Categories
Чөлөөт

Хайлмагны гайхамшигт чанар ба тэнгэр газарт өргөх энэ насны өглөгийн дэнс

Малын сүү бол энэ ертөнцөд шинээр бүтээгдэх төрөлтний амилах мөнхийн устай зүйрлэх дээд тэнгэрийн өглөг.Сүү бол энэ орчлонд шинэ амь бүтээгч эх аминаас бүтээгддэг гайхамшиг.Заавал үрд нь амлуулж байж саам авах ба үр нь цадах сүү үлдээж энэрэхүй сэтгэл гаргах ёстой.Саам сүүгээ аргалын хөх галаар зөөлөн хөөрүүлнэ. Хэт халуун галаар хөөрүүлэхэд амин дэм тослог нь агаарт дэгддэг ба амьгүйжин ү.хэждэг.Зөөлөн гал нь уураг амин дэмийг нь найрлагажуулж урвалжин цөцгий тослог шинж нь ялгарна.Самарч уургийн амин дэм тослогийг нь улам арвижуулахаас гадна галын эзэд гэрийн онгон эздийг удаалах өглөгөө гүйцээж буй давхар өглөгийн үйлдэл.Өрөм сайхан загсаж гүйцэхээр нь хавсарч гарган тунарах сүүг нь ууршин хатахаар нь модон саванд хураан хадгалдаг.Хураасан өрөмнөөс илүү их шар тос ялгарна. Мэдээж хайлмаг хийх аргачлалыг хүн бүхэн сонссон мэдсэн байх.Харин та нарынхаа мэдэхгүй зүйлийг л хэлж өгье.Хайлмаг бол өглөг өглөгийн дээд хэмээн эртний сударт бичиж үлдээсэн байдаг.9 эрдэнэнийн өглөг гүйцээх гүнцэг гэдэг.1. Сүү 2. Өрөм ба зөөхий3. Цөцгий 4. Шар тос 5. Үр тариа ба арвайн гурил 6. Бурам 7. Үр жимс ба үзэм 8. Амин шим ба ээзгий 9. Бор цай Ингэж есөн зүйлийн бүрдлээс бүтээгддэг тул цагаан идээ дундаа хайлмагтай дүйцэх тэнгэр газрын шим мандалд өглөгийн дэнс гүйцээх идээ үгүй билээ. Үр болгон бүтээсний ач хариулахаар бие хэл сэтгэлээ тэгшлэн байж өдрийн сайныг сонгон хийж дээдийн есөн төрөлдөө өргөн барих өглөгөө бүтээдэг.Тэнгэр газар ураг удамдаа өргөх өргөлд зориулан бүтээх бол эмс охид сарны хир үгүй өдрүүдийг сонгодгийг анхаараарай.Бас гадны зочид гэр бүлийн амар амгалан алдагдсан хэрүүл маргааны дараа болоод согтуу хүн үгүй өдөр бүтээлгийг бас сануулъя.Хайлмаг болж гүйцэхэд эхлээд эр хүнийг дагаж ирж заларсан ГЭРИЙН О.НГОН тахил бурхадын эздэд хүндэтгэл өргөн өөрийн нь тагшинд хувь өргөн хойморт зална.Дараа нь үнэрийн эздэд хүндлэл өргөн 4 зүг 8 зовхисд халбага дүүрэн хайлмагаа наран зөв эргэлдүүлэн идээ ундаа арвин өгсөн ураг удмын эздэд талархал өргөнө. Одоо гэрийн эзэн эр хүнд хишгийн үүд нээгдэв хэмээн хүндэтгэн өгч үрсдээ хувь тарааж буянаа хураав гэж ээж хамгийн сүүлд хүртэж тэнгэр газрын эздийн өглөг танай гэрт тогтон буяны сав болох ходоодондоо хураагдав хэмээн талархалтай хүртээрэй. Эртний сударт бичигдсэн олон тайлалаас та бүхэндээ түгээх болноо.Эх сурвалж:Х.Жаргал ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Leave a Reply

Your email address will not be published.