Categories
Чөлөөт

ХҮҮХДЭД НЭР ӨГӨХ БА ХҮҮХЭД УГААХ ЁС

Эрдэнэт хүний биеийг олж орчлон дээр төрсөн гэр бүлийн шинэ гишүүн, төр улсынхаа бяцхан иргэнийг эцэг эх, ах дүү, төрөл садан, танил дотно нөхдийнхөө хамтаар хүндэтгэн хүлээн авч унасан газрынх нь усаар угаан амьдралынх нь турш дуудуулах нэрийг өгч буй ёслол юм. Хүүхдийг төрснөөс хойш 6-7 хоноод төрөл садангийн хүрээнд ёслон тэмдэглэдэг. Хүүхэд угаах ёслолын үед аливаа найр хуримын адил идээ цагаалга, зоог шүүс, айраг архи бэлдэн зочин гийчдээ дайлах боловч хэт согтуурахыг цээрлэж, найрыг нар шингэхээс өмнө дуусгадаг.Хүүхэд төрөх үед эхэд нь уулгах шөлний хонь төхөөрч, гэдэс дотор, цус, хөшиглөсөн мах өөх чихсэн үнхэлцэг, элэг бөөр, сүүлийг нь чанаж хүүхэд угаах ёслолын зоог шүүсэнд оруулах ёс бий. Хүүхдийг эх барьсан эхэд ууц тавин хүндлэх ёс бий. Найр эхэлсний дараа үд дунд болохоос өмнө товлосон цаг болмогц хүүхэд угаах ёс үйлддэг ба анх хүүхдийг барьж авсан эх аагтай хар цай буюу бүлээтгэсэн шөлөөр хүүхдийн биеийг угаана. Давстай шөлөнд будаа, давс, арц хийж угаах ёс нэлээд дэлгэрсэн байдаг. Давсаар буртагийг цэвэрлэн арцаар ариутган үр будаа шиг өнөржин үржихийг бэлгэддэг ажээ. Үүний дараа эх барьж авсан эх, эсвэл хамгийн ахмад настанд хадаг барьж нэр хайрлахыг хүсдэг. Шинэ хүүхдийн эцэг эх өөрсдөө аз жаргалтай явахыг бэлгэшээсэн нэрийг сонгож бэлдээд ахмад настанд дамжуулж болно. Эсвэл эцэг эх нь урьдчилэн 2-3 нэрийг зөвлөлдөн сонгож цаасан дээр бичээд будаа дүүргэн хийсэн, өргөн амсартай шаазан вааранд хийж шигшүүлэн хамгийн түрүүлж гарч ирсэн нэрийг сонгуулж болно. Нэр хайрлах настан цаасыг авч нэрийг өөртөө уншсаны дараа хүүхдийн чихэнд шивнэн гурван удаа хэлдэг. Хэрвээ хөвгүүн бол баруун чихэнд, охин бол зүүн чихэнд нь шивнэн хэлээд “танай хүү охин … нэртэй боллоо” хэмээн найранд ирэгсдэд зарлан хэлдэг. Хүүхдийн нэрийг ваартай будаанд хийдэг нь нэр алдар нь будаа шиг өсөхийн бэлгэдэл ажээ. Хүүхдийн угаалганд ирсэн хүмүүс хүүхдэд бэлэг хайрлах ба бусад төрөл төрөгсөд нь унага, хурга, тугал, ботго зэрэг төл мал амладаг нь ирээдүйн хөрөнгө малыг нь эртнээс бэлтгэж буй хэрэг ажээ. Хүүхэд угаах ёслолын үед шинэ хүний ирээдүйг бэлгэдсэн ерөөл хэлж, бүүвэйн дуу, эцэг эхийн ачлалыг магтсан дуу хуур үүсгэдэг. “Эцэг эхдээ энэрэлтэй, элгэн садандаа түшигтэй, эх орондоо гавъяатай, эх дэлхийдээ нэртэй, эрхэм сайн хүмүүн болохын эетэй сайхан ерөөлийг энд дэвшүүлж айлтгая” гэж ерөөдөг. Ерөөл нь бяцхан хүү охинд хэлж буй захиас буюу монголчууд ямар хүнийг сайн хүн гэх вэ хэмээсэн үзэл бодлын илэрхийлэл ажээ. Зарим айлд хүүхэд нь тогтохгүй байх нь бий. Үр хүүхэд олон бөгөөд эсэн мэнд бойжиж буй айлын эх хүний дотоод энгэр хормойноос бөс авч хадгалах, ихрийн өрөөсөн хүнээр эх бариулж авах, харь угсаа гаралтай хүний дээд хувцсанд боож авах, чонын арьс тулманд боож авах, хүүхдийн дээрээс тогоо хөмөрч гадуур нь зурах, гэрийн тавилгыг сольж тавих зэрэг дом хийж хүүхдээ тогтоодог ёс байжээ. Мөн хүүхдийн хүйг цагаан зээр, буга, чоно, алаг даага мэтийн амьтны шөрмөсөөр боодог байв. Хүүхэд нь тогтдоггүй айлд шинээр төрсөн хүүхдэд Оргодол, Хөх нохой, Муу нохой, Хүн биш, Хэн ч биш, Шаалуу, Бэлтрэг гэх мэт дорой нэр өгч тогтоох ёс байв. Түүнчлэн хүүхдийг өөр айлд өргүүлж үрчлүүлдэг ёсон эдүгээ ч бий. Хүүхдийг элдэв муу юмнаас сэргийлэхийн тулд онго зүүх, нялх багад нь өөр айлд оруулахгүй байх, хүүхдийн угаалгын ёсыг цээрлэх, буруу энгэртэй дээл өмсгөх зэргээр дом хийж хүүхэд тогтоох арга хэрэглэж иржээ. Монголчууд хүүхэддээ уул ус, газрын нэр, ан амьтан, байгаль цаг уурын үзэгдэл, тэнгэр гараг эрхэсийн нэрийг өгдөггүй бөгөөд “нэр зохихгүй хүнддэнэ” хэмээн үздэг. МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан. ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.