Тулай бол эрт дээр үеэс хүн төрөлхтнийг зовоож байгаа тун хэцүү өвчин. Энэ нь хүний биеийн бодисын солилцоо өөрчлөгдөж, бие дотор шээсний хүчил ихээр хуримтлагдах өвчин юм. Маш их шаналгаатай өвчин билээ. Гэхдээ үүнээс зөв хооллох аргаар хамгаалж болох юм. Хэдийгээр тулайг эмчлэх аргагүй боловч илрэх шинжийг, шаналгааг нь хамгийн бага хэмжээнд байлгаж болдог. Харин хэрхэн тэгэх вэ? Үүний тулд хоол хүнснээсээ хэд хэдэн зүйлийг хэрэглэхээ болих хэрэгтэй. Ингээд энэ удаа тулай өвчний үед юу идэж болохгүй, ямар хүнсийг эрс хориглодог тухай танилцуулъя. Тулай өвчний үеийн хоол хүнс Хүний бие дэх пурины солилцоо өөрчлөгдөх үед тулай өвчин бий болж байгаа нь тэр. Бие дэх шээсний хүчил маш их болно.Энэ процесс нь үе мөчний ойролцоох зөөлөн эдүүдэд хүчил хуримтлагдах нөхцөл болох ба хамгийн гол аюул нь зөвхөн үе мөч төдийгүй бусад дотор эрхтэн, тэр дундаа бөөрөнд хуримтлагдах явдал юм. Дотор эрхтэнд нөлөөлөх нөлөөнөөс хамгаалахын тулд зарим нэг дүрмийг ягштал баримтлах ёстой. Хоол хүнснээсээ шээсний хүчил бий болгоход нөлөөлдөг зүйлийг хасна. Ингээд ямар ямар хүнс хэрэглэж болохгүй вэ? 1. Махан бүтээгдэхүүн Тулай өвчтэй хүн хоолны маш нарийн дэглэм баримтална. Ингээд хоол хүнснээс хамгийн түрүүнд хасах ёстой зүйл бол махан бүтээгдэхүүн юм. Ялангуяа туслах бүтээгдэхүүнүүд бөгөөд зүрх, элэг, бөөр зэрэг болно. Мөн гахай, галууны махыг огт хэрэглэж болохгүй. Хүн болгоны дуртай шарсан шажигнасан тахиан мах нь бас л шээсний хүчил ихээр агуулдаг бол тахианы цээж мах энэ тал дээр хамгийн аюул багатай хүнс юм. Ямар ч мах идэхгүй байж болохгүй учир тахианы ясгүй цул, цээж мах идэж болно. Гэхдээ маш бага хэмжээгээр шүү.
2. Загас Тулай өвчний үед идэж болохгүй нилээд олон төрлийн загас бий: сардин, хулд загас, май загас, шпрот гэх мэт. Гэхээ огт загас идэхгүй байж болохгүй ба загасны маханд хүний биед хэрэгтэй олон чухал зүйл байдаг билээ.3. Ногоо Тулай өвчний үед ногоог хязгааргүй хэрэглэж болох боловч байцаа зэрэг ганц нэг ногоог хэрэглэж болохгүй. Мөн хүрэн манжин, буйцаа, тунхууг идэх хүнсний жагсаалтаасаа хасаарай.4. Шош Аливаа шош хэлбэрт хүнс нь ихээхэн хэмжээний пурин агуулдаг учир хэрэглээгээ хамгийн бага байлгах хэрэгтэй. Хэдийгээр шош, тэр дундаа вандуй нь уургаар баялаг боловч нэг таваг вандуйн шөл нь өвчнийг эрс нэмэгдүүлж, биеийн байдлыг дордуулдаг байна.5. Мөөг Судалгаагаар хамгийн их пурин агуулдаг зүйл нь цагаан мөөг гэдгийг тогтоожээ. Тулай өвчтэй хүн мөөг идэхийг бүрмөсөн хориглоно. Мөөгөнд байх пурины хэмжээ жингийн 12,8%-ийг эзэлдэг байна. Цагаан мөөгний төрлүүд шинэ үедээ 5,5%-ийн пурин агуулдаг гэнэ. Мөөгний шөл, сүмс зэрэг хүнс хэрэглэх нь өвчнийг хүндрүүлнэ.6. Халуун ногоо Халуун ногоо бол зарим нэг хүний амьдралын нэгэн хэсэг болсон байдаг билээ.
Гэхдээ тулай өвчний үед халуун ногоо хэрэглэхийг хатуу хориглодог гэдгийг мэдэх хэрэгтэй. Хэдийгээр халуун ногоонд анагаах чадалтай олон бодис байдаг ч эдгээр нь тулай өвчний үед анагаах биш харин эсрэг үйлчилгээтэй байх болно.7. Со.гтууруулах ундаа Тулай өвчний үед хамгийн их хорьдог зүйл нь со.гтууруулах ундаа юм.
Ямар нэг зааг хязгааргүй бүх л со.гтууруулах ундаа орно. Улаан да.рсаар тулай өвчнийг эдгээдэг гэдэг яриа байдаг боловч энэ бол худлаа зүйл юм шүү. Бүх л төрлийн спиртийн ундаа нь тулай өвчтэй хүнд хориотой. Да.рс нь бие дэх шээсний хүчлийг ихэсгэж маш их өвчтэй, шаналгаатай болгодог байна. Эдгээр цөөхөн хүнс нь тулай өвчний үед хориотой байдаг билээ. Чухам эдгээр нь л өвчин хүндрэх нөхцөл болж маш их өвдөлт, шаналгаа авчирдаг байна. Тулайг эмчилж болохгүй ч шээсний хүчил бага агуулсан, зөв хүнс хэрэглэн өвдөлт шаналгаагаа багасгаж болох билээ.Эх сурвaлж
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.