Гэр оронд байгаа бүхэн хүний амьдрал, хувь заяатай ямар нэг хэмжээгээр холбоотой байдаг. Зөн билэгтэн Дмитрий Волхов ихэнх хүмүүсийн гэрт азгүйтэл, өвчин эмгэг, таагүй муу зүйл дуудсан эд зүйл хадгалагдаж байдаг гэжээ. Зарим нэг зүйл ил тод биш ч нууцлаг аюул тээсээр байдаг. Ямар эд зүйл гай зовлонгийн эх үүсвэр болдог вэ?Хуучин хувцас, эд зүйл – Хэрвээ таны шүүгээнд аль эрт өмсөхөө больсон хуучин хувцас ихээр хуримтлагдсан бол энэ бүгдээс салах хэрэгтэй хоёр том шалтгаан байна.
Нэг дэх учир шалтгаан гэвэл: өмсөж элээсэн хуучин хувцас хувийн амьдралд тань азгүйтэл дууддаг. Хоёр дахь нь шүүгээн доторх хуучин хувцас таны хувь хүний өсөлт хөгжилтөнд саад болж байдаг.Ор дэрний хуучин хэрэгсэл – Ор дэрний хуучирч муудсан хэрэгсэл өвчин эмгэг дууддаг. Иймд аль болох хурдан энэ бүгдээсээ салж эс чадвал эрүүл мэндтэй тань холбоотой таагүй асуудлууд байнга гарсаар байх болно.Зөн билэгтэн Дмитрий Волхов хуучин ор дэрний хэрэгслэлээ шатаах хэрэгтэй хэмээн зөвлөж байна. Энэ бүгдтэй хамт таны бие сэтгэлийг тавгүйтүүлсэн элдэв асуудлууд шатаж үгүй болно.Илүү гэрийн шаахай – Гэрийн шаахай тухайн ам бүлийн тооноос илүүгүй байх ёстой. Харин ирсэн зочдод өөрийнхөө гэрийн шаахайг өмсүүлж болохгүй гэдэг нь таны эрүүл мэнд, элбэг хангалуун амьдрал, амжилтыг аваад явчихна гэдэг цээртэй холбоотой.Хагарч эмтэрсэн сав суулга
– Хагарч эмтэрсэн аяга тавгаа харамсах сэтгэлгүйгээр тухай бүр нь хаяж байх хэрэгтэй. Эмтэрхийгээ хаяж чадахгүй, шинэ, гоё сав суулгаа зөвхөн онцгой тохиолдолд хэрэглэх нь байдаг. Хагарч эмтэрсэн аяга тавагнаас идэж уучихаад дараа нь амьдрал яагаад ингэж бүтэлгүй байгааг гайхаад байдаг.Сав суулга гэдэг Дмитрий Волховын хэлж байгаагаар тухайн айлын элбэг хангалууны бэлэгдэл болж байдаг тул хэрвээ хагарч эмтэрсэн ямар нэг зүйлийг хадгалаад байвал амьдрал ахуй тань мөн тийм л байх болно.
Хагарч эмтэрсэн сав суулгаа хаяхгүй бол таны амьдрал, хувь заяанд ч цууралт, хагарал, ан цав үүснэ. “Зөн билгийн тулааны” ялагч Дмитрий Волхов хүний азтай, амжилттай явах эсэх нь тухайн хүний орших орон зайн тав тух, нөхцөл байдлаас ихээхэн хамаардаг гэж үздэг.Иймд өөрийнхөө эргэн тойронд цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй, тав тухтай орчин бүрэлдүүлж, эерэг энергээр өөрийгөө хүрээлүүлж чадвал таны амьдрал зөвхөн сайн сайхнаар л өөрчлөгдөх болно.
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.