Бид бүхний өдөр тутамдаа хэрэглэж дассан хоол бол яах арггүй талх билээ! Гэвч талхыг их хэрэглэх нь таргалалтын их үндэс болох бөгөөд цаашдаа өвчин болдгийг та мэдэх үү?Ихэнх аутоиммун өвчлөлүүдийн 80% нь gut буюу хоол боловсруулах цогц эрхтний эмгэг, үрэвслээс үүдэлтэй гэвэл та үнэмших үү?Бидний идэж буй бүхий л хоол хүнс нь амнаас эхлэн шулуун гэдэс хүртэлх хоол боловсруулах “урт хоолой”-гоор дамжих явцдаа бидний эрүүл мэнд ямар байхыг тодорхойлж байдаг.Зөвхөн физиологийн эрүүл мэндээс гадна сэтгэл санаа, оюун ухаанд хүртэл нөлөөлж байдаг нь үнэхээр анхаарал татмаар.Хоол боловсруулах цогц эрхтнийг чимээгүйхэн өвчлүүлж байдаг зүйл бол глютен (gluten)-ийг агуулсан буудай, арвай, хөх тариа гэх мэт үр тариа байдаг байх нь.Глютен гэдэг нь уургийн нэгдэл бөгөөд нарийн, бүдүүн шулуун гэдсийг өрөвсүүлэх “чадвартай”. Латин үгнээс гаралтай ба “цавуу, цавуулаг” гэсэн утгатай. Гурилыг зуурахад барьцалдах тэр чанарыг агуулж байгаа зүйл нь өөрөө глютен гэж энгийнээр ойлгож болно.Хэрвээ та глютен буюу буудайн цавуулагт (gluten gliadin) мэдрэг бол таны биед энэ нь хэрхэн нөлөөлж буйг тайлбарлая:Буудай болон буудай орсон бүтээгдэхүүн, жишээ нь жирийн талхыг өдөр бүр идэж буй глютенд мэдрэг хүний хоол боловсруулах эрхтэнд үрэвсэл үүсч улмаар тухайн хүн В витамины дутагдалд ордог.
Энэ нь Elevated Homocysteine Level буюу цусан дахь хомоцистеин түвшин нэмэгдэх шалтгаан болдог. Энэхүү түвшин нь нэмэгдсэнээр судаснуудад таталт/базлалт өгч зүрхний өвчлөл үүсэх эрсдэл өндөр болдог.Харин үүнийг хэвийн байдалд оруулж болох уу?Мэдээж,болно.Юуны түрүүнд анхны үүсгэгч буудайн хэрэглээг бүрмөсөн зогсоож,B витамины дутагдлыг нөхөх хэрэгтэй.Багадаа 3 долоо хоногийн дараа цусан дахь хомоцистеин түвшин хэвийн түвшинд ордог.Яагаад заавал глютен агуулсан хүнсийг хэрэглэхгүй байх гэж? Зүгээр л B витамины дутагдлыг нөхөхөд хангалттай биш гэж үү?гэж та бодож байж болох юм. Харамсалтай нь болохгүй.Яагаад гэвэл глютений үүсгэж буй үрэвсэл хүний хоол хүнсээр авч буй В витаминыг биед шингэхгүй болгоход хүргэдэг.Хичнээн В витамин нэмж уусан ч өвчин зовиурын УЧИР ШАЛТГААН байсаар л байх болно.Байнга иддэг бидний талх, гурил орсон хоол биднийг “чимээгүйхэн алж” байдаг шалтгаан гэвэл энэ юм.ХАРАМСАЛТАЙ нь,бид буудай орсон хүнс идээд гэдэс өвдөх, зовиурлах мэдрэмж төдийлөн мэдрэгдэхгүй ч,нүдэнд ил харагдахгүйгээр бидний бие,эд, эсд ийм ноцтой үр дагавар үзүүлж байдаг юм.Ялангуяа гурил орсон хоол өдөр тутмын хоолны цэсэнд ихэвчлэн орсон байдаг манай улс орны хувьд ийм төрлийн мэдээлэл зайлшгүй шаардлагатай гэж бодож байна.Ялангуяа селиак өвчин (celiac disease) болон селиак бус глютенд мэдрэг (non-celiac gluten sensitivity) оноштой хүмүүс хоол унддаа онцгой анхаарах шаардлагатай.
Селиак өвчинтэй хүмүүст 200 гаруй шинж тэмдэг илэрч болохоос хэдэн жишээг дурдая. Доорх шинж тэмдгүүдээс нэг эсвэл хэд хэдэн шинж хамтдаа илэрдэг:Шалтгаангүй төмрийн дутагдалтай цус багадалт•Байнга ядрах, сульдах•Яс, үе мөч өвдөх•Үе мөчний үрэвсэл•Яс сийрэгших•Элэг болон цөсний асуудлууд•
Депресс болон түгшүүр•Гар хөл чимчигнэх, мэдээ алдах,Cаа өвчин•Тогтмол толгой өвдөх•Сарын тэмдэг тасалдах•Үргүйдэл болон давтамжтай үр зулбалт•Аман доторх яр шарх •Дерматит (арьсан дээрх загтнадаг тууралт харшил)Хүүхдүүд ч мөн үүнд хамаарна. Селиак өвчинтэй хүүхдүүдэд дараах шинж тэмдгүүдээс нэг эсвэл хэд хэдэн шинж хамтдаа илэрдэг:•Гэдэсний хийрхэлт болон өвчний зовиур •Архаг суулгалт •Үе үе бөөлжих •Өтгөн хатах •Шалтгаангүйгээр жин алдах •
Байнга ядрах,сульдах •Байн байн цухалдах, ааш авирын тогтворгүй байдал •Байнгын шүднүүдийн паалангийн гэмтэл •Өсөлт, бэлгийн бойжилт удаашрах •Анхаарал төвлөрөхгүй хэт идэвхжилтэй өвчин (Attention Deficit Hyperactivity Disorder)Гурилан бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарласан хүмүүсийн 70% нь эхний долоо хоногтоо 2кг хасдаг. 100 гр гуриланд 0,6 гр эслэг агуулагддаг бөгөөд бусад нь таны гэдэс, ташаа, хөл зэрэгт өөх болж хуримтлагддаг аж. Талханд агуулагдах цардуул нь маш хурдан задарч цусанд глюкоз болж очдог бөгөөд энэ нь өлсөх мэдрэмжийг маш их өдөөдөг байна.Тэгэхээр талх болон гурилан бүтээгдхүүн аль болох бага хэрэглээрэй гэж зөвлье …Эх сурвaлж
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.