Categories
Чөлөөт

КОФЕГ ШАР ТОСТОЙ YYХ НЬ МАШ БУРУУ. УЧИР НЬ…

ХБНГУ-ын Берлин хот дахь төрийн концерн эмнэлэгт ажиллаж буй Т.Хөвсгөлдалай: Кофег шар тостой yyх нь маш буруу. – Гэтэл сүүлийн жилүүдэд манай бүсгүйчүүд шар тостой кофенд хошуурцгаах болсон л доо? – Нэгдүгээр бүлгийн цустай хүмүүст кофег задлах фермент байдаггүй гэсэн судалгаа байдаг. Кофе yyхаар дотор муухайраад байна, зүрх дэлсээд байна гэж ярьдаг хүмүүс буй. Энэ бол yyсан кофег чинь хоол боловсруулах эрxтэн маань задалж чадахгүй байна гэсэн үг. Мөн дээрээс нь шар тос хийчихдэг. Тэгэхээр хоёр задалж чадахгүй байгаа зүйлийг зэрэг xэрэглэж байна гэсэн үг. Энэ нь хүний хоол боловсруулах эpxтэнийг гэмтээж эхэлдэг юм байна. Үүний улмаас элэг цөс өтгөрнө, цөсний чулуу үүсдэг байх нь. – Шар тосыг хүний бие задалж бас чаддаггүй xэрэг үү? Мэдээж зохистой xэрэглээний талаар л энд ярьж байгаа юм шүү.

Ер нь бол лактоз гэж ярьдаг. Энэ нь сүүнд агуулагддаг нэг төрлийн сахар. Энэ сахарт үл зохилддог биетэй хүмүүс гэж байдаг. Энэ нь Ази хүмүүс юм. Тэгэхээр монголчууд бидний биед сүү, сүүн бүтээгдэхүүн шингэх нь харьцангуй тааруу. Ийм хүмүүс тараг yyх, сүү yyх, зайрмаг идсэний дараа биед нь нэг шинж илэрнэ. Гэдэс нь эвгүйрэх, өвдөх, гэдэс дүүрэх шинж тэмдэг сүү xэрэглэсний дараа илэрдэг. Лактоз биед таарахгүй ингээд яваад ирэхээр тухайн хүний биед үрэвсэл эхэлдэг юм байна. Ходоод гэдэсний шархлаа, нойр булчирхайн үрэвсэл, төрөл бүрийн идээт буглаа үүсэх магадлалтай байдаг. Жишээ нь,хатгааны үед хүний уушиг үрэвссэн байдаг. Энэ үед халуун аарц, сүүн бүтээгэдхүүн хэрэглээд ирэхээр үрэвслийг улам сэдрээдэг. Тиймээс ханиадны үед болж өгвөл сүү цагаан идээнээс татгалзах xэрэгтэй. – Ханиад хүрэхээрээ халуун аарц буцалгаж уудаг монголчуудад маань таны ярьж байгаа наад зүйл их л хачирхалтай санагдаж байгаа байх? – Миний хувьд энэ бүхнийг өөрийн биеэр мэдэрсэн болохоор ингэж яриад байгаа юм. Би 2010 онд Африкт очлоо. Маш их халуунд миний хоолой өвдөөд л яваад байлаа. Тэгээд тэнд нэгэн Америк эмчид үзүүлэхэд надаас юу идэж yyж байгааг минь асуулаа. Би “Өглөө сүүтэй смүүти yyдаг. Мөн орой унтахдаа тараг yyдаг” гэдгээ хэллээ.Тэгтэл намайг тэр эмч “Цагаан идээгээ зогсоогоод үз” гэсэн. Би заасан хугацаанд цагаан идээгээ xэрэглээгүй. Тэгээд миний хоолой эдгэж, зүгээр болсон. Сүүн бүтээгдэхүүнээ xэрэглэхээ зогсоосноос хойш миний хоолойны ангени хөдлөхөө больсон. Мөн манай нэг судлаач найз нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс болон Ази хүмүүст цагаан идээг задлах фермент байдаггүй болохыг хэлж байсан. Манай анагаахын багш нар маань ч тэгж ярьдаг. Иймээс монголчууд маань миний энэ ярьсан зүйлээс авахыг нь аваарай. Эх сурвалж: paparazzi.mn ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Leave a Reply

Your email address will not be published.