Categories
Чөлөөт

Монголчууд долоон бурханд өөрийн төрсөн жил харгалзсан одыг шүтэн, нас, буян хишиг, зам мөрөө даатгаж ирсэн

Долоон бурхан одонд харгалзах бурхадыг тохиолдуулдаг шашны зан үйл ч байдаг бөгөөд монголчууд долоон бурханд өөрийн төрсөн жил харгалзсан одыг шүтэн, тэнгэр лусыг баясган нас, буян хишиг, зам мөрөө даатгаж цай сүүнийхээ дээжийг өргөдөг уламжлалтай билээ. Долоон бурхан одны 12 жилд харгалзах нь: Нэгдүгээр од. – Хулгана жилтэн. “Нама саманда будда нан. Ум а ми, да яаа, яа сууха” хэмээн долоон удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын өвчин, ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс эдлэл аривижин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад нэгдүгээр одонд тохиож буй Санжа намсаг бурханд даатган долоон удаа мөргөнө. Хоёрдугаар од – Үхэр, гахай жилтэн. Нама саманда будда нан. Ум цинда хум ни сууха” хэмээн долоон удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын өвчин, ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс эдлэл аривижин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад хоёрдугаар одонд тохиож буй Жүгдэржав бурханд даатган долоон удаа мөргөнө. Гуравдугаар од – Бар, нохой жилтэн.”Нама саманда будда нан. Ум ни, ми ри ни, ла га да, на ба ра, ра ма дү дү сү сууха” хэмээн долоон удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын өвчин, ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс эдлэл аривижин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад гуравдугаар одонд тохиож буй Тамжаджав бурханд даатган долоон удаа мөргөнө. Дөрөвдүгээр од – Туулай, тахиа жилтэн. Нама саманда будда нан. Ум вэ ха сууха”. хэмээн долоон удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын өвчин, ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс эдлэл аривижин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад дөрөвдүгээр одонд тохиож буй Хорвонжиг бурханд даатган долоон удаа мөргөнө. Тавдугаар од – Луу, бич жилтэн. “Нама саманда будда нан. Ум ба ра ди, за ра, ма ра на сууха” хэмээн долоон удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын өвчин, ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс эдлэл аривижин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад тавдугаар одонд тохиож буй Бурхан багшид даатган долоон удаа мөргөнө. Зургадугаар од – Могой, хонь жилтэн. Нама саманда будда нан. Ум сарва да ра, са ма еэ сууха” хэмээн долоон удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын өвчин, ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс эдлэл аривижин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад зургадугаар одонд тохиож буй Одсүрэн бурханд даатган долоон удаа мөргөнө. Долдугаар од – Морь жилтэн.”Нама саманда будда нан. Ум са ба да, ба ра, ми на за сууха” хэмээн долоон удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын өвчин, ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс эдлэл аривижин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад долдугаар одонд тохиож буй Оточ манал бурханд даатган долоон удаа мөргөнө. Оддын ордоос Монголчуудын хамгийн их шүтэж эрхэмлэдэг нь Долоон бурхан од юм.“Долоон бурхан одонд” цай сүүнийхээ дээжийг өргөхдөө, “Санжаанамсаг жүгдир тамжжав хорвоожигдаан сэртэн очсүрэн дан шагжийтүваа гоодонлхави лха санжаа бабуу дунлаа чанцаалоо” гэж гуртан удаа уншаад өргөдөг. Ийн уншиж үдэш бүр сүүгээ өргөдөг уламжлалтай. Орой харуй бүрий болж тэнгэрт од түгэх үеэс “Долоон бурхан од”-ыг тахидаг. Долоон жижиг овоо босгосон байх бөгөөд түүндээ зул, хүж, сүү цагаан идээ өргөнө. Байгаль орчинд хог болох цаастай чихэр, хөөрдөг зул гэх мэт зүйл өргөхийг хориглоно.

МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан. ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.