Дээд шү.үх Г.Ариунаагийн нэхэмжлэлтэй Голомт банк ХХК-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн шүү.хийн шийдвэр, магадлалыг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үнийн дүнгийн 1 хувиар шимтгэл төлөх талуудын гэрээний тохиролцоо хууль зөрчсөн эсэх, түүний үр дагаврын талаар дараах дүгнэлтийг өгч, шийдвэр гаргажээ.Ингэхдээ хяналтын шатны шүү.х 1/ зээлийн шимтгэлийн тухай ойлголт 2/ шимтгэл төлөх гэрээний нөхцөл хууль зөрчсөн эсэх3/ шимтгэлийн хэмжээг хэрхэн тогтоох, ийнхүү тогтоосноо нотлох үүрэг 4/ шимтгэлийн талаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа зэрэг асуудалд хариулт өгсөн байна. Банкууд зээл олгохдоо зээлийн үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх шимтгэлийг зээлдэгчээс авдаг. Иргэн Г.Ариунаа үүнийг хууль зөрчсөн, зээлдэгчийн эрх ашгийг илт зөрчсөн, 1 хувийн шимтгэл гэж үндэслэлгүйтогтоож, суутган авдаг гэж үзсэн байна.Хяналтын шатны шү.үхийн үндэслэл: Иргэний хууль, зээлийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан хуулиарзээлийн хүү гэдэг нь мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу үнэ байдаг. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүд шимтгэл багтдаггүй. Түүнчлэн зээлийн бодит өртөг гэдэгт хүү, шимтгэл, хураамж,бусад нэмэлт зардал байдаг бөгөөд зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ шимтгэл тогтоож буй банкны үйл ажиллагаа хууль зөрчөөгүй.Харин хариуцагчаар төлүүлж буй шимтгэлийн хэмжээүндэслэлтэй, бодит
зардалд нийцсэн байх ёстой бөгөөд талууд зээлийн гэрээнд шимтгэлийн хэмжээг 1 хувь гэж тохирсон боловч яагаад 1 хувь эсвэл түүнээс доош байх эсэх талаар хариуцагч Голомт банк ХХК шүү.хэд баримт гаргаж өгөөгүй.Энэ хэрэгт банк нь зээлийн бүтээгдэхүүний онцлогоос хамаараад нарийвчилсан ямар шалгуураар шимтгэл тогтоосон талаарх баримтыг шү.үхэд гаргаж өгөөгүй учраас шимтгэлийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.Түүнчлэн энэ нь гэрээний маргаан тул зээлийн шимтгэлийн талаар шү.үхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуульд заасан гэрээний үүрэгт нэхэмжлэл гаргах 3 жилийн хугацаанд хамаарна гэж шүү.х дүгнэсэн байна.
Categories
Банкнаас зээл авсан ИРГЭН БҮР 1 хувийн шимтгэлээ дараах шүү.хийн ший.двэрийн дагуу аваарай
