Categories
Чөлөөт

Бага насны хүүхдийн хөл яагаад өвддөг вэ? Хүүхэд “гар, хөл өвдөж байна” гэхийг тоохгүй орхиж болохгүй

-Хүүхэд хөл, гар өвдлөө гэвэл яагаад тоолгүй орхиж болохгүй вэ?-Энэ нь ясны идээт эмгэг байх магадлалтай. Ясны идээт эмгэгийн үед гар, хөлийн үеэр буюу өвдөг, тохойгоор өвдөх нь бий.-Ясны идээт эмгэг үүсэх шалтгаан юу вэ. Мөн Монголд энэ эмгэг хэр их гардаг вэ?-Унах, цохиулах, ямар нэгэн байдлаар бэртэл, гэмтэл авах болон амны хөндийн эрүүл ахуйг сахиагүйгээс хорхойтсон шүд болон хоолой, хамар, чихний идээт эмгэгийн улмаас ясанд идээ, бактер, нян орж, ясны чөмөг, зөөлөн эд идээлж эмгэг үүсдэг. Ясны идээт эмгэгээр ихэвчлэн гар, болон хөл өвчилдөг.Хүүхдийн ерөнхий м э с заслын практикт ясны цочмог идээт эмгэгээр өвчлөх тохиолдол их байдаг. Манай төвийн яаралтай мэс заслын 18-20 хувийг ясны идээт эмгэг эзэлж байгаа.-Ясны идээт эмгэгийн үед гар, хөл өвдөхөөс өөр ямар шинж тэмдэг илрэх вэ?-Маш өндөр халуурдаг. Мөн эмгэгтэй хэсгийн хөдөлгөөн хязгаарлагдмал болсон байдаг. Ясны идээлсэн хэсэгт улайж, овойж хавдаж, барьж үзвэл тэр хэсэг халуун болсон байдаг.-Хүндэрвэл ямар аюултай вэ?-Ясны идээт эмгэг нь цусанд халдвар өгч, зүрх, элэг, бөөр, уушги, тархи зэрэг бүх эрхтэнд нөлөөлж, цаашлаад ү.хэлд ч хүргэх эрсдэлтэй. Тиймээс дээрх шинж тэмдэг илэрсэн даруйд яаралтай хүүхдийн эмчид үзүүлэх шаардлагатай. Хүүхэд “гар, хөл өвдлөө” гэхээр эцэг, эхчүүд “Өсөж, том болох гэж байна” гэж хариулаад, тоолгүй орхидгоос ясны идээт эмгэгийн үед цаг алдаж, эмнэлэгт хандах нь бий. Энэ эмгэг нярай, бага насны хүүхдэд ч тохиолддог. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чадвал ясны идээт эмгэг бүрэн эдгэрдэг. Харин бүрэн эмчлэхгүй бол гар, хөл нь бүрэн тэнийдэггүй. Хазганаж явдаг болох эрсдэлтэй. Мэс заслын дараа зайлшгүй физик эмчилгээ хийлгэх шаардлагатай.Өсөлтийн насны хүүхдүүд дунд шилбэ, өвдөгний ар хэсгээр өвдөлт мэдрэгдэх нь түгээмэл. Энэ үед эцэг эхчүүд өндөр болж байгаа шинж тэмдэг гээд хүүхдээ гүйлгэх, их хөдөлгөөн хийлгэх арга хэмжээ авдаг.Тэгвэл энэ нийтлэлээр өсөлтийн өвдөлт буюу бага насны хүүхдийн булчин шөрмөс яагаад өвддөг вэ? Хэрхэн хариу арга хэмжээ авах талаар мэдээлэл хүргэе.Бага насны хүүхдийн хөл яагаад өвддөг вэ?Тухайн өвдөлт нь 3-6 болон 8-12 насны хүүхдүүдэд түгээмэл тохиолддог. Ихэвчлэн унтаж байхад өвдөгний ар хэсэг, булчин хэсгээр өвддөг бөгөөд энэ тийм ч ноцтой асуудал биш юм. Яс болон холбогч эдэд өвчин мэдрэгддэггүй ба зөвхөн булчин хэсэгт л мэдрэгддэг өвдөлт юм.Хэрвээ энэ нь хааяа биш олон удаагийн давтамжтай, эсвэл хүчтэй өвдөж байгаа бол эмчид хандаж зөвлөгөө аваарай.Бага насны хүүхдийн хөлний өвдөлтөнд дараах шинж тэмдэг илэрч болдог.Шөнө, оройн цагаар өвдөлт мэдрэгдэнэ.Хүүхдийг нойрноос сэрэхүйц хэмжээний хүчтэй өвдөж болдог.2 хөл хоёул өвддөг Тогтмол биш үе үе өвдөлт мэдрэгддэг.Зарим тохиолдолд толгой өвдөх, хэвлийгээр өвдөх шинж тэмдэг хамт илэрч болдог. Хэвийн алхах, гүйх, тоглоход саад болдоггүй бөгөөд доголох, хазгай гишгэх шалтгаан болдоггүй.БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨЛНИЙ ӨВДӨЛТИЙН ШАЛТГААНУУД Ихэнх тохиолдолд хүүхдийн ясны өсөлттэй холбон тайлбарладаг ч эрдэмтэд энэ шалтгаан дээр нэгдсэн ойлголтод хүрээгүй байгаа гэдгийг онцлох нь зүйтэй. Зарим хүүхдүүдийн хувьд цөөн шөнө өвдөөд хэвийн байдалдаа ордог бол зарим хүүхдүүд олон жилийн турш үе үе өвдөх нь бий. Тэгэхээр хүүхэд бүрт харилцан адилгүй хугацаагаар үргэлжилдэг тул бусад хүүхдүүдтэй өөрийн хүүхдээ харьцуулахгүй байх нь зүйтэй.Булчин шөрмөс өвдөх нь хэд хэдэн шалтгаантай байж болно:Булчингийн ядаргаа Ердийнхөөс илүү дасгал хөдөлгөөн хийсэн үед булчинд хэт ачаалал үүсэн өвдөлт үүсдэг.Буруу зогсох Буруу суух, зогсох, эвгүй алхах үед биеийн булчингуудад ердийнхөөс илүү их ачаалал өгч өвдөлт үүсдэг.Хөлний нумгүй байх Хөлний нумгүй байх тохиолдол хэд хэдэн шалтгаантай байдаг. Энэ нь ихэвчлэн удамшлаас шалтгаалдаг бөгөөд энэ төрлийн шалтгаант тохиолдолд нумтай улавч, гутал сонгохыг зөвлөдөг.Эрдэс бодис, витамины дутагдал Д витамин болон түүний биед шимэгдэх үйл явцыг дэмжих бусад эрдэс бодисын дутагдал нь түгээмэл шалтгаан болдог. Энэ тохиолдолд хүүхдэдээ шаардлагатай амин дэм, эрдэс бодисоор хангах нь чухал юм. АВАХ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ Уг өвдөлтийн үед онцгойлсон эмийн жор, тусгай заавар байдаггүй. Гэсэн хэдий ч өвдөлтийн намдаах дараах арга хэмжээг хэрэгжүүлээд үзээрэй.Бүлээн банн Унтахаас нь өмнө бүлээн баннд оруулах нь булчинг амраахад тустай.Массаж Өвдөлт мэдрэгдэж буй хэсэгт зөөлөн массажлах, үрэх нь зангирсан булчинг суллахад онцгой нөлөөтэй. Мөн хүүхдээ тэврэх ч мөн маш ач тустай.Сунгалтын дасгал Өдрийн цагаар шилбэ, гуяын булчинг сунгах дасгал хийх нь урьдчилан сэргийлэх онцгой ач тустай. Гэхдээ хүүхдийнхээ сунгалтын онцлогт тохирсон дасгал хийлгэхийг зөвлөе.Амин дэмээр баялаг хүнс, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх Амин дэмийн дутагдлаас урьдчилан сэргийлэх нь тэргүүний асуудал тул онцгой анхаарах шаардлагатай.

