Categories
Чөлөөт

Япон инженерүүд Prius машин эзэмшигчдэд маш чухал зөвлөгөө хүргэлээ

Prius бол Toyota компанийн сүүлийн жилүүдэд бүтээсэн тэрэг учраас орчин үеийн сонирхолтой системүүд бараг бүгд бий. Тоормосны ABS (Anti-Lock Brake System) системтэй. Бас жолоочийн болон зорчигчийн ослын дэртэй. Хамгийн гол нь хэлбэр муутай гэж яригддаг. Гэвч Prius-ийн хэлбэр аеродинамикын байж болох хамгийн зөв хийцтэй учраас бензин зарцуулалтыг багасгадаг байна. Арчилгааны талаар /Яаж арчлах тухай/ Тухайн жолоочийн өөрийн арчилгаанаас шалтгаална. Онцгойлох зүйл нь хөргөлтийн шингэнийг тогтмол шалгаж байх хэрэгтэй. Prius-ын дутагдалтай тал? Хариулт: Цахилгааны гэмтэл байдаг ба манай оронд 100% оношилж чаддагүй. Prius-ын давуу тал? Хариулт: Мэдээж эдийн засгийн хэмнэлттэй үйлдвэрийн стандартаар 100 км замд 3л-4.5 л шатахуун зарцуулагдах нормтой байдаг. Манай орны замын нөхцөл байдал цаг уур мөн шатахууны чанараас шалтгаалан өөр үзүүлэлт гардаг. Ихэнхдээ Монгол оронд зундаа 100 км-т 3.5-5 л шатахуун зарцуулсан байдаг өвлийн улиралд 7-10 л бензинийг 100 км-т зарцуулдаг байна.Энэ нь тухайн машины нөхцөл байдлаас /Дулаан гараашд байдаг эсвэл тоосгон гарааш, гадаа ил зогсоолд тавьдаг/ шалтгаалан харилцан адилгүй байдаг. Хамгийн гол хүчин зүйл нь их явах тусам бензин бага зарцуулдаг. Ихэнх жолооч нарын дунд түгээмэл байдаг нэг асуулт нь Приус машин ус туулж чаддаггүй гэдэг энэ нь мэдээж буруу ойлголт юм. Приус машин нь энгийн бензин хөдөлгүүртэй автомашинтай адилаар ус туулж чадна. Хамгийн гол нь приус унадаг жолоочийн ур чадвараас шалтгаалдаг. Тиймээс ус болон цасанд энгийн машинтай ижил туулах чадвартай. Агаар шүүгч болон коллектор яаж зөв цэвэрлэх, хэдий хугацаанд цэвэрлэх ёстой вэ? Зааварчилгаа Хариулт: Автомашины хөдөлгүүр нь агаар, бензинийг шахаж оч хаяснаар тэсэрч үүнээс үүссэн хүчээр тахир голыг эргүүлэн машин явдаг билээ. Тэгэхээр агаар шүүгчээр орж ирсэн агаар бохир байх тохиолдолд холимгийн хаалт дээр бохирдол үүсэж хөдөлгүүрийг хүчгүй болгох, доголтой болгох, бензин зарцуулалтыг нэмэх сөрөг нөлөөллүүд гарч ирдэг. Тиймээс агаар шүүгчийг 3000-5000 км тутамд нэг удаа солих, коллекторыг жилдээ 1-2 удаа цэвэрлэж байвал дээрх төрлийн сөрөг нөлөөлөл гарахгүй давуу талтай.Моторын тос солих, ямар тос илүү тохирох вэ? Хариулт: Моторын тосны хувьд улирал хамаарахгүй 5000 км тутамд солих хэрэгтэй. Ингэснээр моторын элэгдлийг бууруулах төдийгүй шатахуун зарцуулалт багасах давуу талтай. Prius-ыг яаж зөв өндөрлөх вэ? Хариулт:Пүршээр өндөрлөх: Таны машины доод эд ангид өөрчлөлт гарахгүй боловч аюулгүйн стандарт алдагдана. Уг машины өндрийн стандартыг үйлдвэрээс гаргахдаа боломжит хамгийн өндөр байдлаар хийсэн байдаг. Тоёота Приус машин нь харьцангүй хөнгөн байдаг учир хурдтай давхих үед төвөөс зугтах хүч илүү ихэссэнээр аюултай нөхцөл байдал үүсгэдэг. Энэ төрлийн өндөрлөгөөний сул тал үүгээр зогсохгүй амортизаторын ажиллагааг алдагдуулж, салонд дуу хурдан оруулдаг. Дугуйгаар өндөрлөх: Хурдны хайрцгийн заалт буюу спидометр нь буруу ажилладаг мөн эргэлт хийх үед бүрэн маневр хийж чадахгүй хавирах зэрэг сөрөг нөлөө байдаг. Давуу тал нь мэдээж туулах чадвар сайжирна, донсолгоо бага мэдэрнэ.Мотор арчилгааны талаар Хариулт: Аливаа тээврийн хэрэгслийн зүрх болсон моторыг сайтар ажиглан арчлах хэрэгтэй. Ингэхийн тулд моторын аюулгүй ажиллагааг алдагдуулахааргүй байхын тулд моторын тосыг сайн шалгаж тогтоосон км хүрэхэд моторын тосыг солих шаардлагатай.