Categories
Чөлөөт

Бэр болно гэдэг ял биш. Бэр болоод хатуу амьдралыг дааж тэсэж тэвчих ёстой гэсэн үг биш…

Айлын бэр болно гэдэг нь тэр айлын удмыг үргэлжлүүлэх асар их буян гэж ахмадууд маань хэлдэгсэн. Бэр болно гэдэг ял биш. Бэр болоод хатуу амьдралыг дааж тэсэж тэвчих ёстой гэсэн үг биш. Бэрдээ дургүй, гуйхгүй гэж үү? Хүүгээ асар их доромжилж удмаа гутааж байгаа хэрэг л дээ. Бэр гуйгаагүй байж ач зээгээ цагаан сараар ирж золгоно гэж хүлээж байвал санасны л гарз юм. Угтаа монгол ёсонд бэр гуйж аваагүй эмэгтэйн төрүүлсэн хүүхдүүд тэр айлд очиж золгох ч албагүй байдаг. Хүүгийнхээ нэр төрийг охины гэр бүлийн хувьд навс унагаж байгаа хэрэг л юм шүү дээ. Үг дааж сур гэнэ үү? Хүн хайрлахын тулд бусдаас хатуу үг сонсож сэтгэлээ чулуу шиг болгох ялыг хэн гэдэг бурхан багш бидэнд өгсөн юм бэ? Албагүй! Аав ээж нь хатуу үг хэлэхгүйгээр сайхан хүмүүжүүлээд тэр хүмүүжилд нь таны хатуу үг хэлж хүмүүжүүлсэн хүү тань дурласан байна. Өдийг хүртэл хатуу үг даах албагүй сайхан өсөж өндийгөөд ирсэн эмэгтэй бол сонсох албагүй. Бэр гуйгаагүй бол бүр ч албагүй. Тээж төрүүлсэн хүүгээ харамлаж хайрлахгүй яах юм гэнээ. Уучлаарай, та тээгч эх биш. Хүүгээ төрүүлэх таны сонголт байсан учраас та хүүгээсээ юу ч нэхэх эрхгүй. Хүн болж төрсөн бол хүнээр нь амьдруул. Утсан хүүхэлдэй шиг байлгамаар байгаа юм бол хүүхэлдэйгээ худалдаж ав. Тээж төрүүлсэн гээд эргээд юм нэхээд байна гэдэг хаанахын харгис ёс вэ? Бэрээс хатан ухаан нэхэж байгаа ээж та өөрөө хатан ухаантай байж айлаас ирсэн гүнжийн нулимсыг бага үзнэ үү? Хүүгээ сайхан амьдарч эхнэртээ хүндлүүлэхийг нь хармаар байвал бэртэйгээ хошуу амаа нийлүүлдэггүй юм аа гэхэд доромжлохгүй, голохгүй бас хүүгийнхээ сонголтыг хүндлээд өөрсдөөр нь амьдралын гашуун чихэрлэг бүхнийг амтлуул. Бэр болох гол шалгуур бол хүүг тань хайрладаг, хамтдаа жаргалтай байдаг байх гэсэн л ганц том зүйл байх ёстой. Өөр юм нэхмээр байвал айлын охиныг эвдэлж, чулуун сэтгэлтэй болгож байсны оронд өөрөөсөө ухаан нэх. Бусдаас нэхдэг зүйлээ өөрөөсөө нэх. Өөрөө ухаантай байж үлгэрлэж чадахгүй бол шарандаа хорон үг шидэж шуламсаар нь дуудаж байсны оронд олон жилийн амьдралын ухаанаа ашиглаад чимээгүй л бай. Удмынх нь хэлхээг үргэлжлүүлэн тэлж мах цусаа тасдан үр удмыг нь төрүүлж буй бүсгүй хүнийг үл хүндлэх аваас … Тэр айлын хойч үр хүүхдүүдийн хувь тавилан дорддог юм шүү … Бэр бол … Тэнгэрээс заяасан бэлэг бөлгөө Бие биендээ хайртай байцгаая. ОХИНОО БЭР БОЛГОН ӨГӨХӨД АНХААРАХ ЗҮЙЛС. Өөрийнх нь жил орсон жил Цагаан жилийн харш буюу “Логар” таарсан жил Их харш буюу “Дүнсүр” хэмээх дайсан жил (ханилах, хамтрахад харш жил гэсэн гарчигаас логар, дүнсүр жилийн тухай үзнэ үү!) Пүрэв гараг, бич өдөр хоёр нь “Хүний хишиг өдөр” учир буян хишгээ аваад явчихна гэж үздэгэзс бэр өгөхийг цээрлэдэг. Зарим газар бич нь тогтворгүй (суудалгүй) амьтан учир гэр бүл болоход салж сарнина хэмээн үзэж бич өдрийг цээрлэдэг. ‘Бэр өгөх, үдэж мордуулахад тухайн өдрийн “Амь сахих” зүгт гаргах ба авах айл нь цог хийморийн зүгээс авна. ‘Тухайн өдрийн “Хорлол”, “Шулмас”, “бие тасрах” зүг нь амьдын бүх үйлэнд онцгой муу учир тэр зүг бэр авах өгөхийг хатуу цзэрлэдэг. Зайлшгүй тэр зүгт