Дэлгүүрийн лангуун дээрх тараг, аарц, жигнэмэг, бялуу, кекс, чихэр, жүүс. Эдгээр бүтээгдэхүүнд нийтлэг юу байна вэ? Сахар. Амттан – сайн зүйл үгүй. Та өөрийгөө байнга амттан идээд байдаггүй гэж бодож болно, яагаад гэвэл чихэр тэр болгон иддэггүй нэгэн. Гэхдээ хоол хүнсэндээ хэрэглэж байгаа өөр бусад бүтээгдэхүүнд сахарын агууламж байгааг мартаж болохгүй. Бие махбодь тодорхой хугацааны дараа хуримтлагдсан сахарын хэмжээг боловсруулж чадахгүйд хүрэх бөгөөд асуудал үүсэж байгааг ямар нэгэн дохиогоор илэрхийлнэ. Чухам юунд анхаарал хандуулах ёстойг танд танилцуулахаар бэлдлээ. 1. Таны жин нэмэгдээд байна уу? Өөхлөлт – дэлхий дахинд тулгараад байгаа томоохон асуудал. Үүний гол буруутан нь сахар гэж үзэж байна. Ялангуяа ундаад агуулагдах сахарыг тэр болгон тооцоолддоггүй: жүүс, хийжүүлсэн ундаа, амттай цай – энэ бүх төрлийн шингэнд фруктоз, сахар ихээр агуулагддаг. Сахарын агууламж ихтэй эдгээр шингэн нь өөхлөлтөнд хүргэдэг байна.2. Нүүрээр батга гарч, тууралт үүсээд байна уу? Сахарын хэрэглээ хэтэрсэн тохиолдолд нүүрэнд шууд илэрдэг нь нууц биш. Үүнээс гадна тууралт зөвхөн нүүрэн дээр төдийгүй хүзүү, дух болон цээжээр гарахыг ч үгүйсгэхгүй.3. Та байнга ядарч байна уу? Өглөөний цайндаа байнга амттан (бялуу, амттай нарийн боов эсвэл уусгадаг каш) иддэг бол үр дүн нь нэг л байх болно – бие дэх сахарын хэмжээ богино хугацаанд нэмэгдэж дараа нь хурдан унана, ингээд л дахиад өлсөж эхэлнэ. Үр дүнд нь та өөрийгөө ядарч байгааг мэдрэх болно. Тиймээс өглөөний цайнд идсэн амттан танд сайн зүйл хэзээ ч авчрахгүй шүү.4. Та байнга ихээр өлсөнө Энэ мэдрэмж нь инсулин дутагдаж байгаатай холбоотой буюу чихрийн шижингийн 1 эсвэл 2-р төрөлд оржээ. Инсулин дутагдахад бие махбодь цусны эсээс глюкозын молекулыг тээвэрлэх хэвийн үйл ажиллагаа нь алдагддаг байна.5. Таны сэтгэл санаа тавгүй байна уу?
Цусан дахь сахарын агууламж өндөр байхад депресст хүргэдэг байна. Хүн сэтгэн бодох чадвараа алдаж амархан ядарна, бас ямар ч санаачлагагүй болж унжийдаг байна.6. Байнга ханиад томуу эсвэл өөр өвчнөөр амархан өвчлөх Цусан дахь сахарын хэмжээ архаг байдлаар өндөр байгаа байвал лейкоцитийн үйл ажиллагаа доголдоно.Уг бодис нь дархлааг дэмжих гол үндэс болж өгдөг тул аливаа халдвартай тэмцэхэд нөлөөлдөг байна.Тийм учраас та амархан ханиад томуу хүрнэ, цаашлаад нянгийн гаралтай өвчин тусах бөгөөд амархан хүндрэх эрсдэлтэй. Мөн шарх сорви ч удаан аньж эдгэдгийг анхаарах хэрэгтэй.7. Гэдэс ходоодны хямрал, цистит болон бөөр, шээсний замын архаг өвчинд өртөмтгий байна уу? Зэрвэс харахад сахар эдгээр өвчинтэй ямар ч уялдаа холбоогүй мэт санагдана. Эдгээрийг микрофлор нэгтгэж байгааг та мэдэх үү? Микрофлор нь ходоодонд бий болох бөгөөд “сайн” микро биетүүдээс бүрддэг (бифидо- болон лактобактери), мөн нөхцөлт патогеныг (дрожж, бактери) мартаж болохгүй. Бактер болон дрожж нь сахараар хооллох дуртайг сонсоод та гайхах байх.
Гэдэс ходоодонд сахар их байх тусам патоген микро орчин илүү идэвхтэй байх болно, өөрөөр хэлбэл эрүүл буюу “сайн” микро биетүүд гэмтэж эрүүл орчин эвдэгдэнэ гэсэн үг юм. Цаашлаад шээсний замын систем хортой микро биетүүдээр хордож бөөр, шээсний замын системийн (цистит, цагаан шингэн) архаг өвчин хүндрэхэд хүргэх ажээ.Цусан дахь сахарын өндөр хэмжээ өөр юунд хүргэж болох вэ? Архаг өтгөн хаталт эсвэл архаг гүйлгэлт Толгойн өвчин Арьс хуурайшиж загатнах Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа доголдох, архаг цистит болон эмэгтэйчүүдийн өвчнүүд Шарх, сорви удаан эдгэх Спортоор хичээллэсэн ч гэсэн жин хасагдахгүй байх Сахарын хэт их хэрэглээ нь ямар аюултай вэ? Хавдрын өвчин тусах эрсдэл эрс нэмэгдэнэ Зүрх судасны өвчлөл тусах эрсдэл нэмэгдэхээс гадна уг өвчлөлтэй бол хүндрэх аюултай Чихрийн шижинтэй болох эрсдэл нэмэгдэнэ Арьс хөгшрөх үйл явц хурдасна Шүдний эрүүл байдал алдагдана Сахарын хэрэглээг хэрхэн багасгах вэ?
Амттай ундааны хэрэглээнээс татгалзана Цэвэр тараг, аарцыг сахараар амтлахаас илүүтэй жимсгэнээр амталж иднэ Чихрийн оронд жимс, самар идээрэй Салатны амттай соусыг өөр зүйлээр орлох, жишээ нь зөгийн балтай гичтэй соусны оронд чидун жимсний тос болон уксус хэрэглэнэ. Уусдаг каш болон өглөөний бэлэн хоолны хэрэглээнээс татгалзана. Энэ төрлийн хоолыг овьёосны жимсгэнээр амталж иднэ.Хэрвээ та хэтэрхий их сахарын хэрэглээтэй бол бие махбодийн хэрэгцээг зөв хангаж чадаж байгаа эсэхээ сайтар бодож үзээрэй.
Хүсэлдээ автаж хооллохын оронд өөрт чухам юу хэрэгтэй байгаа бол гэсэн байр сууринаас хоол хүнсэндээ хандана. Жишээ нь, хэрвээ та амттан идмээр санагдаад байгаа бол таны бие махбодид тодорхой төрлийн амин дэм дутагдаж байж болно, магадгүй аз жаргалын гормон таниас амттан нэхээд байна уу?Чихэр эсвэл нарийн б о о выг брокколи эсвэл эрдэнэ шишээр орлуулах бүрэн боломжтой. Ямар нэгэн хортой хүнс идэх хүсэл төрөөд байвал хэдхэн минут тэвчээд эрүүл хооллохыг хичээх хэрэгтэй. Бие махбодь тань танд талархах болно шүү.Эх сурвaлж
АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа.
Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь
дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>
1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>
<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.
6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.
7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.