АГУУ ЮМ ЭНГИЙНЭЭС… Нэрээ гурав шившээд сүүгээ уучихаад байвал бие сэтгэл засарна. Ажил үйлс чинь бүтэхгүй байвал мандах нарандаа өргөл өргө. Монгол хүний тэнгэр заяа гэдгийг алсаас хайх хэрэггүй. Аав ээжээс уламжлаад ирсэн аман сургаал, зүйр цэцэн үгс, ахуй амьдралдаа хэвшүүлээд ирчихсэн аяг жаяганд нь байж байдаг. Өөрийгөө бас өрөөлөөс хайх хэрэггүй, өссөн төрсөн, өндийж боссон, өеөдөж унасан алин боловч тэр л зам мөрт чинь бий. Харин түүнийгээ зөв харж тайлж чадаж байна уу. Сайныг нь үлгэр болгоод, саарыг нь сургамж болгоод авч чадах уу гэдгээс цаашдын хувь заяа чинь шалтгаалдаг. Эзэн нь хичээвэл заяа түшнэ гэдэг. Энэ л сайн явах замыг заагаад дом болгоод ахуйдаа хадгалчихсан байдаг. Үр хүүхдээ төрөхөөс эхлээд дом заслыг нь аав ээж нь хийгээд ирсэн. Хүүхдийг нэхий өлгийдөө тосч, нэр өгөхөөс эхлээд бүгд дом. Нэрийг аав нь өгнө. Тэгэж байж өвөг дээдэс, өндөр тэнгэртээ даатгагдана. Нэрээ голж болохгүй, хагасалж дууддаггүй. Нэрээ эрхэмлэн дээдэлж, амь шигээ хайрлана. Нэрээ дааж алдрын зэрэгт хүрнэ. Нэр хугарахаар яс хугар гэдэг дээ. Хүүхэд угаах, хөлд оруулах, даахь үргээх бүгд дом засал. Гэр бүлийн хүрээнд маш ариун нандин хийх хэрэгтэй. Хүүхдийн хувь заяаг сэвтээхгүй билиг ерөөлийг бодож үйлднэ. Хүй дарсан чулуу гэдэг дээ. Эхэсийг гэрийн буйранд оршооно. Эмнэлгээсээ хэлээд авчих хэрэгтэй шүү. Хүйг мөн л төрсөн газарт үхэр чулуун дор долоон хомоолоор домнож оршооно. Зөвхөн өөрт нь хэлж зааж өгнө. Тэндээ очиж хөрвөөж хожим амьдралынхаа эрч хүчийг сэргээж байдаг. Төрсөн нутаг эх орноо хайрлах хайр эндээс эхэлнэ. Ингэж бат гагнаж иржээ.Уул ус нь үрээ таньж өргөж, хамгаалж байдаг. Тэр уул ус ариун дагшин байх тусам тэр хүн сайн явна. Гэрлэн бие дээр энэ эрчим сууж, хамгаалалт бүрхүүл үүсгэдэг юм. Долоон хүрдний гэрэл дээр тэнгэр, газрын эрчим нэмэгдээд 9 өнгийн солонгон бүрхүүл дотор хүн гэгч байдгаараа дээдийн хувь заяатай. Ялангуяа энэ жамыг мэдэж сахиж чаддаг Монгол хүн эгнэшгүй тэнгэрлэг. Сүр сүлд гэдэг чинь хүний дотоод хүч. Сэтгэлтэй нягт холбоотой. Сүнс бол чи байгаагийн утга учир. Өнөөдөр энэ мөнхийн утга учир болсон сүнсээ хаяж гомдоож байна. Бие нь бохирдоод ирэхээр сүнс зайлна, сүлд хазайна. Зөвхөн айж цочихоор л сүнс зайлдаг гэж ойлгодог. Сүнсэндээ бие гологдох нь их болж. Ар.хи да.рс уух, алив муу муухайг хэлэх, үйлдэх, ялангуяа газар лус хилэгнүүлэх гээд. Бумбын эрин, өндөр хэмжээст ертөнц рүү шилжсэн гээд ярьдаг. Тэгэхээр шүүлтүүр буюу шалгуур өсчихлөө гэсэн үг.
Сүнсгүй бие нөгөө ертөнц рүүгээ л явна биз дээ. Эсвэл муу юманд эзлэгдэнэ. Энийг давах бэлтгэлийг бидний өвөг дээдэс аль эртнээс мэдээд бидэнд заагаад үлгэрлээд өгчихсөн. Ингэвэл болохгүй гэдгийг заагаад өгчихсөн. Харин өдгөө гажуудсан нь их байна. Засах ёстой юм. Монгол хүн тэнгэртэй гэдгийн учир нь өөрийгөө аваад явах чадлыг хэлдэг. Ил, далдын ямар ч шалгуурыг давах чадвар яс, цус, сүнсэнд нь бий. Энийг л сэрээх таниулах үйлийг 2012 оноос хойш бүтээж явна. Олон газар тэнгэрийн санаагаар үйл явагдаж байна. Дэлхий даяараа сэрж байна. Мухар сүсгээс ангижрах эрэлд гарсан. Гэгээрэл бодитой болж, олон мянгаараа ухаарч байна. Дом засал үүнд л хүч дэм өгөх ёстой юм. Засал домын дээд нь тэр хүнийг өөрийгөө засаад залаад аваад явчих чадварыг суулгах юм. Хүн бүртээ уулзвал барагдахгүй шүү дээ. Би ч бас өөрийгөө танихаас эхэлсэн. Сэрсэн гэх үү дээ. Хүн бүрт ийм боломж бий. Зөн билгээ нээх чадвар шүү дээ. Монгол хүний тэр тэнгэрлэг хувь заяаг гарт нь атгуулахсан. Сүнс сэрэх гэж яриад байгаа чинь энэ л эрх чөлөөгөө олж, энэ л мэдлэгээ өөрөө эзэмших явдал юм. Хүн үүнийгээ олоогүй байхад бусдаас дэм хүсч хүнээр заслаа хийлгэж, хүний л гарт орохоос өөр аргагүй шүү дээ. Өөрт нь чадна, дийлнэ гэсэн итгэл дутдаг. Учрыг нь тайлаад хэлээд өгөхөөр итгэлийн гал асдаг. Энгийн боловч хэдэн чухал зөвлөгөөг өгье. 1. Галаасаа эхэл. Эцгээс гал дамжиж явна. Эцэг нь хүүдээ галаа таслаад өг. Бэр нь түүнийг манаад явна. Хүнээр тахиулж болохгүй. Заалгаж болно. Үе сүүлээр л тахьчихна.
