Туулай жилд төрсөн хүмүүс 2023 онд Азын од шүүрнэ Туулай жил төрсөн хүмүүс 2023 онд Азын од шүүрнэ, хамгийн гол нь цаг тухайд нь анзаарч харахыг хичээ. Хар Усан Туулай өөрөө танд эерэг сэтгэл хөдлөл, романтик дурлал, таатай нөхцөл байдал, нөхөрсөг дэмжлэг, ахуйн нөхцөл сайжрах, мөнгө санхүүгийн байдал дээрдэх гээд олон, таатай бэлэг илгээх төлөвтэй. Түүнчлэн та аливаа нөхцөлд хурдан дасан зохицох, шуурхай хариу үйлдэл хийх, ялихгүй аар саар асуудалд анхаарал хандуулах зэрэг чадварын ачаар ажлын үр дүнг нэмэгдүүлэх болно. Эвсэг нийтэч зантай, хүссэн үедээ бусдын арга эвийг амархан олдог Туулай жилтнүүд хүмүүсийн сэтгэл зүрхэнд нэвтэрч, том амжилтад хүрч чадна. 2023 онд таны аварга төсөл, санаачилга амьдралд хэрэгжих магадлалтай. Үүний зэрэгцээ хянуур, болгоомжтой зантай Туулай жилтнүүд хэзээ ч эрсдэлтэй алхам хийхгүй, хөнгөмсөг бодлогогүй шийдвэр гаргахгүй.
Иймээс шинэ онд олон, таатай бэлэг хүлээн авахад бэлд. Хайр сэтгэл, харилцаа. Туулай жилтнүүд 2023 онд янаг амрагийн олон адал явдалд орооцолдож өөрсдөө ч үе үе дурлах шинжтэй. Мэдээж энэ нь гэр бүлтэй Туулайд хамаарахгүй. Ганц бие Туулайнууд жинхэнэ хайр, хүчтэй сэтгэл хөдлөл, дур тачаалыг мэдрэх байх. Гэхдээ та хайр сэтгэлийн асуудалд толгой эргэж олон амрагийн дунд барьц алдахгүйн тулд өөрийн зүрх сэтгэлээ чагнах хэрэгтэй. Зарим нь насан туршийн ханиа сонгох, томоожих цаг ирлээ гэж шийдэх бололтой. Туулай жилтнүүд хэнтэй ч амархан найзалж нөхөрлөж чаддаг ба 2023 онд энэ чадвараа бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй. Найз нөхдийн холбоо ба сайхан танилуудын тусламжтай та нандин хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлж чадна. Тухайлбал амар амгалан, сэтгэл санааны тогтвортой байдал, хангалуун чинээлэг амьдрал, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, ажлын байран дээрх таатай уур амьсгал. Ажил, мөнгө санхүү.
Хар Усан Туулай жил 2023 онд танд хөрөнгө мөнгөө нэмэгдүүлэх сайхан боломжийг бэлэглэнэ, жишээ нь нийгэмд өндөр байр суурь эзлэх, эд хөрөнгө өвлөх, өндөр цалинтай шинэ төсөлд оролцох, хэтийн ирээдүйтэй санал… Туулай жилтнүүд мөнгөнд дуртай, мөнгө ч танд дуртай. Та шинэ онд стандарт бус сэтгэж шинэ ажлаа эхлүүл. Харин олон ажил зэрэгцүүлж хийх гэсний хэрэггүй, аль нэг том төсөлд анхаарлаа төвлөрүүлбэл сайн. 2023 онд гарсан аливаа өөрчлөлт танд таатай нөлөөлнө, аз жаргалтай олон үйл явдал тохионо. Туулай жилтнүүд өөрийн ажлын түншүүд, холбоо сүлбээг бараг бүгдийг солих өөрчлөх шинжтэй. Гэхдээ та ижил үзэл бодолтой хүмүүсийг цуглуулж гар нийлэн хамтран ажиллавал сайн.
Яагаад гэвэл та анд нөхдийн тусламжтай их ажлыг бүтээж чадна. Хэрэв Туулай жилтнүүд ашигтай төслөө бүрэн хэрэгжүүлж амжвал баяжих төдийгүй ирэх 11 жилд ч хангалуун чинээлэг амьдарна. Та амжилтандаа ташуурч “оддын өвчин”-өөр өвчлөхөөс сэргийл. Таны байр суурь өнөөдөр бат бөх байгаа ч алс ирээдүйд зориулан хагас мөнгөө цааш хуримтлуул. Эсвэл эдлэн газар, үл хөдлөх хөрөнгө болговол Туулай жилтнүүдийн элбэг дэлбэг амьдрах хүсэл тэмүүлэл биелнэ. ТУУЛАЙ ЖИЛТНҮҮДЭД ХӨРӨНГӨ МӨНГӨӨ НЭМЭГДҮҮЛЭХ САЙХАН БОЛОМЖ БЭЛЭГЛЭНЭ. Танд аз жаргал хүсье!
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Туулай жилд төрсөн хүмүүс 2023 онд Азын од шүүрнэ АЗ АЗ АЗ
