Categories
Чөлөөт

Өдөр бүр ердөө 10-хан минутыг зарцуулаад нуруу нугасны муруйлтыг хэвийн болгох боломжтой!

Нуруу нугасны муруйлт дэлхий дээрх олон мянган хүний хувьд асуудал болж байгаа боловч, олон хүмүүс үүнийг зөв эмчлэх арга замыг мэддэггүй. Өвчнийг эмчилж чадахгүй нөхцөлд, гэртээ хийх боломжтой дасгалууд байдаг ба эдгээр нь таны эрүүл мэнд болон сайн сайхан байдалд эерэг нөлөө үзүүлнэ. Бид та бүхэнд өвчнийг намдаахад тусалж, нурууны өвдөлтийг зогсоох үйлчилгээтэй зарим нэг дасгалуудыг хүргэхээр бэлтгэлээ. 1. Аарцагны хазайлт Хэрхэн хийх вэ: Өвдгөө нугалж, хэвтэхдээ хөлөөрөө газар хүрнэ. Хэвлийн булчингаа чангалж, нуруугаа дээш өргөнө. Энэ байрлалыг 5 секундын турш барьж, дараа нь биеэ суллана. 2 удаа, нийт 10 давтамжтай хийнэ. Үр нөлөө: Ташаа болон нурууны доод хэсгийн булчинг чангална. 2. Гар болон хөлөө өргөх Хэрхэн хийх вэ: Хэвлий дээрээ хэвтэж, духаа газарт хүргэнэ.Гар болон хөлөө шулуун байлгана. Нэг гараа газраас хөндийрүүлэхдээ, эсрэг талын хөлөө өргөнө.Хэрэв та үүнийг хийж чадахгүй байвал, эхэндээ тулж зогсох боломжтой. Энэ байрлалыг 2 бүтэн амьсгаа авах хугацаанд барьж, дараа нь эхний байрлалд очно. Нэг талдаа 15 удаа хийнэ. Үр нөлөө: Нурууны доод хэсгийг хүчтэй болгоно.3. Муур – үнээ дасгал Хэрхэн хийх вэ: Гар болон өвдгөөрөө газарт тулна. Нуруугаа нугалахдаа хэвлийн булчингаа чангалж, муурны нуруу шиг болгоно. Амарсны дараа хэвлийгээ доош унжуулж, толгойгоо тааз руу дээш нь болгох ба ингэхдээ яг үнээний нуруу шиг болно. 2 удаа, 10 давтамжтай хийнэ. Үр нөлөө: Нурууны өвдөлтийг намдааж, уян хатан болгоно.4. Шувуу – нохой дасгал Хэрхэн хийх вэ: Энэ дасгал зүүн гар, хөлөө өргөхтэй ижилхэн боловч, үүнийг гар болон хөлөөрөө газар тулах үедээ хийх ёстой. Нэг гараа эсрэг хөлийн хамт сайтар сунгаж, амьсгаагаа 5 секунд турш барина. Буцаад эхний байрлалдаа очиж, нөгөө гар болон хөлдөө ээлжилж хийнэ. Нэг талдаа 10-15 удаа хийх хэрэгтэй. Үр нөлөө: Биеийн гол цөм хэсэг болон нурууны доод хэсгийг бэхжүүлэх, тогтвортой болгох ач тустай.5. Нурууны өргөн булчингийн сунгалт Хэрхэн хийх вэ: Гараа толгойныхоо дээр авч зогсоно. Биеэ зүүн тийш нугалж, буцаад эхний байрлалдаа очихдоо зүүн хөлөө түлхэнэ. Одоо баруун тийшээгээ нугалж, буцаад эхний байрлалдаа очно. Нэг талдаа 5-10 удаа хийнэ. Үр нөлөө: Нурууны өргөн булчинг бэхжүүлнэ.6. Гэдэсний таталт Хэрхэн хийх вэ: Нуруун дээрээ хэвтэж, хөлөө тэгшхэн байрлуулж, 90 градусын өнцөг үүсгэж өргөнө. Өвдгөө хэвлий рүүгээ түлхэнэ. Гар эсвэл хөлөө гэдэсний таталт хийж байхдаа хөдөлгөж болохгүй. 3 удаа амьсгаагаа барьж, гаргана.2 удаа, 10 давтамжтай хийнэ. Үр нөлөө: Хэвлийн булчинг чангалж, нуруунд ирэх даралтыг багасгана.7. Нэг хөл дээрх тэнцвэр Хэрхэн хийх вэ: Зогсож байхдаа, нэг өвдгөө нугалж, ялимгүй дээш өргөх ба ингэхдээ нөгөө хөл дээрээ тэнцвэрээ олно. Илүү амархан байх үүднээс эхэндээ ямар нэгэн зүйл түшиж болно.Дараа нь гараа цээжнийхээ өмнө авна. 10-20 секунд тэнцвэрээ олж зогссоны дараа, хөлөө солино.Нэг талдаа 5 удаа хийнэ. Үр нөлөө: Нурууг эгц болгоно.Бонус: Өөр ямар дасгалууд хийж болох вэ? Нью-Йорк хотод орших Физик болон Мэс ажилбарын Колумбын их сургуулийн хийсэн судалгаагаар,хажуу талаараа планк хийх буюу йогийн энгийн пооз нь нуруу нугасны муруйлтад эерэг нөлөө үзүүлдэг болохыг олж тогтоожээ.Энэ энгийн поозыг авахын тулд газарт хажуу талаараа хэвтэх ба ингэхдээ шуу болон тохойгоороо тулна. Энэ поозыг 90 секундын турш 7 хоногийн 3 өдөр авах юм бол, 3 сарын дотор нурууны өвчнийг эдгээх боломжтой юм байна.Эх сурвaлж ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Leave a Reply

Your email address will not be published.