсэн байдаг.Хатуурлыг хавдарт шилжүүлэхгүй байх боломж сүүлийн үед нээгдэж байгаа.Гэтэл монголчуудын хувьд нийт хавдартай хүмүүсийн 55 хувь төгсгөлийн шатандаа оношлогдож байна.Иргэдийн дийлэнх нь хэнэггүй явж байгаад элгэн дээр 10-13 см-ийн хэмжээ бүхий задрах гэж байгаа үедээ хавдар оношлогддог.Хавдрын хүнд үед орсон тухайн өвчтөнг на.с. ба.ртал нь зовиургүй байлгах эмчилгээг хийх боломжийг хайдаг. Сүүлийн үед элэгний хавдрыг эрт үед нь оношлох байдал сайжирч байна.
Элэгний хавдрыг 2-3 дугаар шатанд оношилж чавдал эхлээд элэг тайрах боломж байгаа эсэхийг хайна. Халдвар элэгнээс бусад эрхтэнд тархаагүй бол хавдартай хэсгийг тайрч, үүний дараагаар вирусийн эсрэг эмчилгээг хийж эрсдэлийг тодорхой хэмжээгээр бууруулдаг.Дараагийн нэг арга нь элэгний тэжээгч судсыг бөглөх юм.Элэгний хавдар маш олон артерийн судаснаас цусан хангамж авдаг.Элэг нь венийн судаснаас тэжээгддэг учраас элэгний хавдрыг тэжээж байгаа артерийн судсыг химийн тариагаар бөглөж болдог. Ингэснээр хавдар цаашаа даамжрахгүй, жижгэрэх боломжтой байгаа. 2.5-аас доош см-тай хавдартай өвчтөнүүдэд элэгний хавдартай хэсэгт тусгай зүүгээр хатгаж, хавдартай хэсгийг өндөр хэмээр шарж, сорвижуулдаг.Бага хэмжээний хавдартай өвчтөнүүдэд хийхэд хамгийн төгс эмчилгээг болж чаддаг. Хамгийн гол нь хавдрыг эрт оношлуулснаар тухайн өвчтөний амьдрах хугацааг уртасгах боломжтой. Бөглөх, түлэх ажилбарт орсон өвчтөнүүдийг найман долоо хоногийн хугацаатайгаар эмчийн хяналтад байнга байх ёстой.Тухайн хүн өөртөө анхаарал тавьж, эмч нь өвчтөнөө зөв чиглүүлж, зөв менежментээр эмчилбэл элэгний өвчний на.с ба.ралтыг бууруулах боломжтой.
Элэгний өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ Нэгд, вирусийн халдвараас байнга сэргийлнэ.Вирус дамжих замуудаас байнга өөрийгөө хамгаалах хэрэгтэй.Эмнэлгийн багаж хэрэгсэл,зүү,тариур,мэс ажилбарт орох, шүд янзлуулахдаа нэг удаагийн багаж хэрэгсэл хэрэглэж байна уу эвсэл найдвартай, чанартай газар хандаж байгаа эсэхдээ байнга анхаарал тавьж байх ёстой.Сүүлийн үед В,С вирус бэлгийн замаар халдварлах эрсдэл байгаа учраас энэ тал дээр анхаарах хэрэгтэй.Ар.хи да.рсны өндөр хэрэглээ, эмийн зохисгүй хэрэглээнээс татгалзах ёстой Эмийг эмчийн хяналтад нь хэрэглэ.Элгийг гэмтээдэг хамгийн эхний бүлгийн эмэнд өвчин намдаах,үрэвслийн эсрэг эм ордог.Бидний сайн мэдэх парацетамол, аспирин, ибупрофенаас эхлээд нэлээд эм энэ бүлэгт орно.Эдгээр эм элэгний хамгаалах чадварыг бууруулж задлаад элгэнд хордлогын гаралтай үрэвсэл үүсгэдэг.Ханиад хүрвэл,толгой өвдвөл гээд л шалтгааныг ололгүй дээрх эмүүдийг өндөр тунгаар эсвэл удаан хугацаагаар хэрэглэсэн байдаг.Тэгэхээр энэ нь хордлого үүсгээд нэг хүндэрвэл эмийн эмчилгээ авахгүй,элэг солих хүртэл заалт гарч ирдэг. Элгээ богино хугацаанд солихгүй бол тухайн хүн ам.иа а.лддаг.Тиймээс эмийн зохисгүй хэрэглээг маш сайн бодолцож, эмчийн хяналтад эм хэрэглэх нь чухал байна.Мөн жирэмснээс хамгаалах дааврын бэлдмэл, сэтгэцэд нөлөөт тайвшруулах эмүүдийн хэрэглээ ч нэмэгдэж, хяналт алдагдаж байгаа тул хүмүүс энэ тал дээр анхаарах хэрэгтэй байна.
