Categories
Чөлөөт

Танай хүүхдийн хоолой амархан өвддөг бол ҮҮНИЙГ ЗААВАЛ УНШААРАЙ

🩺Архаг ангин буюу 🩺Архаг Тонзиллитын эмчилгээний дэлгэрэнгүй тайлбар : 🩺Архаг ангин буюу 🩺Архаг Тонзиллитын эмчилгээний дэлгэрэнгүй тайлбар : ❓❓❓Архаг ангин гэж юу вэ? – Шинж тэмдэг нь далд явагдах ба олон эд эрхтнийг гэмтээж аутоимунны өвчин үүсгэж, амьдралын чанарыг муутгадаг голомтот халдварт өвчин юм . ☢️☣️ Үүсгэгч : 1. Цус задлагч B стрептококк нян 2. Цөөн тохиолдолд тохиолдолд алтлаг Стафилококк 3. MRSA буюу олон эмэнд тэсвэртэй нян 🌌🌌 Халдварлах зам : 1. Агаар дусал 2. Ахуйн хавьтлаар 3. Бохирлогдсон гадаргуу, хүнс 4. Бохир ундны ус ❓❓❓Шалтшаан : 1. Хурц ангиныг эмчлэхгүй орхих, дутуу эмчлэх 2. Хурц ангины үед дур мэдэн антибиотик хэрэглэх 3. Чих, хамрын үрэвслийг буруу эмчлэх, эмчлэхгүй орхих 4. Шүдний цоорлыг эмчлэхгүй удах 5. Байнга даарч хөрөх (малгай, ороолтгүй явах, доороос даарч хөрөх, хүйтэн чийгтэй орчинд ажиллаж амьдрах) 6. Хүйтэн ундаанд дурлагсад ( хийжүүлсэн ундаа, шар айраг, мөстэй ундаа, зайрмаг …. ) 🤒😷🤧 Шинж тэмдэг : 1. Байнга даарах бие зарайх 2. Хүйтэн зүйл уух төдийд хоолой өвдөх, хөндүүрлэх 3. Гүйлсэн булчирхай буюу хоолой дээр цагаан цэгэн толботой байх эсвэл дотроос нь шар хатуу идээ гарах 4. Сул халуурах 5. Чих хөндүүрлэх, чихний үрэвсэл 6. Хамрын хөндийн үрэвсэл 7. Хүзүү, эрүүн доорхи булчирхай томрох, эмзэглэлтэй байх 8. Гүйлсэн булчирхайн хэмжээ хэт томорсон эсвэл жижгэрсэн 9. Үе, мөчөөр өвдөх хавагнах 10. Ядрах , сульдах 11. Амнаас эвгүй үнэр гарах 12. Альваа өвчнийг эсэргүүцэх чадвар муудах 13. Ангины хүндрэл нь үе мөч, зүрхэндээ орж өөр эд эрхтэнг гэмтээх ба үе мөч өвдөж , зүрх дэлсэж эхлэх үед л оношлогдох нь элбэг. 🩼👩‍⚕️🩻🧑‍⚕️Эмчилгээ : Ихэнх ангины эмичлгээ нь 5-10 хоног л үргэлжилдэг нь хамгийн том дутагдал бөгөөд гүйлсэн булчирхайн өөрийнх нь бүтэц нь энэ цөөхөн хоногт бүрэн төлжиж эрүүлжиж амждаггүй онцлогтой юм. ‼️‼️АНХААР : Гүйлсэн булчирхай нь тунгалгийн булчирхайн ИЛ байдаг хувилбар ба түүн дээр явагдаж буй халдвар үрэвслийн процесс нь тунгалгийн урсгалаар бүх биеээр тархдаг тул эмчилгээг нэн яаралтай хийлгэхээс гадна тууштай удаан хугацаагаар, дахин давталттай хийх шаардлагатай. ✅ Очир Медикал Центр нь сүүлийн 5 жилд ангины эмчилгээг хийж байна. ❇️ Эмчилгээний үе шат ба Эмчилгээний тайлбар 👍1р үе – 7 хоног Суурь өвчнийг эмчлэх дархлааг нөхөн сэргээх ҮНДСЭН КОМПЛЕКС эмчилгээ 👍2р үе – 30 хоног 2 хоног тутамд 1 удаа буюу сард нийт 12 удаа илэрсэн үүсгэгчийн эсрэг антибиотикийг булчинд тарьж, физик эмчилгээтэй хавсрана – 2-р үе нь ойролцоогоор 30 хоног болдог 📍ХАЯГ : ЭМЯ-ны урд талд цагаан 5 давхар Нью Хоризон оффисын 4 давхарт 401 тоотод Очир Медикал Центр ☎️ 94097530 дугаараас үзлэгийн цаг аваарай МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.