Categories
Чөлөөт

Шар үзмийг зөв хэрэглэвэл Зүрхэнд маш сайн эмчилгээ болдог

Шар үзэм зүрхэнд сайн бөгөөд зөв хэрэглэвэл эмчилгээ болдог аж.Шар үзмийг өдөр бүр тогтсон цагт оройн хоолны дараа нэг удаа есөн ширхэгээр идэх ба дараагийн өдөр нь 18, 27, 36, 45, 54,63, 72, 81 хүртэл ширхэгээр идэх бөгөөд доошоо уруудах байдлаар мөн л 72, 63, 54, 45, 36, 27, 18, 9ш гэж дараалалаар идэх нь зүрхний өвчний эмгэгийг эмгүй аргаар эмчлэх эмчилгээ болдог гэдгийг учир мэдэх хүнээс сонссоноо хуваалцъя.Ингэж хэрэглэх эсэхээ мэргэн оюундаа тунгаагаарай та

Танд тастай зөвөлгөө ХОЁРХОН ОРЦООР 200 ГАРУЙ ТӨРЛИЙН ӨВЧНИЙГ АНАГААХ ШИДЭТ БЭЛДМЭЛ. ХАДГАЛААД АВААРАЙ Эд хөрөнгөө алдвал багыг алдсанд тооц, Эрхэм нэрээ алдвал ихийг алдсанд тооц, Эрүүл мэндээ алдвал бүхнийг алдсанд тооц гэсэн ардын үг байдаг. Хорт утаа, чимээ шуугианы стресс, тоосжилт зэрэг ө вчин үүсгэх шалтгаан бидний эргэн тойронд мундахгүй их бий. Өвөлжингөө хамрын ханиаднаас салахгүй төрөл бүрийн ө вчин тусаад хэцүү байна уу? Тэгвэл 200 гаруй төрлийн ө вчинг анагаах чадалтай хоёрхон орцтой шидэт жор өөрийн гараар хийгээд ханиад гэдгийг мартаж болох нь ээ. Танд ердөө л сармис, д арс байхад хангалттай! Орц, хийх арга Орц: Сармис – 12 хумс Улаан д арс – 500гр Хийх арга: 12 хумс сармисаа хальсалж цэвэрлээд, хумс бүрийг нь 4 хэсэгт хувааж жижиглээд агаар нэвтрүүлэхгүй тагтай саванд хийнэ. Дээрээс нь улаан д арсаа хийж таглаад 2 долоо хоногийн турш сэрүүн газар хадгална.Өдөр бүр савтай бэлдмэлээ сайн сэгсэрч байгаарай! Хоёр долоо хоногийн дараа бэлдмэлээ өөр саванд юүлнэ. 2. Хэрэглэх заавар Өглөө, өдөр, оройд хоолныхоо дараа нэг удаа амны халбагаар ууна. Өөрөөр хэлбэл өдөрт 3-н удаа ууна. Сармис нь 200 гаруй төрлийн ө вчнийг анагаах шидтэй Сармис нь тийм ч таатай үнэртэй биш ч олон төрлийн ө вчинг анагаах увдистай байдаг. Үрэвслийн эсрэг нөлөөтэй, бактери устгах, биеийг цэвэршүүлэх гээд тоочоод барамгүй олон сайн чанаруудтай. Сармис нь хүний биед орсны дараа биеийн илүүдэл шим тэжээлийг шингээж эргээд биеэр тарааж өгдөг байна. Улаан д арсны эдгээх чадварууд Улаан дарс нь зөвхөн гоё амттай согтууруулах ундаа биш юм. Энэ нь антиоксидиантын агууламжтай тул зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг. Тохируулж уух нь цусны даралтыг тогтворжуулж, артерийн ханыг цэвэрлэн, зүрхний цохилтыг сайжруулдаг байна.

Танд тастай зөвөлгөө Сөрөг мэдрэмжийг өөрт ашигтайгаар ашиглах арга Хүний амьдрал хүчтэй сэтгэл хөдлөлүүдээр дүүрэн байдаг. Уур хилэн, үзэн ядалт, айдас, гомдол цаашлаад сэтгэлийн дарамт мөн ядаргаа нь бидний хүсдэггүй хэдий ч мэдрэх ёстой зүйлс юм. Энэхүү нийтлэлээрээ бид танд хэрхэн сөрөг мэдрэмжүүдийг эерэг болгон хувиргаж өөрийн амьдралыг эрч хүчээр дүүрэн байлгах талаар зааж өгөх гэж байна. Эрт үеэс л ухаантан мэргэд хүний сэтгэл хөдлөлийн өөртөө агуулдаг асар их хүчийг гайхан биширсээр ирсэн билээ. Түүнчлэн тэд энэ хүчийг зөв урсгалд оруулан ашиглаж болдог талаар олон сургаал айлдсан байдаг байна. Ингэж сэтгэлийн жолоог гартаа оруулах аргыг “оюун ухааны айкидо” гэж нэрлэдэг аж. Унтахаас өмнө хийж болох дасгал. Энэ дасгалыг хийхийн тулд та унтахынхаа өмнө өрөөнийхөө голд зогсоод хэдэн минутын турш бүх булчингаа чадах чинээгээрээ чангалах ёстой. Дараа нь биеэ суллах хэрэгтэй. Яг энэ байдлаараа 3-4 удаа давтахад болно. Уг дасгал нь нойр хулжихыг болиулж өдрийн цагаар сэргэг байхад тань тус болно. Нойрны өмнө хийж болох бас нэгэн дасгал. Унтахынхаа өмнө өөрийгөө өд мэт хөнгөн гэж бодоод агаарт хөөрч байгаагаар төсөөлөх хэрэгтэй. Ингэхдээ та зөөлөн хэмнэлээр хоёр тийш савлаж байна гэж төсөөлж болно. Амны билгээс ашдын билэг гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй Мэдээж үргэлж өөдрөг байна гэдэг боломжгүй зүйл, гэхдээ тэгэхийн төлөө зүтгэх хэрэгтэй. Аз жаргалтай байна гэдэг хамгийн амархан мартагддаг мэдрэмж. Тийм болохоор аз жаргалтай байгаа гэдгээ ухаарсан л бол тэр мэдрэмжийг оюун санаандаа тогтоох гэж оролдох хэрэгтэй. Харин хэцүү үе тохиолдоход эргүүлээд санахад их тус болдог. Ингэж өөрийгөө эерэг мэдрэмжээр цэнэглэж болдог аж. Айдастайгаа нүүр тулах нь маш чухал. Айдсыг сэтгэлийн хүчээр эргүүлж ч болдог. Ингэхийн тулд завилж суугаад алгаа дээш харуулан өвөр дээрээ тавина. Биеэ тэр чигт нь суллаад нүдээ аних хэрэгтэй. Ийм байдлаар багадаа хагас цаг суух ёстой байдаг. Ингэхдээ нэгэн хэмнэлээр амьсгаагаа авч зөвхөн амьсгалаа хянаж өөр юуны ч талаар бодохгүй байх хэрэгтэй. Өдөр болгон хийвэл энэхүү дасгалын үр дүн ойролцоогоор гурван долоо хоногийн дараа үр дүнгээ өгөх болно. Уг дасгалын үр дүнг илүү хурдан мэдрэхийг хүсвэл өөрийн бодол санаагаа эерэг бүхнээр дүүргэж өдөр бүрийг идэвхтэйгээр өнгөрөөх хэрэгтэй. Ингээд л маш хялбархан өөрийн амьдралаа илүү дээр болгож болох юм.

Leave a Reply

Your email address will not be published.