Categories
Чөлөөт

АМЬД Л ЯВ, АРГА НЬ ОЛДОНО, ЭРҮҮЛ Л ЯВ БУСАД НЬ БОЛНО!!! ШЭЙР ХИЙГЭЭД ХАДГАЛААД АВААРАЙ

Эвий дээ, хөгшчүүлийн маань ганц хүсэн хүлээдэг баяр…элгэн түмний минь эх захаа дээдэлдэг ёсон…энх мэндээ мэдэлцэж, эцэг эхээ өргөдөг заншил…эх дэлхийгээ аргадаж, элбэрэл ерөөлөө түгээдэг уламжлал! Сар шинэ ойртох тусам сэтгэл жаахан өвдөөд байх чинь, садан төрлөөрөө золгохгүй гээд санаа жаахан гуниад байх чинь, сайн цагийн босгон дээр хорвоо жаахан хөрвөөд байх чинь, саран нарны орчил сайн мууг шүүгээд байх чинь…Хувьтай хүний үздэг хулгана жил хэмээж хувь хувьдаа залбирч бид хүлээсэн, буянтай хүний золгодог бумбын эрин хэмээж булт олноороо сүслэж бид тэмүүлсэн, манлайн дээд Майдарын цаг гэж магнай тэнийж мачийж бид хүлээсэн, аялгуу дээд алтан эрин гэж ам амандаа билэгшээж бид ерөөсөн! Тэнгэр биднийг шүүж жаахан сориод л байна даа, тэнцэх эсэхийг тань ажиж басгүй сонжоод л байна даа, цаг өөрчлөгдөж буйг таниулж нэг мэдрүүлээд л байна даа, цагаалах ёсонг утгаар нь хий гээд шаардаад л байна даа! Хавтгайрсан найрыг халах цаг болжээ, хайртай бүхэндээ төвлөрөх цаг иржээ, задгайрсан золголтыг зогсоох цаг болжээ, зайгүй өөртэйгөө тулах цаг иржээ одоо!Зай зайгаа авч, бясалгах цаг болжээ, зам мөрөө цагаалж, ухаарах цаг тулжээ, уул усандаа ойртож, уясах боломж олджээ, улс Монголоо хайрлаж, нэгдэх цаг иржээ! Буян нь бялхсан буурал хөгшчүүл минь, заяа нь дэлгэрсэн залуус охид минь, бурхан галтай булбарай үрс минь, бундан тамгатай тэнгэрийн Монголчууд минь, сайн цаг ирсэнд талархаад, саар мууг давсандаа бахархаад, саран нарандаа сүслэн залбираад, сааль сүүгээ арвитгаан өргөөд, бүл галаараа эвлэж эрчлээд, бүхий л орчлонг аргадаж ерөөгөөд, бурхан тэнгэртээ даатгал одоогоод, бумбын эриндээ ёслол оршоогоод, хулгана жилтэйгээ хуртай золгогтун, хувьсах галтайгаа дүүрэн зогсогтун, хуурамч төрхөө хуулаад угтагтун, хуурын дуутай уянгалаад учрагтун, хайр дүүрэн хагсаад золгогтун, ханамж бялхуун талархаад мэндлэгтүн, элбэрэл халигуун инээгээд шинэлэгтүн, элэг бүтэн баясаад цагаалагтун! vv

Leave a Reply

Your email address will not be published.