Categories
Чөлөөт

Толгой эргэж, чих шуугидаг бол хязаалан хонины толгойн шөл ууж болно ХАДГАЛААД АВААРАЙ

УАУ-д хийн өвчин нийт 62 байдаг бөгөөд хийн ерөнхийн өвчний ерөнхий шинжид толгой эргэж чих шуугих шинж илэрдэг хэдий ч ТОЛГОЙН, ЧИХНИЙ, БӨӨРНИЙ хий болон амь баригч хийн өвчлөлийн үед толгой эргэх, чих шуугих, сонсгол буурах шинжүүд илэрдэг. Толгойн өвчин нийт 14 байдаг бөгөөд толгой хийнээс болсон өвчний үед шанаа ухархайгаар хатгаж өвдөх, чих шуугих зэрэг шинж илэрдэг. Чихний өвчин нийт 10 байдаг бөгөөд хийгээр шалтгаалсан чихний өвчний үед чих хоосорсон мэт санагдана, толгой таллаж өвдөх зэрэг шинж илэрдэг. Бөөрний өвчин нийт 8 байдаг бөгөөд бөөрний хийн өвчний үед бөөр бэлхүүс унжираад байгаа юм шиг мөртлөө өвчин хаана байгааг хэлж чадахгүй, чихний сонсгол буурах шинж илэрдэг. Зөвөлгөө: 1. Хийн өвчний эмийн эмчилгээ нь ШӨЛ, АРХИ, ГАРГАЛТ, ТАЛХ, ТОСОН эм гэсэн 5 зүйл байдаг. Шөлөн эм: Хязаалан хонины толгойн 2 чих, 2 хамар, амыг нь сонгино сармисаар бөглөн шөл гаргаж авна. Гаргаж авсан шөлөндөө жамц давс, цагаан гааг амталгаагаараа хийн халуун бүлээнээр ууж тархийг идэх нь толгой эргэж, чих шуугих зэрэг зовиурт тань бага зэрэг боловч туслах идээ болно. 2. Шөл хөрөх үед дээр нь тогтсон тосыг хамж аваад хадгалж болно. Тус тосоороо 2 хамрын нүх, 2 шанаа, 2 чихний ар, 2 чамархай, толгойн орой зэрэг эрхий дарам бэлчирүүдийг багахан тослож болно. Энэ нь толгойн хийг дарахад туслана, хэрэв тосгүй бол гүнждийн тосоор тус бэлчрүүдийг багахан тослож болно. 3. Болж өгвөл 1 литр шөл гаргаж аваад 1 удаагийн 5 ширхэг цаасан аяганд шөлөө хувааж хөлдөөгөөд үдээс хойш 15:40-19:40 цагийн хооронд буцалган ууж болно. 4. Чанасан толгойн эрүүг бүлээнээр нь өөрийн түүш шанааг адил чиглэлээр тавьж жигнэх нь багш, худалдааны төлөөлөгч зэрэг их ярьдаг ажилтай хүмүүс болон эрүү зуурах, чих шуугих, эрүү гацах мултрах, ам гүйцэт нээгдэхгүй байгаа мэт зэрэг шинж илэрдэг хүмүүст туслана. 5. Гүзээнд нь битүү чанаж болно. Анхааруулга:1. Хязаалан хонь 2. Таны тархины цусан хангамж муудсан, тархины судасны нарийсал, тархины хавдар, цүлхэнтэй, дунд чихний үрэвсэл болон чихний болон дагзны булчин чангарлаас шалтгаалсан чих шуугилт, толгой эргэж байгаа бол дээрх арга нь танд үр дүн үзүүлэхгүй. Буйлны үрэвсэлтэй үед түүш шанааг жигнэхгүй. Хүндэтгэсэн: УАУ-ы их эмч О.