Categories
Чөлөөт

Муу муухай болон сүнс чөтгөр орж ирэхгүй гүйдлийг зогсоох Дом-арга-хамгаалалт хадгалаад ав!!!

Дом-арга-хамгаалалт

#Гэрийнхээ үүдний хаалганы довжооны дотор талаар нь бүтэн нэг захаас нөгөө зах хүртэл нь давс асгах болон үүд хавьцаа сармис зүүх энэ нь муу муухай болон сүнс чөтгөр орж ирэхгүй гүйдлийг зогсоох ба нэлээд удан бохирдсоны дараа хаман авч муу усанд уусган асгах хар нүхэнд хаях!!!
#Орой унтахдаа орны доор жижиг саванд ус хийж тавин өглөө асгах шөнө орой гүйдэл их байдаг тул муу бүхэн тэр усанд шингэн уусна гэсэн үг мөн зүүд нойр эвгүйтээд байдаг бол өглөө түүнд шивнэн домноод асгаж болно!!!
#Хомоол аргал ганга арцаар хаяа даа гэрээ битүү утаж байх нь түүнд шигдсэн хорогдсон дагасан муу бүхэн холдон арилна Мөн галдаа болон плиткан дээрээ хаяа даа багахан ганга-арц асаах нь галыг мөн ариулж байдаг!!!
#Айл гэрт байх буяны авдар хэмжээ хамааралгүй хоймортоо жижиг гэлгүй авдар байлгаж түүнд 5 хошуу малын дүрс бүхий зураг эсвэл амьтдаар нь байж болно,м4 н бэрх шагай, 5 өнгийн хадаг, 100гр архи, сур, хадаг, арвай будаа, зоос- цаасан мөнгө, чихэр, 9н эрдэнэ гэх зүйлс хийж байрлуулах нь эд эдлэл идээ ундааг урин дуудан буян хишгийг хураан тогтоож байдаг!!!
#Чонын хөрвөс- шинж тэмдэг нь биеийн нимгэн арьстай хэсгээр халгайд түлэгдсэн юм шиг гүвдрүү гардаг. Дом нь орой болохоор өөрийн хогийн шүүрээр гэрийн босгоо шүүрдээд шүүрээрээ тухайн хүнийг гэрийн босгыг нүцгэлэн( дотуур хувцастай нь) хайчилж зогсоож байгаад толгойн оройноос хөл хүртэл нь дээрээс доош шүүрдэнэ
#Хэлэх үг-Хэнээс болов юунаас болов холоос болов уу ойроос болов уу дээрээс болов уу доороос болов уу дэргэдэх бүхнээс болов уу дүрсгүй нэгнээс болов уу тэнгэрээс болов уу газраас болов уу уул моддоос болов уу ус лусаас болов уу танилаас болов уу үл танихаас болов уу айлгүй бүхнээс болов уу маягт нэгнээс болов уу гээд хурай хурай хурайг ширэг ширэг ширэг Эр дом эм дом ингээд зүгээр бол гэж хэлээд үлээ үлээ мэддэг тарниа уншиж болно!!!
#Хулгана яр-Бэрзгэр үү шиг юм гарна голдуу нуруугаар гардаг мөн орой болох цагт дээрх домын үгийг мэддэг тарнитай хэлээд арцтай усанд орох угаах хэрэглэсэн усыг зүүн урд зүгт урсгана!!!
#Хадаасан яр- ярны үзүүр дээрээ усан буюу цэврүү шиг оролдохоор үсэрхийлдэг яран дээр дарахад хадаасаар хатгаж буй мэт өвддөг- Мөн орой болох цагт дээрх домыг тарнийн хамт хэлэн үлээж метилен түрхэнэ!!! Гэх мэт домыг шинжээс нь хамааран 3-7 удаа буюу өдөр хийж болно!!!

