Categories
Чөлөөт

ХАЙРУУЛЫН ТАВАГНЫ ЧИМЭЭГҮЙ ХАВДАР БУСДАДАА ТҮГЭЭГЭЭРЭЙ ШЭЙР ШЭЙР

Teflon- Иргэдийн хамгийн их хэрэглэдэг тогоо бол түлэгддэггүй, наалддаггүй, угааж цэвэрлэхэд хялбар, гэх тодотголтой Teflon тогоо юм. Та энэ төрлийн тогоог хэрэглэдэг бол яг одоо соль. Учир нь энэ тогоог “PTFE” гэх хуванцартай төстэй хорт бодисоор бүрхэж хийдэг. Уг тогоог 300 хэмээс дээш халааж хэрэглэвэл ялгарах бодис нь хүний биед маш аюултай бөгөөд удаан хэрэглэвэл “Teflon flu” гэх хордлогод ордог. Мөн PTFE бодис нь хүний дархлааны болон дотоод шүүрлийн системийг устгах, тархи, элэг, дэлүүний хэмжээг өөрчлөх, хөх болон өндгөвчний хорт хавдар, үргүйдэл, хүүхдийн хөгжлийн хоцрогдол зэрэгт нөлөөлж байгааг эрдэмтэд аль хэдийн баталсан байдаг. Ийм сав суулга үйлвэрлэхийг хориглосон байдаг ч хэрэгжихгүй байгаа нь харамсалтай. Хөнгөн цагаан – Монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн сав суулганы нэг бол хөнгөн цагаан. Хүний биед тодорхой хэмжээний хөнгөн цагааны нэгдэл байдаг боловч хэмжээнээсээ хэтрэх юм бол тархи мэдрэлийн систем гэмтэх буюу “альцгеймер” өвчин тусах, бие мэдээгүй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Ялангуяа хөнгөн цагаан хэрэгсэлд халуун хоол цай хийх нь тохиромжгүй байдаг аж. Керамик – Керамик бүрхүүлтэй хоолны хэрэгслүүд аюулгүй мэт санагддаг. Гэхдээ анхаарах зүйл бас бий. 100 хувь керамик нь хоол хийхэд зориулагдсан бөгөөд ямар нэг хор хөнөөлгүй. Гэвч хүнд, үнэтэй байдаг. Тиймээс керамик бүрхүүлтэй хөнгөн, хямд үнэтэй тогоог хэрэглээнд нэвтрүүлээд удаж байгаа. Энэ төрлийн тогоо нь хэрэглэж эхэлснээс хэдэн сарын дараа өнгөн бүрхүүл нь хуулардаг. Улмаар бүрхүүлд нь агуулагддаг кадми, бал, хөнгөн цагаан, тугалга зэрэг бодисууд нь хоолонд шингэж, гэдэс хэвлийгээр өвдөх, толгой өвдөх, үргүйдэл үүсэх зэрэг асуудал дагуулдаг. Тиймээс керамик бүрхүүлтэй тогоог хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Ямар тогоо аюулгүй вэ? Ширмэн болон Ган сав суулга- Хоолны төмөр хэрэгслүүд нь жигд халдаг, наалддаггүй, эдэлгээ сайтай, хоолонд ямар нэгэн хортой бодисыг шингээдэггүй. Мөн хүний биед хэрэгтэй төмрийн хэмжээг ихэсгэдэг тул айх зүйлгүүгээр хэрэглэж болно. Шилэн сав суулга- Орчин үед гал тогоонд хүч түрэн орж байгаа нэг зүйл бол шилэн сав суулга . Шил нь өөрөө байгалийн материал учраас ямар нэгэн хорт бодис агуулдаггүй. Тиймээс та санаа зоволтгүй хэрэглэж болно. МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.