Categories
Чөлөөт

Өндөгний шинэ эсэхийг мэдэх АРГА

Өндөг удах тусам ууршилт буюу хаталт явагдаж өндгөн доторх хийн зай нь томордог. Тиймээс удаан хадгалсан өндөг шинэ өндөгнөөс хөнгөн байдаг.Өндгийг гэрэл рүү ойртуулан харахад хар цэгүүд эсвэл юу ч гэрэлтэхгүй байвал хэрэглэхгүй байхыг МХЕГ-аас зөвлөж байна.Эрүүл сайн чанарын өндөгний хальс нь бат бөх зузаан байдаг байна. Саванд өндөг далд орохоор крантны хүйтэн ус хийгээд өндөгөө аажим хийхэд өндөг ёроол руу живж,дээш гарах усны бөмбөлөг жижиг байх тусам өндөг шинэ байна.Өндөг усны гадаргуу дээр хөвж,дээш гарах уснй бөмбөлөг том байвал хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Хальснаас нь салгасан өндөг шинэ бол цагаан уураг нь цав цагаан,шар уураг нь биелэг байдаг.Хальсыг хагалахад өхдөгний шар нь задарч,цагаантайгаа нийлэхгүй байвал сайн.Эх сурвалж:https://gogo.mn/r/8te.

Leave a Reply

Your email address will not be published.