ДАШЧИЙРЭВИЙН САН ЗОХИОГДСОН ТҮҮХ 1.Сангийн зохиогдсон түүх болон унших ая дангийн тухай өгүүлэх нь: Эрт цагийн Их Хүрээ, олон хошуудын хийд сүмд ч бай, өнөө цагийн Гандан хийд, аймаг орон хийдүүдэд ч бай, тэрчлэн хувь хувраг нэг бүрийн цээжинд байнгын баринтаглаастай, хэзээд цээжнээс уншихад бэлэн байдаг нэгэн ном болвоос “Дашчарвэв” хэмээх сангийн судар болмой. Энэхүү судрын тухай ярих болвоос Өндөр гэгээн Занабазарын тухай яалт ч үгүй дурдах хэрэгтэй болмой. Учир юун хэмээвээс, Халхын Түшээт хан Гомбодоржийн хөвүүн Занабазар хэмээх тэрбээр Төвдийн алдартай эрдэмтэн лам болох Жамъян цорж Дашбалдан болон Жонан Дараната Гунгаадолчог тэргүүтний хойд дүр болон тодорч, Төвдийн орноо эрхэмсэг хүндлэлтэйгээр залран очиж, Далай ламын тавдугаар дүр Агваанлувсанжамц, Банчин богдын анхдугаар дүр Лувсанчойжи-Жанцан нараас Бурханы зарлиг номын увдис эрх авшгийг сонсож суухуй дор бас ч Монгол түмнийхээ амны хишиг, энх жаргал, тэр ч бүү хэл эцэс хойт насны сайн төрөл тэргүүтнийг санан болгоож, өөрийн эрхэм багш Банчин богдод, ном туурвилын их зүтгэлтэн болохын нь хувьд ингэж айлтгасан юм гэдэг. “Бидний Монголчууд эцэг дээдсийн үеэс эр биеийн чадлаар улс орон төвхнүүлж, засаг журмыг байгуулж явав. Эдүгээ бид дотоод сэтгэлээ ариусган засаж, буян нүглийг ялган салгах билгүүний нүдийг эрж хайх цаг болов. Түүний учраар би энд суун амуй. Багш та болгоовоос, бид Монголчуудын хувь заяанд тустай номыг зохион соёрх” хэмээн айлтгажээ. Банчин богд Өндөр гэгээний энэхүү айлтгалыг зөвшөөн соёрхоод айлдсан нь: “Чухам ямар үйлд голлон бодож зохиох буй” гэхэд Өндөр гэгээн: “Манай Монгол түмэн өвчингүй эрүүл энх оршиж, үгүйрэл хоосролын зовлон үзэлгүй явж, эцэс дараагийн төрөлд Энхжин Диваажингийн орноо төрөх ийм арга адистид бүхий номыг зохиож өгвөөс сайн болох юм даа” гэжээ. Банчин богд түүний энэ хүслийг бодон тунгааж Монголчуудын эрүүл энхийн тухайд “Оточ Маналын хураангуй уншлага –Чогдэн жалва манал”, эдээр үл хоосрохын тухайд “Дээд сан Дашчарвэв”, энхжин Диваажинд төрүүлэх тухайд “Потид Бавуу-Юлжигмаа” хэмээх ийм гурван ном зохиож өгч, увдис лүнг нь ч Өндөр гэгээнд хүртээжээ. Өндөр гэгээн Төвдөөс Монгол нутагтаа залран ирж, шавь Монголчуудаас бүтээж өгсөн өргөө сүмдээ суух болжээ. Мөнөөхөн Дашчарвэв сангийн судраа өглөө бүр уншдаг байв гэнэ. Тэрбээр энэ номоо ямар ая дэгээр уншвал өлзий утга бүрдэх бол хэмээн таалал тугдамдаа болгоон сууж, нэгэн өглөө номоо айлдан сууж байтал, өргөөг нь чиглэн нэгэн өвгөн ирж айсуу гэнээ. Өтгөн сайхан цагаан сахалтай, тэр сайхан өтгөс буурал өрөөсөн гартаа хөнөг дүүрэн тараг бялхуулан цалгиулсаар ирж байх бөгөөд нэг хөлөө ялимгүй чирсхийн хазганаж явах үзэгджээ. Өндөр гэгээн өвгөний авчирч барьсан элгэн сайхан таргийг зооглон суухын ялдамд “Сангийн судрын ая дангаа” өвгөний үл мэдэг мижисхийн гишгих явдлыг дуурайлган хөглөх бодол зурсхийн орж иржээ. Тийнхүү: Жэ: Дэвний дагвий Чойжи-ен Дандан ёвоо Гүнжий ши Ланаа мэдбий Дондом-ян Дэрин чүүдэн Яндүү –лэн….. Аяа. Хоёр түйдлээс ангижирсан Номын төв агаарт Сав ертөнц шим амьтан Бүхний шүтээн Хэзээд ханьцашгүй Үнэнхүү хишгийг Хэлбэрэлтгүй өнөөдөр Дуудан ирүүл… хэмээн уншиж эхэлжээ. Үүнийг мөн өрөөлтэй морины явдал дагуулж ая данг зохиосон гэх нь ч бий.
