Тунгалгийн систем бөглөрч биед хорт бодис хуримтлагдах, стресст орох, бас дархлааны систем муудахад нөлөөлдгийг та мэдэх үү? Тунгалгийн систем өндөр ачаалал авч байгаа тохиолдолд дараах шинж тэмдгээр илэрнэ: Гэдэс дүүрэх/шингэн хуримтлагдах Арьс загатнах Жин нэмэгдэх эсвэл өөхөн хуримтлал бий болох Хоолойн мах хавагнах Харшил хөдлөх Өтгөн хатах, гүйлгэх эсвэл өтгөнд нялцгай зүйл байх Дархлаа сулрах Өглөөгүүр өвчин мэдрэгдэх Ядрах Толгой өвдөх Толгой манарах Цээжээр өвдөх Арьс хуурайших Арьсаар тууралт гарах Хэт мэдрэг болох Шингэний дутагдалд орох нь тунгалгийн ачааллыг нэмэгдүүлэхэд хүргэнэ.
Тунгалгийг цэвэрлэх шилдэг арга – өдрийн турш 10-15 минут тутамд ус уух хэрэгтэй. Өдрийн турш ус ууж үзээрэй, ус уусан ч ам цангаад байвал та шингэний дутагдалд оржээ гэж үзнэ, өөрөөр хэлбэл таны тунгалаг дүүрсэн байна. Дараах арга хэмжээ авч үзнэ: хоёр долоо хоногийн турш 10 минут тутамд халуун ус уугаарай. Халуун саванд усаа хийж гарын дор ойрхон тавь. Тунгалгийг хоргүйжүүлэх 10 арга: Үсрэх (батут буюу тусгай үсэрч ойдог резин дээр 10-30 минутын турш үсрэх)
Доош харж дүүжлэгдэх тренажер (толгойгоо доош харуулж хөлнөөсөө дүүжлэгдэх) Нимбэгтэй ус (нимбэг – бие махбодь болон тунгалгийг хоргүйжүүлэх чадалтай) Ферментууд (үндсэн хоолны завсраар протеолит фермент хэрэглэх нь тунгалгийг урсгалыг идэвхжүүлнэ) Иллэг (тунгалгийн иллэг – биеийн тунгалгийн хөдөлгөөний идэвхжүүлэх тусгай иллэг) Ургамал (тунгалаг цэвэрлэх үйлчилгээтэй улаан гэрийн хошоонгор, бэриш, регмани) Хуурай цэвэрлэгээ (тунгалгийн урсгалыг идэвхжүүлнэ) Йог (шүүлтүүрийг идэвхжүүлж тунгалгийг зүрхний чиглэлд хүргэнэ) Түүхий ногоо, жимс идэх (түүхий хүнс, ялангуяа ногоо жимс нь бие дэх шингэний хэмжээг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг) Улаан өнгөтэй хүнс (жимсгэнэ, интоор, хүрэн манжин, цангис, анар болон улаан үндэс – бүгд тунгалгийн хөдөлгүүр. Ялангуяа хүрэн манжин нь илүү их үйлчилгээтэй).
Categories
Тунгалгийн систем бөглөрч хорт бодис хуримтлагдаж байгаагийн 15 шинж тэмдэг болон түүнийг хоргүйжүүлэх арга