Танд тuстай зөвөлгөө ХОЁРХОН ОРЦООР 200 ГАРУЙ ТӨРЛИЙН ӨВЧНИЙГ АНАГААХ ШИДЭТ БЭЛДМЭЛ. ХАДГАЛААД АВААРАЙ Эд хөрөнгөө алдвал багыг алдсанд тооц, Эрхэм нэрээ алдвал ихийг алдсанд тооц, Эрүүл мэндээ алдвал бүхнийг алдсанд тооц гэсэн ардын үг байдаг. Хорт утаа, чимээ шуугианы стресс, тоосжилт зэрэг ө вчин үүсгэх шалтгаан бидний эргэн тойронд мундахгүй их бий. Өвөлжингөө хамрын ханиаднаас салахгүй төрөл бүрийн ө вчин тусаад хэцүү байна уу? Тэгвэл 200 гаруй төрлийн ө вчинг анагаах чадалтай хоёрхон орцтой шидэт жор өөрийн гараар хийгээд ханиад гэдгийг мартаж болох нь ээ. Танд ердөө л сармис, д арс байхад хангалттай! Орц, хийх арга Орц: Сармис – 12 хумс Улаан д арс – 500гр Хийх арга: 12 хумс сармисаа хальсалж цэвэрлээд, хумс бүрийг нь 4 хэсэгт хувааж жижиглээд агаар нэвтрүүлэхгүй тагтай саванд хийнэ. Дээрээс нь улаан д арсаа хийж таглаад 2 долоо хоногийн турш сэрүүн газар хадгална.Өдөр бүр савтай бэлдмэлээ сайн сэгсэрч байгаарай! Хоёр долоо хоногийн дараа бэлдмэлээ өөр саванд юүлнэ. 2. Хэрэглэх заавар Өглөө, өдөр, оройд хоолныхоо дараа нэг удаа амны халбагаар ууна. Өөрөөр хэлбэл өдөрт 3-н удаа ууна. Сармис нь 200 гаруй төрлийн ө вчнийг анагаах шидтэй Сармис нь тийм ч таатай үнэртэй биш ч олон төрлийн ө вчинг анагаах увдистай байдаг. Үрэвслийн эсрэг нөлөөтэй, бактери устгах, биеийг цэвэршүүлэх гээд тоочоод барамгүй олон сайн чанаруудтай. Сармис нь хүний биед орсны дараа биеийн илүүдэл шим тэжээлийг шингээж эргээд биеэр тарааж өгдөг байна. Улаан д арсны эдгээх чадварууд Улаан дарс нь зөвхөн гоё амттай согтууруулах ундаа биш юм. Энэ нь антиоксидиантын агууламжтай тул зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг. Тохируулж уух нь цусны даралтыг тогтворжуулж, артерийн ханыг цэвэрлэн, зүрхний цохилтыг сайжруулдаг байна.

