Ерөнхийдөө бид тогтмол угаалга үйлддэг, заримдаа бидний залхуу, назгай байдлыг бусад хүмүүс хөөрхөн шоглоод авдаг шүү дээ. Төсөөлөөгүй байхад хувцас өөр өнгөтэй болдог бөгөөд бид анхны өнгийг нь буцааж сэргээхийн тулд хувцсыг угаадаг. Гэсэн хэдий ч ноолуур эсвэл ноосон даавуун материалтай цамцыг угаасны дараа хэмжээнээсээ агшдаг нь нууц биш. Ийм нөхцөлд яаран шийдвэр гаргаж, гэмтсэн хувцсыг өмсөхөө болих гэсний хэрэггүй – энэ асуудлыг шийдвэрлэх арга зам бий. alexkich / Shutterstock.com Эхлээд ямар ч хувцсыг угаахын өмнө үйлдвэрээс яаж угаавал зохих талаар бичсэн
тэмдэглэгээ бүхий шошгыг сайтар шалгах хэрэгтэй. Africa Studio / Shutterstock.com Ноолуур болон ноосон материалтай хувцсыг угаахдаа дараах онцгой хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй: Нимгэхэн материалтай хувцсыг өмссөн даруйдаа угааж байх ёстой, харин зузаан материалтайг 2-3 удаа өмссөний
дараа угаана. Үйлдвэрээс яаж угаавал зохих талаар бичсэн тэмдэглэгээ бүхий шошгыг сайтар шалгах хэрэгтэй. Угаалгын тусгай торон уутыг мяндсан материалтай хувцсыг нимгэхэн болохоос сэргийлж хэрэглэнэ. Угаалгын нунтаг эсвэл гель зэргийг ямар төрлийн хувцас угааж байгаагаас шалтгаалж сонгох нь
чухал. Ноосон материалтай болон ноолууран хувцсыг нарны гэрэлд хатаах нь зөв. Ийм учир энэ төрлийн материалаар хийгдсэн хувцсыг хатаахдаа өлгөж болдоггүй бөгөөд эвтэйхэн хэвтээ байрлалаар тавьж хатаана. Billion Photos / Shutterstock.com Iryna Gyrych / Shutterstock.com Хэрэв таны дээрх материалаар
хийгдсэн цамц нэгэн агшчихсан бол ямар арга хэмжээ авах ёстой вэ? Санаа бүү зов! Та энэ асуудлыг шийдвэрлэж чадна! Бага зэрэг халуун усыг угаалтуурт хийж, дээр нь 59 мл үсний ангижруулагч хийнэ. Агшсан хэсгийг сайтар хөөсрүүлж 10 минут байлгана. Зузаан материалаар хийгдсэн хувцсанд илүү их
үсний ангижруулагч хэрэг болохыг анхаарна уу. Усыг шүүж, цамцыг зөөлөн мушгина. Цэвэрхэн алчуурыг эвтэйхэн хэвтээ байрлалаар тавина. Дээр нь агшсан хувцсаа тавиарай. Дээрээс нь дахин цэвэрхэн алчуур тавих бөгөөд ингэснээр даавуу усыг шингээж авах юм. Ямар хэмжээтэй болгож сунгахыг хүсэж байна, тэр
чинээгээрээ цамцыг зөөлөн сунгаж татаж тавина. Асуудлыг шийдэх нууц ердөө энэ л байна! Бүх ноолууран материалтай хувцас зөөлөн, хүрэхэд хүртэл таатай мэдрэмжийг төрүүлдэг, харин зарим ноосон даавуун материалтай хувцас загатнуулдаг. Аз болоход дахин загатнуулахгүй болгох зөвлөгөөг бид танд
хүргэе! Хувцсыг хүйтэн усанд дэвтээж, дээр нь бага зэрэг алимны цагаан цуу хийж, 15 минут байлгаарай. Усыг шүүж, хувцсыг зөөлөн мушгих бөгөөд ингэхдээ сунгахаас болгоомжлоорой. Бага хэмжээтэй үсний ангижруулагчийг хувцас дээр дусааж зөөлөн үрнэ, ингэхдээ сайтар тарааж өгөх хэрэгтэй. 30 минут
хүлээсний дараа хүйтэн усанд угаана. Хувцсыг дахин зөөлөн мушгиж, хатаана. Howcast / YouTube Дулаахан бас тав тухтай цамцыг дээрх зөвлөгөөнүүдийн тусламжтай анх ямар байсан хэвээр нь өмсөхөөс өөр тааламжтай зүйл гэж үгүй. Та энэхүү хэрэгтэй зөвлөгөөг бусдад хүргэж, хүн болгонд тохиолддог дээрх
асуудлыг шийдвэрлэхэд нь тус болоорой.
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.