Руль түгжигддэг нь ямар учиртай вэ? Хариулт: Приус машины руль түгжигддэг талаар хүмүүсийн дунд буруу ойлголт маш их байдаг юм. Энэ нь олон шалтгаантай байдаг ба хамгийн түгээмэл тохиолдох хэлбэр нь зориулалтын бус өндөрлөгөө хийлгэсэн мөн рулын аппарат шахуулах болон дууг нь даруулснаас ихээхэн шалтгаалдаг. Мөн Traction Control Sytem буюу шарвалтын эсрэг системээс шалтгаалан руль түгжигддэг. Хурдтай зорчиж яваа тохиолдолд гэнэт дарах, халтиргаатай замд, шарвалтын анхааруулах гэрэл ассан үед эргэх үйлдэл хийх зэргээс хамаардаг. Иймд зориулалтын бус өндөрлөгөө хийлгэхгүй байх, рулын дууг даруулах тохиолдолд туршлагатай газар хандах, хурдтай явж буй тохиолдолд огцом дарахгүй байх, халтиргаатай замд буюу хальтиргаа үүсэх магадлалтай тохиолдолд анхаарал болгоомжтой зорчих нь зөв юм. Баттерэйг хэрхэн шалгах вэ? Хариулт: Приус машины өндөр хүчдэлийн баттерэйг шалгахдаа тестер ашиглан нэг бүрчлэн шалгах хэрэгтэй. Салон дотор гэрлэн чимэглэл хийх нь зохистой юу? Хариулт: Салон дотор гэрлэн чимэглэл хийж явах нь салхины шилэнд гэрэл ойх, гаднах орчны үзэгдэлт багасах, анхаарал сарних аюултай. Гэхдээ салон доторх гэрлэн чимэглэл нь таны сонголт учир салхины шилэнд ойхооргүгээр суурилуулаарай. Мөн нэмэлт гэрэл тавихдаа гал аюулгүй байдлын үүднээс гал хамгаалагчийг нэмж холбуулах хэрэгтэй.Дуу орсон Prius-ын дууг хэрхэн дарах вэ? Хариулт: Приус машины салон нь жижиг жижиг хэсгүүдээс бүрддэг. хуванцар материал ихтэй учир жижиг жижиг хэсгүүдийн амлагаа хэсгүүдээр дуу орох нь их байдаг. Иймд салоны дууг дарахын тулд салоныг задалж жийргэвч хэрэглэн дууг дарах хэрэгтэй. Гэхдээ та салоныг задалж чадахгүй бол салоноо эвдэх, түгжээнүүдийг хугалах аюултай тул салоны дуу дардаг авто сервист хандсан нь зөв юм. Рулын аппаратын дууг арилгах боломжтой юу? Хариулт: Рулын аппаратын дууг даруулж болно, гэхдээ машины аюулгүй ажиллагаа бүрэн алдагдаж осолд ороход бэлэн болно гэсэн үг юм. Хамгийн аюулгүй арга хэмжээ нь бол рулын апппаратыг солих билээ. Антифризны сав цоороод шингэн алдсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ? Хөдөлгөөнд оролцож байхад антифриз буюу хөргөлтийн шингэний сав хагарсан тохиолдолд машинаа унтраах арга хэмжээ авах хэрэгтэй. Хөргөлтийн шингэн нь цахилгаан помпоор дамжин машин асаалттай үед сэлж хөргөж байдаг. Хэрвээ хөргөлтийн шингэний сав цоороод хөргөлтийн шингэн асгарч удаан явбал цахилгаан помп болон цахилгаан мотор шатах аюултай.Prius-д тавьж болох дугуйны хамгийн том хэмжээ хэд вэ? Хариулт : Обуднаас шалтгаалан дугуйны хэмжээ харилцан адилгүй байна. Приус машины стандарт обудны хэмжээ нь 15-16 инч байдаг. 15 инчийн обуданд 205/65/R15 хэмжээтэй дугуй хийхэд тохиромжтой бол 16 инчийн обуданд 215/65/R16 хэмжээтэй дугуй тохиромжтой. Дэлгэцэн дээрх үндсэн хэлийг англи хэл рүү сольж болдог уу? Дэлгэцэн дээрх япон хэлийг англи хэлээр солих боломжтой. Гэхдээ Монголд сольдог үйлчилгээ хараахан алга байна. Үйлдвэрээсээ ухрахын камергүй машинд зориулалтын камер суулгаж болох уу? Үйлдвэрээсээ ухрахын камергүй приус машинд 2 янзаар камер суулгах боломжтой юм. Үйлдвэрийн зориулалтын камерыг суулгаж дэлгэцээ солиулах, нэмэлтээр дэлгэцтэй хөгжим, ухрахын камер суулгах боломжтой. Гэхдээ эхний арга нь нэлээд зардал өндөртэй, харин 2 дахь нь зардал багатай. EV –ыг тогтмол ашиглах нь сайн эсвэл муу юу? Тогтмол ашиглахад муу зүйл байхгүй. Шатахууны хувьд АИ92/95-ын аль нь илүү тохиромжтой вэ? Үйлдвэрлэгчээс энгийн бензин буюу 91 болон 92 октантай бензинээр ажилладаг гэж заасан байдаг. Тиймээс манай оронд элбэг байдаг АИ-92 бензин хийх хэрэгтэй. Моторыг усаар шүршиж угааж болох уу? Моторыг усаар шүршиж угааж болохгүй. Зарим жолооч нар усаар шүршүүлж угаалгаад мотороо шатаасан үе байдаг. Иймд аль болох усаар шүршүүлж угаалгахгүй байна уу. Уурын угаалга гэх мэт өөр сонголт хийх боломжтой. АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published.