Тэгшхэн гэдэс, нарийн бэлхүүс нь олон эмэгтэйчүүдийн мөрөөдөл бөгөөд үүнийхээ төлөө тэд уулыг ч эргүүлэхэд бэлэн байдаг. Танд илүүдэл жин байхгүй ч өөрийн бүсэлхийний хэмжээнд анхаарал тавьж байх шаардлагатай бололтой. Учир нь эрдэмтэд тэрхүү бүсэлхийний тойргийн илүүдэл хэдэн сантиметрт таны урт наслах эсэх тухай асуудал нуугдаж байдаг гэдгийг тогтоожээ. Нас явах тусам гэдэс гүзээгээрээ зузаарах нь таны амьдрах насыг багасгаж байгаа тухай танилцуулъя. Бүсэлхийний тойрог Илүүдэл жин, түүний хаана илрэх байдал зэрэг нь ямар нэг өвчтэй болж байгааг илэрхийлдэг нь нууц зүйл биш билээ. Жишээ нь нүүрний орчимд, хүзүү, нуруу нугас орчмын өөх нь бөөртэй холбоотой асуудал үүсч байгааг илтгэх бол хэт туранхай нь гэдэсний шимэгч болон чихрийн шижин өвчтэй холбоотой бэрхшээл байж болохыг харуулж байдаг. Гэхдээ Харвардын эрдэмтдийн үзэж байгаагаар өөхний хуримтлагдсан байдлаар одоо байгаа өвчин төдийгүй ирээдүйд тусч болох, хэзээ мөдгүй бие организм руу довтлох өвчнийг тодорхойлж болдог байна. Бүдүүн гэдэс, зүрхний өвчин үргэлж шахам цуг явах ба саяхны шинжилгээгээр бүсэлхийний хэт том тойргийн хэмжээ нь хорт хавдар үүсэх нөхцөл, амьсгалын дутагдал зэрэг удахгүй нас барах магадлалыг нэмэгдүүлэх нөхцлийг бий болгодог гэж тогтоожээ.
Том гүзээтэй, харвинтай байх нь хэвлий орчим маш их өөх тос хуралдсан, энэ нь холестерины хэмжээ маш их, чихрийн шижин тусах өндөр магадлал, даралт ихсэх, болон цусны эргэлт хаагдах замаар амь алдаж болох нөхцөл бий болсныг илтгэдэг байна. Ер нь хүний биеийн жингээс шалтгаалах зүйл их биш бол харин гэдэсний орчим дахь өөхний давхарга, хэмжээ нь хүний эрүүл мэндэд ямар бэрхшээл үүсэж, бий болох зэрэгт нөлөөлөх үндсэн шалтгаан болдог байна. Америкийн эрдэмтдийн судалгаанд дүгнэлт хийж үзээд бүсэлхийний тойрог, амь алдах магадлал хоёр шууд холбоо байгааг тогтоосон байна. Нас явах тусам хүний биеийн жин зүрхэнд нөлөөлөх нь багасах ба харин бүсэлхийний тойргийн илүүдэл сантиметр бүрийн аюул занал улам бүр их болж байдгийг мэргэжилтнүүд анзаарсан байна.
“Хэрвээ таны жин өндөртэйгөө таарч байгаа боловч гэдэсний тойрог нэмэгдсээр, өмсөх хувцасны хэмжээ томорсоор байвал зөв хооллож, идэвхтэй бэлтгэл хийх цаг болжээ. Ядаж 2-3 сантиметр хасаж чадвал энэ нь маш их ашигтай юм шүү” гэж доктор Эрик Ж. Жейкобс анхааруулж байна. Та аюултай группд байна уу үгүй юу, бүсэлхийний тойрог хэвийн хэмжээнд байна уу үгүй юу гэдгээ хэрхэн мэдэх вэ? Хүнд ажил биш бөгөөд метр аваад хэмжээд үз. 75 кг-тай эр хүний хэвийн хэмжээ нь 90 см байх бол эмэгтэйчүүдэд 75 см байна. “Энэ хэмжээнээс цааш байж огт болохгүй” гэж Америкийн эмч нар анхааруулсаар. Илүүдэл 10 см нь танд үхлийн өвчин тусах магадлалыг 25%-иар нэмэгдүүлдэг байна. Гэтэл хоол судлаач Екатерина Белова энэ тоог бодит байдлаас нилээд хол тоо гэж үзэж байна. Европын стандарт нь эр хүн 94 см бол эмэгтэй нь 82 см. Азиуд бүсэлхийний хувьд биднээс нилээд өргөн хүмүүс. Энэ нь гентэй холбоотой. ГЭхдээ бүсэлхийний илүүдэл өөх нь бусад өөх хуримтлагдахаас хамгийн аюултай нь бөгөөд дотор эрхтний хэвийн ажиллагааг алдагдуулдаг билээ. Урьдчилан сэргийлэх арга хэмээ Эхлээд амттан болон түргэн хоолноос татгалз. Бага багаар олон удаа идэж, хоол хүнсээ тэнцвэртэй байлгахыг хичээ.
Олон тоогоор багаар идэх нь бодисын солилцоог сайжруулж илүүдэл өөх тосыг зайлуулах болно. Уураг ихтэй хүнс хэрэглэ. (мах, загас, өндөг, самар) Мөн нарийн нүүрс ус бүхий хүнс хэрэглээрэй. Харин хурдан нүүрс ус болон өөх тосноос татгалз. Хүнсэндээ эслэг ихтэй шинэ ногоо, жимс хэрэглэж С витаминыг мартаж болохгүй. Энэ өөхийг хэрхэн алга болгох вэ? Их амархан – зөв хооллолт, биеийн ачаалал.
Гэхдээ энд босч, суух, тонгойх гэдийх, гэдэсний дасгал хийх зэрэг нь ач холбогдол багатай юм. Өөхний хамгийн том дайсан бол идэвхтэй байх явдал. Гүй, сэл, дээсээр харай, ажилдаа дугуйгаар оч, лифтнээс татгалз. Бас нэг чухал зүйл бол стресс бүхий нөхцөлд орохоос зайлсхий. Учир нь бүх л өвчин хүний мэдрэлээс шалтгаалдаг гэдэг нь эрт тодорхой болсон зүйл билээ. Энэ нийтлэл маань таныг эрүүл мэнддээ анхаарч, өөрийн биеийн харьцаандаа анхаарал тавьдаг болоход тус болно гэж найдаж байна. Загвар хөөж, гоо сайхны тухай ярих нэг хэрэг бол бүсэлхийний тойргоос таны залуу нас, амьдрал шалтгаална гэдэг өөр хэрэг билээ. Тэр тусмаа жил бүр нэмэгдэх сантиметр нь таныг эдгээрээс тань салгаж болох юм.Эх сурвaлж
АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа.
Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь
дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>
1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>
<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.
6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.
7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.