Categories
Чөлөөт

Гэдэс дүүрэх гол шалтгаан энэ байжээ. Том гэдэснээс салахад энэ л саад болдог байж!

Гэдэс дүүрэх – хэвлий томорч, эвгүй мэдрэмж төрүүлэх таагүй асуудлуудын нэг. Гэдэс дүүрэх шалтгаан нь таны биед Helicobacter pylori орсонтой холбоотой байж болох юм. Энэ нь ходоод болон арван хоёр хуруу гэдсэнд халдварладаг! Хеликобактер пилори нь бохир гар, хоол унд, сав суулга, шууд бус хавьтлаар халдварлагддаг. Биед нэвтрэн ороход ямар нэг шинж тэмдэг илрэхгүй. Гэвч энэхүү эмгэг төрүүлэгч нянгийн үржил нь ходоодны шархлаа, арван хоёр хуруу гэдэсний шархлаа, тэр ч бүү хэл хорт хавдар үүсэхэд нөлөөлнө. Гэдэс дүүрэх шалтгаан, эмчилгээ Энэ нянгийн тухай яаж мэдэх вэ? Пилори бактерийн халдвар авсан үед бидний бараг анзаардаггүй зарим шинж тэмдэг илэрч болно: гэдэс дүүрэх, цээж хорсох, суулгалт, гэдэс эвгүйрхэх. Бид эдгээр шинж тэмдгийг биеийн хэвийн үйл ажиллагаа гэж андуурдаг. Пилори нян таны хоол боловсруулах тогтолцооноос гадна сэтгэл санаанд тань муугаар нөлөөлнө. Пилори тархин дахь серотониний түвшинг бууруулж таныг бухимдуулж сэтгэлээр унагаана. Насанд хүрэгсдийн гэдэс дүүрэлт нь түгээмэл тохиолддог асуудлуудын нэг юм… Азаар пилоригоор үүсгэгддэг өвчнүүд эмчлэгддэг. Эмчилгээнд ихэвчлэн антибиотикийг ходоодны хүчил багасгах эмийн хамт хослуулан хэрэглэдэг. Ходоодонд ирэх хэт ачааллаас ходоодоо хамгаалахын тулд зөв хооллож, А, С, Е амин дэм болон цайр ихээр агуулсан хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Мөн лактобацилл болон бифидобактери зэрэг пробиотикууд хэрэглэх нь зүйтэй. Эцэст нь хэлэхэд ариун цэвэр сайтар сахих хэрэгтэй: гаднаас орж ирээд мөн хоолны өмнө гараа заавал угаа. Ундны усаа гаднаас худалдаж авч эсвэл гэрийн нөхцөлд шүүж хэрэглээрэй. Гэдэс дүүрэлтийн эсрэг ундаа Орц: 1 нимбэг 1 өргөст хэмх 1 амны халбага зуун настын шүүс 1 багц яншуй Тал аяга ус Ундааг бэлтгэх маш амархан: бүх орцоо блендерт хийж холино. Энэ ундаа нь хоол боловсруулах тогтолцоонд маш тустай бөгөөд та эхний аягыг уугаад л эрч хүчийг мэдрэх болно! Эдгээр бүх орц нэгдсэнээрээ таны бодисын солилцоог хурдасгаж унтаж байх үед хүртэл өөхийг тань шатаана. Хэрэв та энэ нийтлэлийг хэрэгтэй гэж бодож байгаа бол найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарайШөнө сэрэх үед халуурч, хөлөрсөн байх үеийн мэдрэмж хамгийн онцгүй байдаг. Энэ нөхцөл байдал сайхан унтаж амрахад саад болохоос гадна маргааш нь эрч хүчгүй, сулбагар байхад хүргэдэг. Тэгвэл чухам юунаас болж хөлөрч байгаа болон үүнээс сэргийлэх эхний алхамыг мэдэж авъя. Шөнө хөлрөхөд хүргэж буй хамгийн түгээмэл шалтгаануудыг танилцуулж байна. Шөнө хөлрөх нь ихэнхдээ халуун уур амьсгал, хэтэрхий их хөнжил хэрэглэх эсвэл гудас дэвсэж унтдагтай холбоотой байдаг. Хэрэв тийм биш бол дараах 7 шалтгаан таны шөнө хөлөрч байгаагийн гол асуудал байж мэдэж юм. 1. Цэвэршилт Халуу шатаж буй мэт хөлрөхийг мэргэжлийн эмч нар цэвэршилттэй холбоотой гэж тайлбарладаг ба ихэвчлэн шөнө дунд тохиолдоно. Сэрэх үед хамаг биеийн хөлс бурзайсан байна. 2. Эмийн эмчилгээ Зарим эмийн эмчилгээнээс болж шөнө хөлөрч сэрж болно. Гуниг гутралыг эмчлэх эм, сэтгэл мэдрэлийн бэлдмэлүүд болон аспирин хэрэглэх нь шөнө хөлрөхөд хүргэж болзошгүй гэнэ. Хэрэв танд дээрх шинж тэмдэг илэрвэл, мэргэжлийн эмчид хандан эмийн эмчилгээнийхээ талаар зөвлөгөө аваарай. 3. Хорт хавдар Шөнө хөлрөх нь лимфома өвчний эрт үеийн шинж тэмдэг байх магадлалтай. Мөн тодорхойгүй шалтгаанаар жин хасах болон халуурах шинж тэмдгүүд илэрч болно. 4. Халдвар Сүрьеэ, буглаа, эндокардит /зүрхний хавхлаг үрэвсэх/ эсвэл ясны хэврэгшил /яс үрэвсэх/ зэрэг өвчнүүдийн үед шөнө хөлрөх шинж тэмдэг илэрнэ. Түүнчлэн ДОХ туссан үед ч мөн шөнө хөлөрдөг болохыг мэргэжлийн эмч нар хэлж байна. 5. Сэтгэл түгших Стресс болон сэтгэл түгшилтээс үүдэж шөнө хөлөрч болно. Сэтгэлийн хямрал, түүний хурцадмал байдал болон нойргүйдлийн асуудлаас болж хөлөрдөг байна. 6. Нойрны эмгэг Унтах үедээ амьсгаа авч чадахгүй байх эсвэл бусад төрлийн нойрны эмгэг шөнө хөлрөхөд хүргэж болзошгүй. Зүүдэндээ босч явах, унтах эсвэл хахах, өдрийн цагаар нойр хүрэх болон цусны даралт ихэссэн гэх мэт. 7. Гипогликеми Цусан дахь сахарын хэмжээ буурснаас болж хөлөрдгийг эрүүл мэндийн салбарынхан хэлж байна. Гипогликеми өвчний улмаас чихрийн шижинтэй хүмүүс шөнө хөлрөх хандлагатай байдаг.

Leave a Reply

Your email address will not be published.