Очгэрэл Шөллөх хонины зүс Шар нүдэн, шар халзан, хар халзан, хар толгойтой, хүрэн хүзүүтэй, хөх хүзүүтэй монгол үүлдэр угсааны ахимаг насны эм хонь нь мах шөл сайтай байдаг ажээ. Хонины махаар эмчилгээний чанартай олон шөл хийдэг. Тусгай бэлтгэсэн шөл Хонины махыг жижиглэн хэрчээд хүйтэн ус, сонгино, сармис, давс тэнцүүлэн хийгээд 10-аад минут буцалгаж халуунаар нь уулгах нь тамир тэнхээг нөхөн сэргээдэг. Үүнийг манайхан хар шөл гэдэг. Битүү шөлөн эм Махаа жижиглэн хэрчээд шаазанд болон вааран савны аль нэгэнд ус давс хий дарах эмний хамт хийж савныхаа амыг гурилаар таглаж тогоонд ус хийж түүндээ суулган цаг шахам жигнэж болгоно. Ийм битүү шөл нь тамир тэнхээг сайжруулна. Олгойн шөлөн эм Хонины олгойг цэвэрлэж дотор нь мах хэрчиж давс ногоогоор хачирлан хийгүй чихэж хийгээд амыг нь утсаар боож чанаж болгодог. Ингэж бэлтгэсэн олгойн шөл настай болон тамир тэнхээ доройтсон хүнд илүү тохиромжтой. үүнийг манайхан олгойн хиам гэдэг. Гурван шимтийн шөл Шүдлэн хонины далны маяа борвины яс тойгны ясыг махнаас нь шулж аваад битүү саванд нэг литрээс ихгүй халуун усанд хийж сонгино, давсыг нь тааруулан чанаж болгосон шөлийг гурван шимтийн шөл гэнэ. Энэ шөл архаг өвчинд сайн. Дөрвөн шимтийн шөл Хязаалан хонины далны маяа борви тойгны яс болон ахар сүүлний ясыг махнаас нь шулж битүү чанаж болгосон шөлийг дөрвөн шимтийн шөл гэдэг. Ийм шөлийг тамир тэнхээг засахад хэрэглэхээс гадна монгол эм даруулж уух танг хамт буцалгаж уухад эм тангийн чадлыг нэмэгдүүлдэг. Хонины толгойн шөл Хонины толгойг битүүгээр нь өвчих буюу хуйхалсны дараа эрүү толгойг нь салган ногоогоор амтлан тагтай сав эсвэл гүзээнд нь битүү чанаж болгосон шөл юм. Ийм шөл толгой дүйрэх оройгоор хатгах таллаж өвдөхөд тустай. Ясны шөл Бүхэл хонины ясыг нэгийг ч үлдээлгүй жижиглээд тогоонд чанаж шөлийг нь хандлахыг ясны шөл гэнэ. Яс ойролцоогоор 4 цаг буцалгаж гарсан тосыг нь дахин дахин авч ясны өнгийг цагаан болтол чанасны дараа ясаа авч шөлөө шүүгээд шөлөндөө шаардлагатай эм тангаа хийж зөөлөн буцалгаж өтгөрүүлнэ. өтгөрмөгц нь үрэл болгон салхитай сэрүүн газар хатаагаад бэлтгэсэн үрлээ хоолонд хийж идвэл хоол онцгой амттай болно. Өвчтэй хүн үрлийг өглөө бүр орноосоо босохгүйгээр нэг cap уувал бөөр нуруу шархирах, чих шуугих, толгой эргэх өвчин эдгэнэ. Хорхогны шөлөн эм Хорхог шөлөнд 6 мөч, элэг, уушиг, бөөр, зэрэг 4 цул бүхнээс авч хэрчин амтлаж устай холин сайн сархинаг эсвэл гүзээний булан битүү савны аль нэгэнд хийж хорхогны шөлөө гаргаж авна. Ийм шөл ходоодны илчийг нэмэгдүүлж тамир тэнхээг оруулна. Ийм шөлийг улайтгасан чулуугаар хорхоглож хийж болохоос гадна бүтэн хонины махаар хийсэн хорхогны шөл мөн ижил эмчилгээний чанартай.

Leave a Reply

Your email address will not be published.