явах тохиолдолд биедээ Бунд хорол авч явна. Аливаа бух муу зүйлийн цээрийг гаргах увдистай Найман гэгээний зүрхэн тарни ”Ум агаани нигааний ажийла мандаалэ мандаалэ маеэ суухаа” тарнийг 7-21 удаа уншин цээр гаргаж явах учиртай. Их, бага өлзийт сарууд Охиноо бэр болгон өгөхөд ээл сайтай их, бага өлзийт сар гэж буй. Үүнд: Их өлзийт сар -Хулгана, морь жилтэнд хонь, үхэр сар -Үхэр, хонь жилтэнд морь хулгана сар -Бар, бич жилтэнд туулай, тахиа сар -Туулай, тахиа жилтэнд бар, бич сар -Луу нохой жилтэнд могой, гахай сар -Могой, гахай жилтэнд луу, нохой сар Бага өлзийт сар -Хулгана, морь жилтэнд, бар,бич сар -Үхэр, хонь жилтэнд могой, гахай сар -Бар, бич жилтэнд луу, нохой сар -Туулай, тахиа жилтэнд үхэр, хонь сар -Луу нохой жилтэнд хулгана, морь сар -Могой, гахай жилтэнд туулай, тахиа сар Охиноо бэр болгон өгөхөд Үхэр, арслан, охин, нум, загасны ордонд (гэрт) наран байрлаж байх үе сайн. Аливаа сарын шинийн 21-ний өдөр сайн, ‘Үйлийн зурхайн 0, 2, 3, 9, 14, 17, 22, 23 дахь одтой өдөр төгс сайн. Үйлийн зурхайн од гэдэг нь жэдзий одыг хэлнэ. Туулай, хонь өдөр таарвал сайн. Бар, могой, морь, нохой дөрвөн өдөр Дөрвөн эхэн сарын шинийн 15 Дөрвөн дунд сарын шинийн 5 Дөрвөн адаг сарын шинийн 7-нд муу Хаврын гурван сарын шинийн 7, 9, 19 3уны гурван сарын шинийн 4, 7, 8 Намрын гурван сарын шинийн 7, 17, 26 Өвлийн гурван сарын шинийн 7, 9, 19 Лхагва гараг 16 дахь одтой учирсан өдөр Баасан гараг 26 дахь одтой учирсан өдөр бэрийн үйлэнд муу учир эдгээр нэр заасан өдрүүдийг тэвч. Охиноо бэр болгон өгөх, авах сайн өдөр -Бар сарын улаан шар хулгана, улаагчин, харагчин, цагаагчин туулай өдөр -Туулай сарын хөхөгчин, улаагчин, шарагчин үхэр, улаан, шар, цагаан хулгана өдөр -Луу сарын улаагчин, хөхөгчин, шарагчин үхэр ба тахиа өдрүүд -Могой сарын хөх, шар, улаан худгана, хөх, улаан бич, хөхөгчин, шарагчин, улаагчин хонь өдөр -Морь сарын харагчин, хөхөгчин тахиа, хөх, улаан бич, хөхөгчин, харагчин, шарагчин хонь өдөр -Хонь сарын харагчин, хөхөгчин тахиа, хонь мөн шарагчин хонь өдрүүд -Бич сарын хар, хөх бич, харагчин, хөхөгчин тахиа, хонь өдрүүд -Тахиа’ сарын хар, шар, хөх луу, хөх бич, харагчин, цагаагчин хонь өдрүүд -Нохой сарын харагчин, цагаагчин хонь, харагчин, хөхөгчин туулай өдрүүд -Гахай сарын хар, цагаан, шар луу, харагчин, цагаагчин, шарагчин туулай өдрүүд -Хулгана сарын шарагчин, улаагчин туулай, шар, цагаан, хар луу, цагаагчин, улаагчин үхэр өдрүүд -Үхэр сарын улаан, шар, цагаан луу, улаагчин шарагчин, харагчин туулай, хөхөгчин, цагаагчин үхэр өдрүүд тус тус сайн болой. гарагаар:Даваа, Лхагва гараг нь олон охин төрөх сайн Пүрэв, Баасан, Ням гараг нь хүү олон, цог төгөлдөр сайн Мягмар гараг нь бэр, хүргэн авах, өгөхөд үр тасрах, өвчин болох, гарлага их тул цээрлэх учиртай. Бэр буулгах сайн цаг Хулгана гахай жилтэй бэрийг могой, морь, бич, тахиа цагт Бар, туулай жилтэй бэрийг хулгана, гахай, хонь, үхэр цагт Могой, морь жилтэй бэрийг бар, туулай, бич, тахиа цагт Бич, тахиа жилтэй бэрийг үхэр, хонь, нохой, луу цагт Үхэр, луу, хонь, нохой жилтэй бэрийг хулгана, гахай, морь, могой цагт бэр буулгаваас сайн.

Leave a Reply

Your email address will not be published.