Учир юун боловч өндөр гэгээн маань сангийнхаа ая дэгийг Монгол ахуйгаасаа олж авсан нь гайхамшигтай байгаа юм. Эндээс эхлэн “Дашчарвэв сан” монголын хувраг бүрийн дав даруй цээжлэх ёстой номуудын нэг болж, эдүгээ гурван зуу гаруй жилийн нүүрийг үзвэй. Эдүгээ энэ сангийн номыг лам хувраг төдийгүй, энгийн мөргөлчин сүсэгтэн нар ч уншиж суудаг болжээ. Дашчарвэв сангийн анх гарсан түүх болон ая дан, тархац түгэлтийн тухай товчхон өгүүлвээс ийн бөлгөө. 2.Дашчарвэв сангийн утга санааг өгүүлэх нь Манай өгүүллийн эхлэл нэр “Далай ламаас илүү эрдэмтэй лам гэж үгүй Дашчарвэвээс илүү адистидтай сан гэж үгүй” хэмээснийг сонсогч та бүхнээ дахин сонордуулж сануулъя. Манай ард түмэн хэзээнээс билиг авъяас дүүрэн төрөлхөтөн болохын хувьд аливаа зүйлийг дүгнэж хэлэхдээ гаргуун билээ. Дашчарвэв сангийн хүч адисыг товчхон оновчтой хэлсэн энэ үгийг хөдөөгийн эгэл нэгэн лам өвгөнөөс сонссон юм. Би гайхаж, “Далай ламаас илүү лам байхгүй гэсэн нь бас ч болох боловч,
Дашчарвэвээс илүү сан гэж үгүй гэдгийг тодруулж хэлээч” хэмээхүл, “Хүү минь, энэ Дашчарвэв санд чинь бүхий л сангийн судрын утга санаа бүрэн багтсан гэдэг юм даа” гэж хэллээ. Өвгөний үгээр эрлийн чигээ тогтоож, Дашчарвэв сангийн утгыг хайх эрэлд гарлаа. Ингээд Монголын алдартай лам нарын нэгэн болох Брагри лам Дамцагдорж гэгээний зохиосон “Дээд ариусгал сан Дашчарвэвийн бясалгал утга” хэмээх номыг олж үзлээ. Уг номонд дурдсанаар бол, Дашчарвэв сангийн хэрэг утга нь: 1.Өөр бусад хамаг амьтныг хөнөөл хоноол, гай барцадаас хамгаална.2.Одоогийн энэ ахуй үес болон ирээдүй хожмын амар жаргал, сайн бүхнийг нэмнэ. 3.Аливаа санаж хүссэн хэргийг амар хялбар бүтээхэд туслана. 4.Бузар буртаг, муу мундар бүхнийг арилгадаг ачтай гэжээ. Эмхэтгэн найруулсан: Ж.Ерөөлт
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр
хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ.
2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг.
Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
ДАШЧИЙРЭВИЙН САНД БҮХИЙ Л САНГИЙН СУДРЫН УТГА САНАА БҮРЭН БАГТДАГ УЧИР АЛИВАА АЖИЛ ҮЙЛС САЙН БҮТЭЭДЭГ