Үе сүүл, шар тос, арц ганга, аргал хомоолоо бэлдчих. Бор цай, будаагаа уул усандаа өргөчих, сүү, цайны дээжээ өвөг дээдэс, харсан даасан тэнгэртээ өргөчих, тавагтай идээгээ засаад халуун ам бүлээрээ цайлж дайлчих. Гэрийн эзэн арц ганга, шар тос, үе сүүлээ барьж байгаад өөрийн болон гэр бүлийн гишүүдийн овог нэрсийг хэлж таниулан, ерөөлөө хэлж өргөнө. Таван өнгийн хадгаараа хурайлан хишиг буянаа дуудаж болно. Энэ хадгаа авдрандаа эвхэж хадгална, дараа нь дахиад л дэлгэж буян хишгээ тосно. Орон сууцны айл бол хээр гарч галаа тахиж болох ба галаа манаж дуусган үнснээс нь дээжлэн авна. Үүнийг түгээл гэнэ. Түгээлээ гэртээ дом болгон гэрийн бэлгэдлийн тулгандаа хадгална. Үр хүүхдүүддээ түгээлээсээ тасдан өгч болно. Өргөл өргөх буюу бусдад сайныг хүсэх, сайхныг өгөхөд хүний хүрд зөв эргэж байдаг юм. Аурагаа засна гэсэн үг. Мууг хэлээд, мууг үйлдээд, байнга л авахыг шунаад байвал сөрөг эргэнэ. Ийм л учраас өглөө бүр сүү цайны дээжээ өргөж, сайныг хэлж, амны билгээр явдаг юм. Монгол хүн чинь. Дэлхий дахинд хүнд шалгуурууд тулгарч байна. Бидний өвөг дээдэс эртнээс урьтаж мэдээд тосож бэлдээд үлдээсэн тэр л буянаар бид сайн сайхан давчих гээд явж байна. Одоо талархал хайр энэрэл л хүмүүн бидэнд хэрэгтэй. Уул усаа хүртэл эзэнтэй болгоод эзэд нь
тэнгэртээ тэтгэгдээд ирсэн тэр л их хүчээрээ үрс биднийгээ манаж байна. Нутаг нутгаа аргад. Айл гэр эхнэр нь нөхрөө, нөхөр нь эхнэрээ хүндэл. Үр хүүхэд дээ зөв үлгэрлэ. 2. Бүгд өөрийн аягатай бол. Аягаар ил далд сэв ирдэг. 3. Олбогтой болчих. Ноён нуруу тэгширдэг юм. Суудал сэнтий чинь хазайхгүй байж, нийгэмд эзлэх байр суурь чинь тэгш байна. Өөрийн орон зай зөв болно. Эсийг гийгүүлдэг эсгий гэж сайхан юм бий. Буяныг хотлуулдаг хонин сүргийн хишиг. 4. Дээлээ өмс. Гэрлэн биеийг бүтэн болгодог, товч шилбэ нь хүртэл хамгаалалт болдог юм. 5. Унаа хөлгөө ерөө, цагаалж бай. 6. Босгоо сүүгээр цагаалаад байвал сэв хир нэвтэрдэггүй. 7. Нэрээ гурав шившээд сүүгээ уучихаад байвал бие сэтгэл засарна. 8. Гомдол дотор чинь горойгоод байвал саранд хэлээд ариусгачих. 9. Ажил үйлс чинь бүтэхгүй байвал мандах нарандаа өргөл өргө. Бусдын сайхны төлөө өргөж байвал буян нь ахиу ирнэ дээ. Эх орон, эгэл түмнээ элгэндээ тээсэн хүний дотоод хүч буюу сүр сүлд нь өндөрт байдаг. Энэ агуу дөрвөн хайрхан даа өглөө бүр залбир. Хатан Туулаа магт. Байгаа байгаа газрынхаа уул усыг хүндэл. Байгал дэлхий ямар буйг харж байгаа шүү дээ, эргэн тойронд юу болж байна. Та бидний ерөөл, энэрэл хайр, сайн сайхан эрчмээр л муу юм тойрч, сайн сайхан ирнэ. Энгийн бөгөөд агуу энэ л хайраар Мөнх тэнгэртээ ивгээгдэж буй билээ бид. /Ичинноровын Мөнхсаруул/ МӨНХТ ТЭНГЭР ИВГЭЭХ БОЛТУХАЙ.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр
хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ.
2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг.
Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Өргөл өргөх буюу бусдад сайныг хүсэх, сайхныг өгөхөд хүний хүрд зөв эргэж байдаг юм Аурагаа засна гэсэн үг
