Categories
Чөлөөт

Мөнгөний мод “эд баялгийг дуудаад” зогсохгүй эрүүл мэндэд ч тустай ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ

“Мөнгөний цэцэг” хэмээн бидний нэрлэж заншсан энэхүү цэцгийг бид мөнгө дууддаг,баяжуулдаг гэдэгт үнэн сэтгэлээсээ итгэдэг.Энэ нь ч яахав,үнэхээр тийм л байг.Үүний зэрэгцээ эмчилгээний маш их ашиг тустай юмаа.Үрэвслийн эсрэг,бактерийг устгах,вирусын эсрэг шинж чанарыг агуулдаг байгалийн антибиотик ажээ. 💡ЭМЧЛЭХ АРГУУД • УРУУЛ ДЭЭР ГАРСАН ” ХОМХОЙ”-Г ЭМЧЛЭХ Хэд хэдэн навчыг шахаж,шүүсийг нь “Хомхой”-н дээр 30 минутын зайтай түрхэнэ.Эсвэл хөвөнд шүүсийг нь шингээж “Хомхой” дээр тавьж,наалддаг лентээр тогтооно. Үр дүн нь асар удахгүй мэдэгдэнэ. • ҮЕ МӨЧНИЙ ҮРЭВСЭЛИЙГ ЭМЧЛЭХ 10-15ш навчийг шахаж шүүсийг нь унтахын өмнө өвдөж буй үе мөчөндөө түрхээд унтана. • ” ЦАГААН МАХ ЭРГЭХ” буюу “ГЕМОРРОЙ”-Г ЭМЧЛЭХ Навчны дагуу дундуур нь зүсч шүүсийг ил гаргаад өвтэй хэсэгт тавина.Үр дүн шууд гайхалтайгаар мэдрэгдэнэ. • ТҮЛЭГДЭЛТ,ШАРХ,ГЭМТЭЛ,ИДЭЭЛСЭН БУГЛААГ ЭМЧЛЭХ Навчыг бяцалж каша маягтай болгоод биеийн гэмтсэн хэсэгт тавиад бинтээр бооно.Боолтыг 2-3 цаг тутамд сольж шинээр бооход үр дүнгээ хурдан өгнө. • ХОДООДНЫ ШАРХ,12 НУГАЛААТ ГЭДСИЙГ ЭМЧЛЭХ Өглөө өлөн дээрээ 2 ширхэг навчыг удаан тасралтгүй зажилж идээрэй. • БӨӨРНИЙ ҮРЭВСЭЛ,ЦИСТИТИЙГ ЭМЧЛЭХ 5 ширхэг навчыг бяцалж нунтаглаад буцалсан халуун 1 аяга усанд хийж, 1 цаг орчим байлгана. Хоол идэхээсээ 15 минутын өмнө 1 хоолны халбагаар өдөрт 3 удаа уухад тусаа өгнө. • ХООЛОЙНЫ МАХ,АНГИНЫГ ЭМЧЛЭХ 10 ширхэг навчыг бяцалж нунтаглаад 1 аяга усанд найруулна.Уг уусмалаар хоолойгоо өдөрт 3-5 удаа зайлж эмчлэнэ. • АНХААРУУЛАХ НЬ ! Уг ургамал нь өндөр агууламжтай хүнцэл агуулдаг учраас тунг хэтрүүлэх,устай холихгүй дангаар нь уухыг хориглоно! Хөрвүүлэн дамжуулсан. Ц. Ганцэцэг Мөнгөний мод нь зуун настын эмчлэх чанараас доогуур байдаг ч ашигтай шинж чанартай. Модноос ялгардаг дэгдэмхий шинж чанар нь вирус, бактер, мөөгөнцрийн өвчнийг эсэргүүцэх чадвартай. Гэрт хэн нэгэн өвчин тусахад ургамал хатаж, навчисаа хаядаг. Харин өвдсөн хүн эдгэрвэл ургамал хүч чадал орж сэргэдэг гайхалтай чадвартай аж. 1. Шарх, буглаа, зүсэлтэд навчны шүүс, целлюлозыг түрхэж болдог ба ургамлын шүүсийг бүрдүүлдэг бодисууд нь арьсны нөхөн төлжихөд хувь нэмэр оруулж, үрэвслээс урьдчилан сэргийлэх болно. 2. Булчин, шөрмөс сунах, хөхөрсөн үед навчны целлюлозоос шахан авсан шүүсээр жин тавьж, үрэвслийг арилгаж, өвдөлт намдаадаг үйлчилгээтэй. 3. Уруул дээрх герпесийг эмчлэх боломжтой. Герпес /хомхой/ гарсан хэсэгт ургамлын шүүсээр 30 минут тутамд арчих хэрэгтэй. Амны хөндийн салст бүрхүүлд оруулахгүй байхыг анхаарна уу. 4. Тонзиллит, хоолойн үрэвслийн процесст ургамлын 10 навчийг 1 стакан буцалсан усанд бэлтгэсэн тослог уусмалаар зайлж болно. Энэхүү усан уусмалаар өдөрт 5 хүртэл удаа хоолойг зайлна. 5. Артрит өвчнийг эмчлэх, шавьжинд хазуулсан үрэвслийг арилгахын тулд өвдсөн газруудыг өдөрт хэдэн удаа навчны шүүсээр шавших боломжтой. 6. Мөнгөний мод нь хурууны хумс, хумсны мөөгөнцрийг эмчлэхэд ашиглаж болно. МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.