Бидний эргэн тойронд ад зэтгэр, албин тийрэн ,ороолон буг, чөтгөр ,дэрээ, гүйдлийн юм гээд маш олон хий биетүүд өлсгөлөн сүнснүүд байдаг. Буддын шашны ном сударт 1080 н ад 360 н зэтгэр байдаг гээд өгүүлсэн байдаг. Энэ хар сүнснүүд зарим хүний биенд наалдаж эрчим энергийг нь сорж амьдрах, оюун санааг нь эзэмдэж галзууруулах, солиоруулах, архи дарс, мөрийтэй тоглоомонд донтуулах осол аваарт оруулах амь насыг нь авах гэх зэргээр маш олон янзаар хорлодог. Сүүлийн үед манай Монголд олон хүмүүс бөө болсон, тун удахгүй ихэнх нь болилоо, янз бүр болж хувцас хэрэгслээ шатаалаа гээд байгаа. Учир нь эдгээр хий биетүүдийн
дайрлага, дайралтанд өртсөн хүмүүс бөө улаач болох ёстой хүнтэй адил төстэй зүйл мэдэрдэг. Тэрийг л зарим удган зайрангууд үзээд андуурдаг юм шиг байгаа юм.
Чи онгод тэнгэртэй юм байна авахгүй бол болохгүй гэж шахаж шаардаад авхуулчихдаг юм шиг. Дайралтанд өртсөн хүн онгодын шахаатай төстэй юм мэдэрдэг. Илт ажил үйл нь бүтэхгүй, бие хаа нь өвдөөд эхэлдэг. Унтаж байхдаа хүртэл зүүдэндээ элдэв юм харж үзнэ. Нэг л хүйт даагаад, халуун өдөрч даарах шиг мэдрэмж төрөөд янз янзаар илэрдэг. Яг л биед чинь нэг юм ирээд наалдчихаад байгаа юм шиг мэдрэмж төрөөд нэг л эвгүй. Хүчтэй дайралт бол шууд л таныг татаж унагаагаад, газар дээр нь нөгөө ертөнцөд аваачиж мэднэ. Албин тийрэнгүүд нь ихэвчлэн л орон зайд гацсан, завсрын төрлөө олоогүй сүнсний байдаг болохоор зарим хүмүүс онгодтой андуурдаг байх л даа.
Аргагүй биз та биедээ нэлээн хар хүчтэй хүнд юм тээгээд явж байгаа шүү дээ.Тийрэн чөтгөр чинь таныг байнга дагаж явна. Таны энергийг өөртөө авдаг учир таны энерги суларна, суларсан энергээр та хий юм харж үздэг. Ер нь андуурч болохгүй шүү. Харин онгодын шахаа бол аажим аажмаар удаанаар таньд дохио өгөх маягаар л шахдаг учир хоёр ондоо зүйл юм шүү. Өөрөө анзаардаггүй л болохоос биш улаач хүн төрсөн авьяастай, төрмөл зөн совинтой байдаг. Харин олдмол муу сүнстэй нөхцсөн хүн бол гэв гэнэт л янз бүрийн юм мэдрээд хараад эхэлдэг. Үүнийг бясалгалын багш нар гол сувгийн хүрднээсээ гарчихаар тэгдэг гэж тайлбарладаг.
Үүнийг чинь манай хуурамч бөө нар амыг чинь дагуулаад Өө чи онгодтой хүн байна шүү дээ, онгодоо одоохон ав, их хүчтэй, сайхан онгод байна, тийм ноён ,хатан эсвэл баатар хүн чам дээр буух гээд байна. Ээж аавын төд дэх үеэс буух юм байна, одоохон авахгүй бол чиний амь насыг чинь авчихаар байна шүү, бүр догширчихсон байна. За даа наад онгодыг чинь хэрийн хүн чиний биёнд оруулж чадахгүй байхаа даа. Би бол харин чадна, Монголд надаас өөр мундаг хүн байхгүй, чи ерөөсөө миний шавь бол, долоо хоногийн дотор хувцсаа бэлд, багш шавь болох өргөл барьцанд нь бэлнээр төдөн сая төгрөг авна шүү. Онгодоо авчихвал чи энэ төр засгийг цэгцлэх юм байна, олон хүнд буян хийх хүн байна даа, төрийн зайран болно гэх мэтээр ухуулж сэнхрүүлээд баллана шүү дээ.
Тийм хүмүүсийн ятгалганд автаж болохгүй, сайн мэддэг хүнээр үзүүлж учрыг нь мэдээд тэгээд хүч чадалтай хүнээр заслаа сайн хийлгэх нь чухал байдаг юм даа.
Одоо үед хий биет муу сүнсний идэвхжил ихэссэн муу хүмүүс олширсон цаг үе шүү дээ. ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Leave a Reply

Your email address will not be published.