Танд тастай зөвөлгөө Сөрөг мэдрэмжийг өөрт ашигтайгаар ашиглах арга Хүний амьдрал хүчтэй сэтгэл хөдлөлүүдээр дүүрэн байдаг. Уур хилэн, үзэн ядалт, айдас, гомдол цаашлаад сэтгэлийн дарамт мөн ядаргаа нь бидний хүсдэггүй хэдий ч мэдрэх ёстой зүйлс юм. Энэхүү нийтлэлээрээ бид танд хэрхэн сөрөг мэдрэмжүүдийг эерэг болгон хувиргаж өөрийн амьдралыг эрч хүчээр дүүрэн байлгах талаар зааж өгөх гэж байна. Эрт үеэс л ухаантан мэргэд хүний сэтгэл хөдлөлийн өөртөө агуулдаг асар их хүчийг гайхан биширсээр ирсэн билээ. Түүнчлэн тэд энэ хүчийг зөв урсгалд оруулан ашиглаж болдог талаар олон сургаал айлдсан байдаг байна. Ингэж сэтгэлийн жолоог гартаа оруулах аргыг “оюун ухааны айкидо” гэж нэрлэдэг аж. Унтахаас өмнө хийж болох дасгал. Энэ дасгалыг хийхийн тулд та унтахынхаа өмнө өрөөнийхөө голд зогсоод хэдэн минутын турш бүх булчингаа чадах чинээгээрээ чангалах ёстой. Дараа нь биеэ суллах хэрэгтэй. Яг энэ байдлаараа 3-4 удаа давтахад болно. Уг дасгал нь нойр хулжихыг болиулж өдрийн цагаар сэргэг байхад тань тус болно. Нойрны өмнө хийж болох бас нэгэн дасгал. Унтахынхаа өмнө өөрийгөө өд мэт хөнгөн гэж бодоод агаарт хөөрч байгаагаар төсөөлөх хэрэгтэй. Ингэхдээ та зөөлөн хэмнэлээр хоёр тийш савлаж байна гэж төсөөлж болно. Амны билгээс ашдын билэг гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй Мэдээж үргэлж өөдрөг байна гэдэг боломжгүй зүйл, гэхдээ тэгэхийн төлөө зүтгэх хэрэгтэй. Аз жаргалтай байна гэдэг хамгийн амархан мартагддаг мэдрэмж. Тийм болохоор аз жаргалтай байгаа гэдгээ ухаарсан л бол тэр мэдрэмжийг оюун санаандаа тогтоох гэж оролдох хэрэгтэй. Харин хэцүү үе тохиолдоход эргүүлээд санахад их тус болдог. Ингэж өөрийгөө эерэг мэдрэмжээр цэнэглэж болдог аж. Айдастайгаа нүүр тулах нь маш чухал. Айдсыг сэтгэлийн хүчээр эргүүлж ч болдог. Ингэхийн тулд завилж суугаад алгаа дээш харуулан өвөр дээрээ тавина. Биеэ тэр чигт нь суллаад нүдээ аних хэрэгтэй. Ийм байдлаар багадаа хагас цаг суух ёстой байдаг. Ингэхдээ нэгэн хэмнэлээр амьсгаагаа авч зөвхөн амьсгалаа хянаж өөр юуны ч талаар бодохгүй байх хэрэгтэй. Өдөр болгон хийвэл энэхүү дасгалын үр дүн ойролцоогоор гурван долоо хоногийн дараа үр дүнгээ өгөх болно. Уг дасгалын үр дүнг илүү хурдан мэдрэхийг хүсвэл өөрийн бодол санаагаа эерэг бүхнээр дүүргэж өдөр бүрийг идэвхтэйгээр өнгөрөөх хэрэгтэй. Ингээд л маш хялбархан өөрийн амьдралаа илүү дээр болгож болох юм.

Leave a Reply

Your email address will not be published.