Дараагаар хэвлийн таргалалтыг бууруулж, байнгын дасгал хөдөлгөөнтөй бай.Элэгний өөхжилттэй хүмүүсийн эмчилгээний судалгаанаас харахад эм уулгахаас илүү хэвлийгээрээ турсан өвчтөний өөжилт багассан байсан.Тиймээс элэгний үйл ажиллагаа хэвийн ч өөхжилт өндөр байгаа өвчтөнүүдэд хөдөлгөөн хийхийг санал болгож байна.Элэг гэлтгүй бүх биеийн илчлэгийг шатаадаг, биеийн булчинг зэрэг ажиллуулдаг дасгал бол алхах юм.Хэвлийгээр турах хэрэгтэй гэхээр зарим нь эм хэрэглэх,гэнэт фитнесст яваад 10, 20 кг турдаг.Гэхдээ энэ арга нь эргээд дотор эрхтэнд сөргөөр нөлөөлж өвчлөл үүсч эхэлдэг.Тиймээс гэнэт турах биш 1-2 жилийн хугацаанд аажим, аажмаар турах нь хамгийн эрүүл зөв арга. “Би элэгний өөжилттэй заавал фитнессд явна” гэхээс илүү өдөрт нэгээс нөгөө газар руу 30 минут идэвхтэй алхахад маш сайн дасгал болно.1-2 жил тогтмол алхаж заншвал хэвлийн таргалалтаас сэргийлж, биеийн жин эрүүлээр буурдаг.Танилц, элэгний үйл ажиллагаанд хамгийн сайн бүтээгдэхүүн Элэг нь хүний ходоод гэдсэнд орж байгаа хоол хүнсийг задлаж, хоргүйжүүлж хэрэгтэйг нь авч,хэрэггүйг гадагшуулдаг чухал эрхтэн.Тэгэхээр чухал эртхэнээ мөн хоол хүнсээрээ тэтгэж байх хэрэгтэй.Элгэнд хамгийн сайн нөлөөтэй цөөн тооны бүртгэгдсэн бүтээгдэхүүнийг хэрэглэж занш.Үүнд, Авокадо Элгэнд сайн нөлөө үзүүлэхээс гадна элэгний хавдраас урьдчилан сэргийлэх өндөр магадлалтай жимс.Уг жимсэнд глутатион гэх элэгний эсийг хамгаалах, тогтолцоог дэмжих бодис их хэмжээгээр агуулагддаг.Энэ бодис элгийг цэвэршүүлэх нөлөөтэй. Долоо хоногт хоёр удаа хоол хүнсэндээ авокадог хэрэглэснаар элэгний хавдраар өвчлөхөөс сэргийлэх өндөр боломжтой хүнс гэж үздэг.Сармис Сармис нь аллицин болон селен гээд бодисыг ихээр агуулдаг бөгөөд энэ нь элгийг хоргүйжүүлэх үйл ажиллагааг дэмждэг.
Ер нь  сармис ганц элэг гэлтгүй бүх эрхтэнд сайн нөлөөтэй учраас өдөр тутамдаа хоол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй Шанцай Шанцай нь дархлааг дэмжих үйлчилгээний хүнсний бүтээгдэхүүн.Шанцайг заавал хоол хүнсэнд хэрэглэхээс илүү шүүс болгон хэрэглэвэл вирусийн идэвхжлийг бууруулах үйлчилгээтэй учраас элэгний өвчтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой байдаг.Өвлийн улиралд бага насны хүүхдүүдийн вирусийн гаралтай ханиад томуунаас сэргийлж шанцайг уулгаж байх хэрэгтэй.Ер нь ногоон ургамлууд ислэг ихтэй учраас элэг болон цөсны замыг цэвэрлэх үүргийг маш сайн гүйцэтгэж, элэгний үйл ажиллагааг дэмждэг. Ногоон цай Элгийг хоргүйжүүлж, өөхөн эсүүдийг бууруулах үйлчилгээтэй.Тиймээс элэгний өөжилтэй хүмүүс ногоон цайг хэрэглэх нь үр дүнтэй.Хушга Хушга нь элгэнд хамгийн их хэрэгтэй амин хүчлийг агуулдаг. Л-Аргинин, амин хүчлүүд, омега-3 агууламж өндөртэй байдаг тул элгэнд ороод ургийн хүчлийг дэмждэг учраас элэгний хатууралтай өвчтөнүүд хушга хэрэглэх нь үр дүнтэй байна.Мөн элэгний эсүүдийг өөхөн эдээр солигдохоос сэргийлэх үйлчилгээтэй Үргэлж инээвэл элэг эрүүл байна Элэг нь эзнээ дагаж баярлаж, гомдож байдаг эрхтэн.Тиймээс өвчтэй, өвчингүйгээсээ үл хамаарч үргэлж инээд хөөртэй байвал ямар ч эм, эмчилгээгээнээс илүү хамгийн сайн эм болно. МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан. ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.