Categories
Чөлөөт

Хараа муудахад хүргэдэг 10 шалтгаан: эдгээрийг эрт мэдэж авах нь маш чухал

Хэн ч хараагаа муутгахыг хүсэхгүй. Хэдий тийм ч гэлээ, бидний ихэнх нь өдөр тутмын амьдралдаа алдаа гаргаж, нүдээ гэмтээдэг байна. Бид танд хүмүүсийн өдөр тутмын хийдэг ямар зүйлс нүдний харааг муутгадаг болохыг хүргэхээр бэлтгэлээ. 1. Нэг косметикийн бүтээгдэхүүнийг хэтэрхий удаан хэрэглэх Нүдний эмч нар нүдний будгийг 3 сараас ихгүй хугацаанд хэрэглэх ёстой гэдгийг анхааруулж байна. Шалтгаан нь маш энгийн: будагт тогтсон бактериуд нүдийг өвчлүүлэх гол үндэс болдог. 2. Хэтэрхий их үр тариатай хоол хүнс идэх Үр тариа бие дэх инсулины хэмжээг нэмэгдүүлнэ. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэ нь нүдний цөцгий сунаж, ойрын хараа муудах гол үндэс гэнэ. Судлаачид үр тариа иддэг хүмүүсийн ойрын хараа яагаад мууддаг болох шалтгааныг гайхаж байгаа ч энэ төрлийн хоол хүнс яах аргагүй нүдний хөгжилд сөргөөр нөлөөлдөг болох нь батлагджээ.3. Нүдний дусаагуурыг эмчийн зааваргүйгээр хэрэглэх Хэрэв та эмчийн зааваргүйгээр нүдний дусаагуур дусаавал таны нүд зовиур мэдэрдэг болно. Түүнээс гадна дусаагуур өвчнийг түр зуур намдаадаг гэдгийг мартаж болохгүй. Яагаад гэвэл энэ арга ноцтой нөхцөлд танд тус хүргэхгүй, иймд та нүдний дусаагуур хэрэглэхээсээ өмнө мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэйг анхаараарай.4. Хангалттай ус уухгүй байх Хэрэв бид өдөрт 8 буюу түүнээс бага стакан ус уувал бидний бие шингэний дутагдалд орох эрсдэлтэй. Үр дүнд нь нулимс ялгарах үйл явц удааширч, нүд маш их хуурайшдаг байна. 5. Өвлийн улиралд нарны шил зүүхгүй байх Эмч нар мөс болон цасан дээр ойх нарны хурц туяа нүдийг муутгах аюултайг анхааруулж байна. Шинж тэмдэг нь хавагнах, юмыг хоёр болгож харах болон нүд бүлцийх гэх зэргээр илэрдэг. Иймд өвлийн улиралд нарны шил зүүх ёстой юм.6. Хангалттай унтахгүй байх Хэрэв таны нүд хангалттай амарч чадахгүй бол та нүд бүрзийх, харанхуйлах болон мэдрэлийн эмгэг болох аюултай гэдгийг анхаарна уу.7. Ном уншихдаа нүдэндээ хэтэрхий их ойртуулах Эрдэмтэд ном уншихдаа нүдэндээ хэтэрхий ойртуулах нь буруу болохыг хэлж байна. Судлаачид өдөр бүр заавал ном уншдаг, ингэхдээ уншиж байгаа номоо нүдэндээ хэтэрхий ойртуулдаг хүмүүсийн ойрын хараа амархан мууддаг болохыг олж тогтоожээ.8. Нүдээ нухах Хэрэв нүд загатнах эсвэл ядрах үед нухвал, түр зуурын хугацаанд нүдний зовиурыг арилгаж болно. Гэсэн хэдий ч тогтмол нүдээ нухах нь нүдний эвэрлэг бүрхэвчийг гэмтээх эрсдэлтэй байдаг байна.9. Стресс бухимдлаар дүүрэн ажил хийх Хэрэв та компьютер дээр ажил хийж байх үедээ нүд болон нүдний ойролцоох хэсэгт өвдөлт эсвэл тав тухгүй зүйлийг мэдэрч байвал энэ нь нүдэнд ирж буй ачаалалтай холбоотой. Эрдэмтэд эдгээр шинж тэмдгүүд ихэвчлэн стресс, бухимдалтай ажил хийдэг хүмүүст илэрдэг болохыг олж тогтоосон байна. Харин ажилдаа дуртай хүмүүсийн нүдэнд дээрх шинж тэмдгүүд илэрдэггүй гэнэ.10. Харааны линзээ авалгүй унтах Таны нүдний эвэрлэг бүрхэвч өглөө унтаад сэрэх үед тань агаараас хүчилтөрөгчийг хүлээж авдаг бол орой унтахад тань нулимсаар чийгшүүлдэг. Гэвч та харааны линзээ 24 цаг зүүвэл эвэрлэг бүрхэвч авах ёстой элементээ авч чадахгүйд хүрэхээс гадна хэврэг болж гэмтдэг байна. АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published.