X богдоор найман настай монгол хүү тодорсон гэж Далай лам өөрөө хэлжээ Дээрхийн гэгээнтэн, 14-р Далай ламын айлдвар болж байна. Далай ламын айлдварт X Богд нь “Монполимент” группийн үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын 8 настай зээ хүү аж. Энэ үеэр Монгол Улсын иргэн болох найман настай хүүг Аравдугаар богд хэмээн тодорхойлж, уг айлдварт сууж байгаа талаар онцолжээ. Гандантэгчэнлин хийд болон Төвөдийн зарим хутагтын хүсэлтээр энэ айлдвараар Дэмчог Нагбува уламжлалын авшиг хүртээж байгаа юм. Үүний бэлтгэл болгож, номын айлдвар болж буй. Аравдугаар богд Монголоос тодорсон гэдэг мэдээлэл өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд анхаарал татсан. Харин албан ёсны мэдээлэл шашны төв байгууллагаас гаргаагүй байсан юм. Харин энэ удаа Далай лам өөрөө найман настай монгол хүү богдоор тодорсныг мэдэгдсэн хэмээн ойлгогдож байна. Г.САНСАРМАА X Богдын талаар өөрийн харсан, уншсан хүрээндээ ингэж ойлгодог. 1. Богд бол Халхын шашны тэргүүн. VIII Богд шашин, төрийг хослон барьж байснаас үүдэн Богдыг үргэлж улс төрийн үйл ажилтай хутгалдсаар ирсэн гэх ташаа хандлага олны дунд байх шиг. Угтаа VIII Богдоос бусад нь шашны тэргүүн гэдгээрээ явж ирсэн. 2. Буддын шашин бол манай гол шашин. Тиймээс Богдын асуудал бидэнд хамаарах асуудал мөн. Богдыг эсвэл Буддын шашныг шүтэх, эс шүтэх эрх нь хүн бүхэнд бий.
Тэглээ гээд Буддын шашныг эсвэл Богдыг хараах нь ч шүтэх эрхэнд халдаж буй үйлдэл. Дэлхийн ямар ч хөгжингүй улс шашингүй нийгэм байгуулчихаагүй л байгаа. 3. Өнөөдөр ямар ч тодруулах үйл явц болоогүй. Олон жилийн өмнө тодорчихсон байсан Богд өнөөдөр анх удаа олон нийтийн өмнө гарлаа. 2016 онд Далай Лам Монголд ирэхдээ Халхын Богдын хойд дүр Монголд төрсөн гэж үзэж буйгаа хэлсэн. Тодруулах үйл явц нь дэг, ёсныхоо дагуу явсан байх. Уламжлалаар ихэнх Богдын нэрийг Алтан Бумбанаас сугалж Манж Чин гүрний Эзэн хаан болон Далай Лам эсхүл Банчин Эрдэнэ батламжилж ирсэн. 4. Сүүлийн буюу
IX Богдыг Төвөдөд социализмын үед тодруулаад, нууж байгаад 1990 онд анх зарласан. Анх тодорсноосоо хойш сахил хүртсэн ч залуудаа сахилаа тайлаад гэр бүл зохиогоод олон хүүхэдтэй болсон гэдэг юм билээ. Хожим Монголд ирж, шашны тэргүүнээр өргөмжлөгдсөн. Энэтхэгт голдуу амьдарч байгаад Монгол Улсын иргэн болж, Монголд суурьшаад удаалгүй жанч халсан. 5. Эртнээсээ томоохон хувилгаад голдуу баян чинээлэг, хаад ноёдын эсвэл том хувилгаадын төрөл садны гэрт төрсөөр ирсэн. Анхдугаар Богд Түшээт ханы хүү байсан. III Далай лам Түмэдийн Алтан ханаас Далай хэргэмийг аваад хойд дүр нь Алтан
ханы төрөлд төрсөн. Одоогийн Далай ламын төрсөн хоёр ах нь ринбүүчи. Манайд Жалханз хутагт, Дилов хутагт хоёр ч үеэлүүд байсан түүх бий. 6. Бидэнд шашны асуудал дээр өөрийн эрх ашиг байх ёстой. Түүнээ хамгаалах ёстой. БНХАУ болон Далай ламын зөрчил бидний шашны эрх чөлөө хумигдах шалтгаан болох ёсгүй. Тодорхой хориг, саад учрана. Бид түүнийг давахын
тулд хичээх ёстой. Шашин бол аюулгүй байдлын асуудал мөн. 7. Далай ламыг Богд тодруулна гэх ташаа ойлголт байх шиг байна. Тийм тогтсон журам, протокол байхгүй. Тийм туршлага ч байхгүй. Дийлэнхдээ Далай ламын өмнөх дүртэй ойр хүмүүс тодруулах үйл ажиллагаанд голлон оролцож ирсэн гэж ойлгодог.
10-р – БОГД ЖИВЗҮНДАМБА ХУТАГТЫН ГЭГЭЭН ДҮР ӨНӨӨДӨР ИЛ БОЛЖ ТҮМЭН ОЛОНД ТҮГЭЭН, СЭНТИЙД НЬ ЗАЛЖЭЭ… НАРАН ГЭРЭЛТ, ТҮМЭН НАСТ” – гэдэг Хүндэтгэлийн алдар нь ч учиртай мэт… Хутагтыг дахин тодруулахад эцэг эхийн алдар нэр бас сонин нигууртай мэт… Алтан-Нар, Мөнх-Насан – нэртэй байж таарах гэж… Сонин юм шүү…🤔 #Даширамд_сонирхуулахад: ДАЛАЙ ламын айлдварт X БОГД – нь “Монполимент” группийн үүсгэн байгуулагч, УИХурлын гишүүн асан Ц.Гарамжавын 8-настай зээ хүү аж. #Тэрбээр ~ аль нэг Хийдэд бус, Богд-Хан уулын Арцатын аманд байгуулж буй ~ Шашин-Соёлын цогцолбор хүрээлэнд шавилан суух юм байна. Уг цогцолбор нь – Олон нийтэд нээлттэй – Шашны боловсрол, сургалт, Бясалгалын төв байх ажээ.
Categories
X Богдын хойд дүр тодорсоноор МОНГОЛД ямар ашигтай вэ?
